antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2015 26 comments

У.Хүрэлсүх зарим чиглэлээр үүрэг өглөө

нийтлэсэн Admin

hurelsuhhХурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ комисст 10 сайд, 1 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон зайлшгүй шаардлагатай агентлагийн дарга нар багтдаг юм.

Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам, хийсэн ажлын талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар танилцуулга хийлээ.

Монгол Улсын Шадар сайд комиссын даргаар ажиллах болсон 2009-2014 онд Улсын онцгой комисс 59, комиссын Ажлын хэсэг 21 удаа хуралдаж албан даалгавар 17, тогтоол 9, комиссын даргын тушаал 17-г гаргаж, Засгийн газрын 75 удаагийн хуралд асуудал хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангаас нийт 62,5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулан хүн ам, мал амьтан, орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зарцуулжээ.

Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Цогт-Очир мэдээлэл өглөө.

1,3 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэмээр дулаан байх, 2 дугаар сард нутгийн баруун хагаст дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Шинэ он гарсаар баруун болон говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудаар өдөртөө нэмэх градус давж дулаарсан. Дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй. Түүнчлэн, томоохон голуудын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул баталгаатай зам, гүүрээр зорчих хэрэгтэйг иргэдэд анхаарууллаа.

Эдгээр мэдээлэл болон комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.

Комиссын гишүүд үүрэн холбооны утсаа байнга нээлттэй байлгаж, хурал зарласан цагт шуурхай цуглах, аймаг, нийслэлийн Засаг дарга нар анхаарал хариуцлагаа өндөржүүлж ажиллах, шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг үүргийг холбогдох гишүүдэд даалгалаа. Түүнчлэн, эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажил хангалтгүй байгаад анхаарч, энэ ажлын тайланг танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Дандар (January 08, 2015 10:23:42 pm )

    Сайхан эр хvн дээ.Харахад сайхан итгэл тогс харагддаг юм. Ийм л залуус юм хийвэл хийнэ дээ. Амжилт хvсье

    • ASDSD (January 12, 2015 2:49:41 am )

      YOO YU SONSCHVOO DOTOR MUUHAIRDAG BAINSHT

  • БАТ НАСАН (January 08, 2015 10:33:56 pm )

    Хүрэл сүхэд амжилт хүсье одоо казинод найз нартаагаа тоглож идэж ууж үрсэн 14 н тэр бум 200 н сая төгөргөө буцаагаад улсад тушаачахна биздээ

  • мандах (January 08, 2015 10:47:52 pm )

    МАН -н улаан комнистууд мөнч шуналтайда ийм нөхдүүдэд итгжэл байдаг чононд хонь хадгалуулахын үлгэр болж улуун хамгаалагч цаасан дарцаг шиг хөөргөн нөхөр хархаас нил авилга үнэртэж байна .Адилхан уласын тэр их мөнгө үрж идэж алга хийчэхээд найздаа хамаг буруугаа тохож шоронд хийчэхээд өөрөө ард нь гэмгүй царайлаж үлдээд дахид дарга болж байдаг энэ хүн чанаруу ? ийм түгжил нөхөрд МАН л итгэхээс өөр хүн яах бол Чимэд цэрэн тэр их мөнгө ганцаараа идээд дуусагсан гэхэд итгэж байнуу ард түмээн

  • zochin (January 08, 2015 11:24:56 pm )

    amjilt husie.

  • buugiib (January 09, 2015 12:19:07 pm )

    хүрэлэн сүх хн төмөр сүхийг бодвол мохоо болхи л байдаг эддээ

  • Zochin (January 09, 2015 2:10:30 pm )

    Hurelsuhee Mongol ulsaa hugjuuleerei

  • baagii (January 09, 2015 2:44:55 pm )

    ene nowshoor vvregdvvlsen uls hogjih vvvkkkkk

  • зочин (January 09, 2015 3:21:04 pm )

    Одоо мөнгөтэй болсон юм чинь дахиж Хятадуудад үйлчилж гүйдгээ болих хэрэгтэй шүү

  • Irgen (January 09, 2015 10:20:53 pm )

    Hurelsuh mundag zaluu bnlee,Amjilt husye

  • Anonymous (January 10, 2015 1:38:37 am )

