antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2015 81 comments

Ногоон уутны бизнес хэнийх вэ?

нийтлэсэн Admin

fffНогоон уут хилээр орж ирдэг эсэх, дотооддоо үйлд­вэрлэдэг бол аж ахуй нэг­жүүд түүхий эдээ хэр­хэн оруулж ирдэг талаар Улаан­баатар хот дахь Гаалын газар ийнхүү хариу өгсөнгүй. Гэсэн ч бид ногоон уутны мөрөөр эрэн сурвалжлагаа үргэлж­лүүлж, Сүхбаатар дүү­рэг, тус дүүргийн 14-17 ду­гаар хороо, Хан-Уул дүүргийн 1, 11, 15, Чин­­гэлтэй дүүрэг, тус дүүр­гийн 8, 9, 12 дугаар хо­рооноос хогийн уут ямар замаар иргэдэд оч­догийг тодруулсан юм. Хогийн уутыг дүүрэг бо­лон хороодод уут үйлд­вэр­лэгч аж ахуй нэгжүүд  ний­лүүлдэг, ихэнхдээ  тоо­лоод боосон байдаг,  за­рим тохиолдолд  хороо, дүүр­гүүд өөрсдөө тоолж боох үүрэг хүлээдэг гэв.  Хороод заримдаа дүүрэгрүүгээ очиж  ногоон уутаа авдаг аж.index

 

2013-2014 онд ногоон уут їйлдвэрлэх тїїхий эдийг хоёрхон компани оруулж ирсэн нь “ОБ пластик”, “Мультипак” юм.

УУТ ҮЙЛДВЭРЛЭГЧИД АШИГ ОЛДОГГҮЙ ГЭНЭ

Ногоон уутны “Газрын зураг”-ийг харж байхад түүнийг хүлээж авдаг, мөн тараалт хийдэг  нэгдсэн агуулах болон байр байдаггүй аж.  Эндээс үйлдвэрүүд тус, тусдаа  түүхий эдээ оруулж ирж үйлдвэрлэдэг юм байна. Үйлдвэрлэлийн явцтай танилцахад ногоон уут хэрхэн бүтдэг, түүнийг ямар түүхий эдээр хийдэг, тухайлбал яаж ногоон өнгө гаргаж авдаг болон  бүтээгдэхүүний үлдэгдэл тухайн үйлдвэрийн агуулахад байна уу, үгүй юу гээд олон асуулт гарна. Мөн ногоон уутны  сонгон шалгаруулалтад тэнцсэн “Мультипак”,  “ОБ пластик”, “Мөнгөн пластик”, “Монгол хэв­лэл” зэрэг дөрвөн ком­панийг энэ бизнест лобби хийж эрх авсан гэх хардлага олон нийтийн дунд түлхүү байдаг.  Өнгөр­сөн жилүүдэд 5.8 тэр­бум төгрөгөөр хогийн  уут үйлдвэрлэсэн тэдний хувьд ашиг орлого ч чам­гүй их байдаг биз. Энэ асуултуудад хариу авахаар уут үйлдвэрлэгч ком­паниудыг зорилоо.

Баянгол дүүргийн    V хорооны нутаг  “Засагт хан” төвд байрладаг “Мультипак” компанид очиход ерөнхий инженер Д.Туваансүрэн хүлээн  авч үйлдвэртэйгээ танилцуулав. Түүний өгсөн мэдээллээр тус компани 2014 оны нэгдүгээр сард хогийн уут үйлдвэрлэх сонгон шалгаруулалтад орж тендер авчээ. Уг тендерээс “Багц-II” буюу гэр хорооллын айл өрхүүдэд тараах уутыг үйлдвэрлэхээр болжээ. Уутны хэмжээ 75:50. Багцад нийт 767841 ширхэг уут нийлүүлэх ёстой. Гэрээ ёсоор өнгөрсөн арваннэгдүгээр сард үйлдвэрлэж дуусаад хүлээлгэж өгсөн. Есөн дүүргийн гэр хорооллынхонд тараадаг. Дүүргүүдэд уутаа хүргэж өгдөг аж.

