antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2015 41 comments

“Prius” автомашины татварыг гурав дахин нэмэгдүүлнэ

нийтлэсэн Admin

chuulgnЭнэ оны төсөвт тодотгол хийхээр УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ хүрээнд чуулганы баасан гаригийн хуралдаанаар өрийн босгыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас Засгийн газарт буцаасан юм. Түүнчлэн Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэн. Харин өнгөрсөн бямба гаригт төрийн бүх байгууллага шинэ жилийн амралтыг нөхөж ажилласан юм. Энэ дагуу бямба гаригийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт 51.3 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр болов. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулахаар тусгасныг бямба гаригийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна. Тодруулбал, нийслэл хотын албан татвараас гадна эд хөрөнгийн болон малын хөлийн, бууны гэх мэт татварыг нэмэхээр төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны төсвийн тодотголын хүрээнд төр иргэдээсээ цөөнгүй тооны татварыг авахаар нөхцөл байдал үүсээд байна.

Нийслэлийн татвар авах нь зүйтэй гэж үзэв 

Чуулганы хуралдааны эхэнд нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэв. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-аас 1994 онд анх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар олон жилийн түүхтэй нийслэл хотын эрх зүйн үндсийг шинэчилсэн. Уг хуулийн 17 дугаар зүйлд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, 19 дүгээр зүйлд “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заажээ. Мөн Татварын ерөнхий хуульд нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар боловч нийслэл хотын албан татварын тухай хуулийг өнөөг хүртэл батлаагүй байна.Иймээс 13 зүйл бүхий Нийслэл хотын албан татварын тухай энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр олон жил хэрэгжихгүй явж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалт хэрэгжих боломж бүрдэж байгаа аж. УИХ-ын дарга өчигдөр нам, эвслийн бүлгийн дарга нар болон Сангийн яам, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, санал солилцоод энэ хуулийн төслийг хэлэлцэж батлах, гэхдээ татварыг зорилттой байхаар хэлэлцүүлгийн явцад өөрчлөх нь зүйтэй гэж тохирчээ. Хэрвээ Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталбал иргэдэд татвар багатай газар амьдрах эрмэлзэл төрж, хотоос гадагшлах, дагуул хот тосгонд шинэ суурьшил бий болж хөгжих зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Мөн энэ татвараас бий болох орлогын эх үүсвэрийг тухайн орон нутаг өөрийн төсөвт төвлөрүүлэн орон нутаг төсвийн хувьд бие дааж, шийдвэр гаргах, төсвөө үр ашигтай удирдах, төвлөрлийг сааруулахад зарцуулах юм байна.

“Prius” машины татварыг гурав дахин нэмэгдүүлж, гуравдагч орон сууц эзэмшигчээс татвар авдаг болно 

Бямба гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаасан байгаа юм. Тодруулбал, автомашинд цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулна. Ингэхдээ “Prius”-ийнхийг гурав дахин өсгөхөөр тусгажээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ татварын талаар тайлбарлахдаа “prius” машин унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөх болж байгаа гэсэн юм. Гэтэл ийм автомашин орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг тээврийн гол хэрэгсэл болсныг дарга, сайд төдийлөн мэддэггүй бололтой ийнхүү татварыг нэмэхээр ярилцаж эхэллээ. Мөн хуулийн хүрээнд гурав дахь орон сууцнаас татвар авахаар болж байна. Тодруулбал, тухайн иргэн өөрийн нэр дээр олон орон сууцтай, түүнийгээ түрээсэлж ашиг олдог бол Хөрөнгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаар орон сууцны татвар төлөх гэнэ. Мөн бас нэг татварыг нэмэхээр болоод байгаа нь галт зэвсгийнх. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар буу эзэмшигч нь жилдээ 4000-5000 төгрөгийг татварт төлдөг байна. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн хүрээнд бууны маркаас хамаарч 50.000-100.000 хүртэл татвар төлөх юм. Харин малын хөлийн татварын хэмжээг орон нутаг тогтоохоор уг хуульд тусгажээ. Энэхүү татвар нь хонины толгойд шилжүүлсэнтэй тэнцэнэ, татварын хэмжээ нь 1000 төгрөгөөс ихгүй байх аж. Түүнчлэн орон нутаг нь малын татварын хэмжээг тогтоох юм байна. Мөн Сангийн сайдын тодорхойлсноор өрхийн нэг иргэнд 50 толгой шилжүүлэн чөлөөлөхөөр байгаа тул олон толгой малтай малчдад л татвар хамаарахаас цөөн тоотойд хамаарахгүй гэнэ.