    Casinodson munguu hezee negen tsagt tulj l taarna daa

  • Zochin (January 10, 2015 9:01:21 am )

    Sain uls turch, udirdagch mun. Amjilt

  • БЖД (January 10, 2015 10:14:58 am )

    ГАЗРЫН ТГ-ЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.ДЭЛХИЙН НЕФТИЙН ҮНЭ 50%-ИАР БУУРЧИХСАН БАЙХАД БУУЛГАХГҮЙ ЭЭ ГЭЭД СУУЖ БАЙГАА ХҮНИЙГ ОДОО ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?ТЭГЭЭД СУДАЛГАА ХИЙСЭЭР БАЙТАЛ ЗУН БОЛООД АМРАЛТ ЗУГААЛГА ЭХЛЭНЭ.ИНГЭЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛООД БАЙХАД ТӨР ХАМТРААД ДЭЭРЭЛХЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.ОЛОН ЖИЛ ДОРОМЖЛООД БАЙХАД ТӨР НЬ НИЙЛЭЭД ХАМГААЛААД БАЙХААР ГТГ-ЫНХАНД ХЭН ЮУ ХЭЛЭХ БОЛЖ БАЙНА АА.НЕФТ ЭРГЭЭД НЭМЭГДЭХЭЭР НЬ НЭМЭГДЭЖ Л ТААРАА ТЭР ҮЕД НЬ ДАГААД НЭМНЭ ДЭЭ.

  • БЖД (January 10, 2015 10:16:53 am )

    ҮХСЭНИЙ ЧИНЬ ДАВХЦАХ ОДОО Л ТАНАЙ САЙТАД ОРЖ БАЙНА НОВШНУУДАА.

  • GUEST (January 10, 2015 12:11:55 pm )

    AMJILT HUSEY DEMJIJ BAINA

  • зочин (January 10, 2015 4:00:05 pm )

    амжилт

  • Irgen (January 11, 2015 4:48:16 am )

    Hurelsuh d amjilt husye,sain uls torch zaluu.

  • 1958.mn (January 11, 2015 1:23:10 pm )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • dandar max (January 11, 2015 1:44:27 pm )

    Manai mongol erchuud ene hurelsuh shig iim goyo bie avch yavj suraasai.neg unjiisan hun muulsan archaagui yumnuud bhiin mongoliin busguichuud taniiig harj yavdag shuu.

  • ardchlal (January 11, 2015 2:15:12 pm )

    Er khun tugalch khariulan tugch barina gedegdee Khurlsukh kheden komunistuaa kharuilj jabsan bol bolokh baisan .Odoo jakhab munung bukhneei…

  • Anonymous (January 11, 2015 5:12:09 pm )

    Хүрэлсүх сайд тэр иргэдийн ойшооддоггүй ногоон уутны асуудлыг шалгуулчихвал хэрэгтэйсэн.

  • Hiimori (January 11, 2015 6:43:48 pm )

    Hureleed amjilt husie chi zavharsan turiig zasaj chadah Hun shuu erunhiilugch bolohiig husie

  • zochin (January 11, 2015 10:10:24 pm )

    huue shuurhai chi yaj baigaa ym be. bi uneniig l helsenshdee. hurelsuh chini jijigheen bietei ymnuudiig sain shanaaddagshdee. odoo tomhnoos nl shanaad gesen ymldaa ug n….

  • zochin (January 12, 2015 9:48:17 am )

    Ene tsagt mash tsuun bolson humuusiin neg de. Iluu erch khuch, amjilt husie.

  • уншигч (January 12, 2015 3:26:58 pm )

    онцгой байдлаар дүүрсэн хорчингуудыг зайлуулах хэрэгтэй шүү энэ албыг үнэхээр бузарлаж дууссан шүү дээ. хэрүүлийн бузар хараалын бузар өөр юуны базар байдаг юм тэр болгон шингэсэнбайх НОБг ч ялгаа байхгүй

  • мандах (January 13, 2015 7:54:00 am )

    чи дарга болх яах вэ эхлээд улсаас хулгайлсан тэр их мөнгөө буцааж өгөөд улс хохиролгүй болгоод аль

antalya rent a car