 

Хэдийгээр ногоон уутны үйлдвэрлэл зогссон ч тэрээр  цехийнхээ ажлын  явцтай танилцуулсан юм. Олгой үйлдвэрлэгчид поли этилен бодисоо хийснээр  уутны үндсэн хийц гарч ирдэг гэж байна. Үндсэндээ гялгар уутны материалыг 200 хэмийн  өндөр даралтад халаан хайлуулж   шингэн байдалд оруулаад үлээлгэхэд уутны бэлдэц бэлэн болдог. Түүнийг хийхдээ уутны хэмжээ, даац, зузаан, нимгэн гээд бүхий л талаар тохируулж бүтээгдэхүүн бэлэн болно. Поли этилен гэх  будаа шиг буржгар цагаан бодист ногоон өнгө оруулагч нэмдэг байна.   Тэд багцаа үйлдвэрлэхэд 160 тн /поли этилен/+80 тн /хаягдал гялгар уутыг дахин боловсруулсан бодис/+нэг тн гаруй будагч /бодис орсон гэсэн судалгааг харуулав.

Үүний дараа  “Мөнгөн пластик” компанийг зорилоо.  Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг юм байна. Гүйцэтгэх захирал Д.Аюурзанатай уулзаж,  үйлдвэрлэл хэрхэн явуулдаг талаар сонирхоход “Манайх гэр хорооллын сэнжтэй уутыг үйлдвэрлэсэн. Жижиг компанид  ийм их хэмжээний захиалга орж ирсэн нь сайн ч үйлдвэр эхлэхэд тоног төхөөрөмж, мөнгө санхүүгийн асуудал их байсан. “Об пластик” компаниас туслалцаа авч үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Үйлдвэрлэлийн явцад тоног төхөөрөмжөө оруулж ирсэн” хэмээв.  Тус компани  нийт долоон сая гаруй уут үйлдвэрлэжээ. Гэхдээ эдийн засгийн ашиг гараагүй,  харин тоног төхөөрөмжтэй  болсон гэнэ.