М.ӨНӨРЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • Anonymous (January 12, 2015 9:13:32 pm )

    яандаа монголуудаа амьдархад үнэхээр хүнд болж байна шүү

    • Anonymous (January 12, 2015 10:51:50 pm )

      төрдөө баярлалаа

    • hehe (January 13, 2015 9:10:17 am )

      bostgoo darlagdsan arduudaa boolchuudiin
      yortonts bostgoo

  • he he he (January 12, 2015 10:45:34 pm )

    Bor zurheeree amidrah argagui boloh nee

  • emee n (January 12, 2015 11:14:42 pm )

    oorsdiin unadag jipnii tatvariig nemeech harin olon oron suutstai hunees tatvar avdag zov shuu manai gishuud orj gardag hun shig l bh yum zarimdaa ovoo shiidver gargana zarimdaa ch gomdmoor shuu

  • mtytu mfj (January 12, 2015 11:23:47 pm )

    tyt beevgay ‘np;g[ee;g; htlth bee ou x glug oh.tl mggjvgy lgljee; dou;nau y, rguvggr dgaugg; igmgg.gl mggjyg lgljnay ‘np;g[ee; bee rnyutjoo;

  • alna shuu (January 12, 2015 11:43:46 pm )

    Alna shuu nobshnuudaa

  • zogii. (January 12, 2015 11:52:31 pm )

    Prius mashin yamar gentei bolood 3 dahin togruul toloh yum.

  • 3 say mongolchuudaa sertsgeeyi????????????? (January 13, 2015 12:11:11 am )

    bosoh tsagina boltson bishuu mongolchuudaa sereh tsaga boltson bosoj ulas ornoo oorsdiigoo avrii mongolchuudaa bostsgooy hedii boltol engej amdrah yum be????????????????

  • sonstsogoo??????????????????? (January 13, 2015 12:14:04 am )

    tom mashinuudaa bolhoor 1 dahin nemene gej baigaa yum priusd bolhoor 3 dahin gej muusai luivarchdiig toroos hooj zailuulah heregtei baina.ard tumniihee halaasruu garaa durdeg zasgiin gazar gej haanch baigui??????

  • Ачу (January 13, 2015 12:17:54 am )

    Ард түмэнлүүгээ эрээ цээргүй дайрч байгаа нь яалтчгүй ардчилсан дарангүйлал мөлжлөг болж хувирлаа.Хэдхэн хоногийн өмнө нэг түшээнцэр ард түмний татвар нэмэгдээгүй гэж улин хуцаа биздээ лалрууд.Рrus машины татвар яаж ард түмнээ шулж байгаа жишээ!Ядуу ардуудын ганц хөл дүүжилдэг хямд машин гэдгийг хотын захын золбин гөлөгч хуцах биз.Хунхуузууд хулгайлж завшсан мөнгөө түмэн олныг дарамталж байж төлүүлэх гэсэн зэвүүн бодлого хэрээс хэтэрлээ!!Өөрсдөө бол нэг төгрөгч татварт өгөхгүйшүүдээ!Монголд олон аргаар цугалсан асар их мөнгийг Алтанхуяг тэргүүтэй төрийн хулгайчууд завшиж улс орныг элгээр нь унагаасан урвагчид байхад ардчилсан нам нь Чингэсийн одонгоор шагнав.Юу болж байнаа!!!Энэ юуч биш эх орныхоо ЭЗ-г сөнөөчихсөн 2-р хүн Сайханбилэг ЕС-аар шагнуулж урвагч Баярцогт бүүр 2-р хүний сэнтийгээр шагнагдаж байхад бүгдээрээ гөлийгөөд хараад бараг дагаад улс орныг маань сөнөөж өгсөнд баярлалдаад байх шиг.Хорон санаатнуудыг дагаж далжигнасан бологныг үзэн ядана.Үнэндээ бидний ард түмэн хэдхэн хунхуузуудын мөлждөг хэдэн тураал болждээ чааваас.Ийм тэнэг байдлаар удаан үргэлжилвэл гутлын алчуур болох байхшүү хүмүүсээ!!эвлэлдэн нэгдэж эсэргүүцлийн дуугаа төрийн хулгайчуудад хүргэхгүй бол цусыг мааньч юүлээд авч мэдхээр даварчээ!!!

  • unen (January 13, 2015 12:46:51 am )

    PRIUSIIG hen unaj hul duujilj amigral zalgadgiig bugd medne. Harin agaaryg hamgiin ih bohirduulj bui jipniihee tatvaryg 5 dahin nemegduul. Tegvel deer doorgui busee changalj hyamralaas garah ayand garch hej uuchilj boloh l yum. Tiimgui bol yadarsan arduud jagsaad marsh shuu. Uursduu yadag bailaa daa, muu usan tolgoinuud.

  • Anonymous (January 13, 2015 2:09:06 am )

    энэ арай хэтэрч байнаа. эко машин гээд л байсан ямар үндэслэлээр татварыг нь нэмж байгаа юмбэ борчуудын унааг биш баячуудын түлшний мангас агаар бохирдуулагч экодайсан унаануудын татварыг нэмбэл зүйд нийцнэ. ер нь хэмнэлт болон хандивыг ерөнхий сайд уих-ын гишүүд өөрсдөөсөө үлгэр жишээ бодитойгоор үзүүлэн ард түмэнээ уриалсан бол маниасаа авахуулаад эх орныхоо төлөө гээд өгөх л байсан та нар тархи чин бүр ширгэчээгүй бол жаахан ч болов эх орон ард түмнээ бодоочээ хайранч эх орны минь баялаг хайран ч газар шороо минь…

  • erguu novshnuud (January 13, 2015 3:49:00 am )

    Yaharaa iim ergetsen tolgoutoI novshnuudna iim huuli sanaachildag bnaa utaa baga gargadag hybrid mashiniig delhii niiteree demjij bhad yaj bgan boldoo harinch demjih ystoI nerteigerne jeep mashinuudiig tatvaraas choloolii gevel taarna

  • zochin (January 13, 2015 4:45:56 am )

    Ed toriin tusheed bish. Bugd aj ahuin negjiin ezed. Hodoodooroo sanalaa ogohoor ingediin. Zarsan mongoo bidniig shulj olj bgaa ni ter

  • Haraam (January 13, 2015 7:36:58 am )

    Hutsaachee

  • zochin (January 13, 2015 8:21:43 am )

    chipakuud ard irgedee tatvaraar daramtlahaas uur yum hiij chadahgui novshnuud

  • Anonymous (January 13, 2015 8:45:15 am )

    Arai heterch bn ard tvmniihe hooson hetevchind garaa dvrj yu avah gesen hulgaich nar be

  • МОНГОЛ (January 13, 2015 8:59:38 am )

    ёстой хэтэрч байнаа, амьдралын нь дэмжихгүй юм гэхэд аваад амьдралаа залгуулж байгаа иргэддээ гай болохгүй баймаар, өөрсдөө тансаг хэрэглээгээ нэг удаа боловч багасгаад хэдхэн сая иргэдийнхээ амьдралыг нэг удаа босгоод өгөөч, тийм сэтгэлтэй эрхэм их хурлын гишүүд байна уу, улам л юманд шунахаас өөр зүйл мэдэхгүй дуракуудыг дараагийн сонгуульд битгий гарга.

  • ghghh (January 13, 2015 9:00:29 am )

    muusain hujaagiin erliiz hurliiz yumnuud yumdaa pizda mongold oros shig tom huchtei mafi heregtei bnaaa mongolchuuud bid bosoh heregtei bnaaaa sayhan PRIUS mashin awsan yumsan odoo erguulj zarhaas pizda erguu uls turchi bugd uhej dald oroosoi ta nariig alah tsag ireh blgui deee MUUSAIN HUJAAGIIN ERLIIZ YUMNUUD

  • puk (January 13, 2015 9:11:48 am )

    Bostsogoo darlagdsan arduudaa..

  • Anonymous (January 13, 2015 9:17:36 am )

    өөрсдийн том оврын машинуудынхаа татварыг 5 дахин нэмээч ээ, шударга бус байна, ёооё энэ хэдэн бөөснүүдэд дарлагдаж дуусах юм байн л даа.

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 13, 2015 9:18:47 am )

    Heden teneguudiig ogcoruulah cag ni bolson baina shuu mongolchuud aa yun songuuli hurtel huleeh be darui ogcorrulaya prusiin tatbar nemne gene uu yugaa hucaad baigaa nobsh be eeriinhee tom mashinhaa tatbart jild 1000 nogoonoo tel nobshoo

  • xurtshuu (January 13, 2015 9:41:24 am )

    zasgiin gazriig ungah heregtei,olon dahij songohgyi baih IH-iin gichyydiig…….

  • zochin (January 13, 2015 9:51:29 am )

    ulsiin ih hurliig taraay. yamarch eruul shiidber gargahgui baina.eco mashin hereggui gej tatbar nemj bga yum uu. harin gadaadad esregeeree bdag

  • Anonymous (January 13, 2015 10:16:37 am )

    энэ хэтэрнээ босох цаг болжээ

  • Anonymous (January 13, 2015 10:20:43 am )

    100 15 оос дээш л түлэш зардаг машний татварыг 500дахин нэмэх хэрэгтэй юм

  • мафи өө за заэ (January 13, 2015 11:14:57 am )

    приус автомашин олноор орж ирээд нефтийн компаниудын орлого буурах талтай болохоор л тэнэг гарууд лоббид автцан байналдаа. үнэн тэнэг гарууд юмаа… энэ 76-г мал бол алаад идчих юмсан эсвэл хүүхдийн хоолонд өгчих юмсан

  • зочин (January 13, 2015 11:28:23 am )

    арай биш юмаа тэнэг гарууд юмаа ард түмнээ боогдуулж байгаа царай юм байхдаа

  • зочин (January 13, 2015 11:43:22 am )

    прүс машинаас яахаараа 3 дахин татвар авдаг байна агаарын бохирдол багатай шатахуун бага зарцуулдаг цахилгаанаар явдаг гээд харин манайд тохирсон машин юм бишүү тэгж машинаас татвар авах гээд байгаа юм бол өөрсдийнхөө зам дээр багтахгүй шатахуун их зардаг машинаас авдаг юм байгаа биз энэ хуулийн төслийг ямар усан толгойтой нь хийгээ вэ Монгол иргэн ядуу байх тусам өөрсдөд нь ашигтай байгаа юм болвуу ийм тэнэг хуль санаачил гэж сонгоогүй байх шүү агаарын бохирдол бууруулана гэж худлаа ярьдаг нь яг мэдэгдээд байгаа байхгүй юу

  • nowsh (January 13, 2015 12:55:36 pm )

    nowsh yum daa 76

  • болиочээ (January 13, 2015 1:39:44 pm )

    одоо элбэгдорж хориг тавьж шоудна. бүгд зохион байгуулалттай.

  • Anonymous (January 13, 2015 2:49:27 pm )

    Odoo prius hereggui boljee!

  • ard (January 13, 2015 3:46:49 pm )

    za tegvel unadag dugui unaj tegvel tatvar avts tsadahgui

  • zochin (January 13, 2015 4:32:25 pm )

    muu novshuudaa uy geed soliorood bnaa ta nar uursdinhuu ter bandgar tom jipnihee tatvarig ehleed 5 dahin nemchin ter pruiseer chin ajilgui ard tumen chin hoolni mongoo olddog um za uy hervee ta nar uurdinhuu tatvarig nemehgui bol pruistei arduud bugd niilj bgaad temtsene gedegee anhaaruulchihie

  • zochin (January 13, 2015 8:09:15 pm )

    Tor uhaalag baij mongo bosgoh ystoi. Ard tumnee shulj bish.

  • zochin (January 13, 2015 9:38:46 pm )

    Ta nar her udaan ard tumniige daramtlah gesen yum.ard tumend chini ta nartai adilhan ertontsoos tasarsan amidarch bga hun bna u.ta nar oorsdiinhoo tom motortoi tom har avsnuudiinhaa tatvariig l duraaraa nem.ard tumen chini alhah bish molhoj bna zarim ni huch hurehgui unaj bna.eh ornoo hudaldaj ard tumnee shulj baij hanahgui bna u.tegj l ih ajil hij haragdah gd bga yum bl naad tengereese buugaad gazar der bidnii dund orod uz.humuus yaj amidrah gj yadaj bgag har.ta nart tiim setgel bhgui shdeee.muu har shimegch horhoinuud.

  • zochin (January 13, 2015 10:36:40 pm )

    Yamar erguu mal ni iim sanal gargadag baina. Gadaad ornuudad harinch esergeeree tatvaraas chuluuldug baital Mongold tatvar avna gej yarij baidag. Jinhene arilsan dotortoi shimunanuud ium daa. bas ter ehchuud huuhduudiin mungu baina. arduud odoo bosoh tsag bol jee.arai uur udirdagch bidend heregtei olon bish gants hun. Mongolchuud ingej dord amidrah yosgui uls daa

  • soliorol (January 14, 2015 2:43:38 am )

    Arai ch dendej baa mungu oloh gej yadaj bh shiv dee ard tumeneeree l oroldoh ni uldej dee er ni tohiroo burdene gegcheer hen ni hen be gedgiig ard tumen yalgahtaigaa bson bh shuu bodoltoi l huuli duremee zohioj togolooroi hunii sain saihanii tuluu geed bdag ardchilal gegch ni haana baaa yamar ch amidralgui yum gargah geed zutgeed bhiin er ni amidralaas tasarsan heden bayachuud l uursduu huulia gargaad urgeljilsen kinonii gol durd togolood bgaagaa yu gej bodood bdagiin be

  • alna shuu (January 14, 2015 4:52:20 pm )

    Enh amgalan gua baga sawsaga nana shuu odoooo bosotsgooyooo ene pisdaaanaraar toroo udirduulah albagui

  • shulaach nar (January 14, 2015 4:52:47 pm )

    Enh amgalan gua baga sawsaga nana shuu odoooo bosotsgooyooo ene pisdaaanaraar toroo udirduulah albagui

antalya rent a car