“ОБ ПЛАСТИК”  НОГООН УУТ ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ БАЙСАН Ч ЗАХИАЛГААР ДУТАХГҮЙ ГЭЛЭЭ

Хогийн уутны сонгон шалгаруулалтад манайдаа  л энэ салбарт топ гэгддэг  “ОБ пластик” компани багтаж  уут үйлдвэрлэх ажилд эхнээс нь оролцсон. Тиймээс бидний дараагийн очсон газар бол тус компанийн уут үйлдвэрлэх цех байв.   Хан-Уул дүүргийн нутаг “Говь” ХХК-ийн урд байдаг үйлдвэрийн цех рүү очиход захиалга хариуцсан захирал О.Амарсайхан биднийг угтсан юм.  Цех рүү ороход өөдөөс хоолой аргуулсан гашуун агаар цоргиж байна. Энд тэндгүй туузан дамжуулагчууд эргэлдэж том, жижиг янз бүрийн өнгө, зураг, бичээс бүхий уутнууд хэвлэгдэж байлаа. Тэдэн дотор  ногоон уут алга. Тэрээр “Ногоон уутны үйлдвэрлэл арваннэгдүгээр сард зогсч, бүтээгдэхүүнээ нийслэлд нийлүүлсэн” гээд илүү үйлдвэрлэсэн тул агуулахад үлдсэн нь энэ хэмээн  хураалттай ногоон уут харуулав. Ногоон уутыг хэрхэн  үйлдвэрлэдэг, түүнийг бүтээдэг түүхий эдийн тухай асуухад    тэрээр цехийн байранд хураалттай байгаа  Араб, Америк, Солонгос бичиг бүхий ууттай  бодисуудыг заагаад /тус компани эдгээр орнуудаас түүхий эдээ татдаг аж/  “Поли этилен бол  химийн үйлдвэрлэл хөгжсөн орнуудад үйлдвэрлэгдэн гарч байгаа стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан түүхий эд. Түүгээр супермаркетуудын хүнсний торыг үйлдвэрлэдэг” гэв. Уутаа яаж ногоон өнгөтэй болгож буйг асуухад цехийн ажилчныг дуудан ногоон, шар, улаан янз бүрийн өнгө оруулагч бодисуудыг авчруулж үзүүлэв. Тэдгээрийг поли этиленд хольж хүссэн өнгийнхөө уутыг үйлдвэрлэх боломжтой ажээ. Гадаадын орнууд бол уутыг поли этилений өөрийнх нь үндсэн өнгөөр  үйлдвэрлэж гаргадаг. Уутны даацад анхаарахаас өнгө үзэмж, гоё ганган байх нь чухал биш гэж үздэг юм билээ” хэмээж байна. Тэгэхээр өнгө оруулах  нь өртгийг  нэмдэг аж. Тус компани сонгон шалгаруулалтад тэнцсэн тухайд “Эхний ээлжинд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба өөрсдөө энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг арваад компанид судалгаа хийж, туршлагыг нь  ч харгалзсан байх манайхыг сонгосон. Нөгөө нь “Монгол хэвлэл”  компани орсон.  Дараа нь хэл ам гарч, шүүмжлэл өрнөсөнтэй холбогдуулж тендер зарласан байх. Уутны захиалгыг  дөрвөн багц болгож, дөрвөн өөр компани гүйцэтгэсэн. Хаягдлыг цуглуулан угааж цэвэрлээд дахин боловсруулалт хийж уут үйлдвэрлэсэн. Манай багцад  5.7 сая уут  үйлдвэрлэсэн, багц бүр өөр үнэтэй. Бид нэг уутыг 95 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа” хэмээн ярилаа.  Тэрээр биднийг үл итгэгч байдлаар олон юм асууж, шалгаасанд сүүлдээ жаахан бухимдав бололтой “Бид ганц ногоон уут үйлдвэрлэж амьдардаггүй. Түүнээс ч өмнө бид үйлдвэрлэл явуулж байсан. Одоо ногоон уутны захиалга больсон ч бид хийдгээ хийгээд л явна”  хэмээв. Харин “Хүмүүс дэлгүүрээс тор авч хэрэглээд дараа нь хогоо хийгээд хаядаг шүү дээ. Тэгэхээр ногоон уутны хэрэг байна уу” гэсэн бидний асуултад “Болохгүй зүйл биш байх аа. Тэр бас нэг л шийдэл. Хогоо ямар нэгэн байдлаар ууталж хаяхгүй ил задгай асгах, хаях нь эрүүл амьдрах орчин, байгалийг  бохирдуулна. Бид гадагшаа явахдаа тухайн улс оронд ямар уут сав хэрэглэж байгааг хардаг. Миний мэдэхийн өнгө дээрх бичилтүүд нь өөр нийлэг уутанд хогоо хийж хаядаг юм билээ. Тэгэхээс өөр арга бас үгүй. Ямар цаасан уут, модон хайрцагт хогоо хийлтэй биш, ил задгай хаяж болохгүй. Хот том болохоор олон дүүрэгтэй, тэр болгоны зардлыг бодоход асар том мөнгөн дүн гарах нь мэдээж. Бүхэл бүтэн нийслэлийн хүн ам хогоо далдалж хаяж байгаа хэлбэр тэр. Нэг айлаас гарах зардал нь 1450 төгрөг. Гэтэл тэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд муулах, шүүмжлэх талаас хараад байхаар иргэд ч ялгаагүй тэгж хандаад байх шиг. Гэтэл тэр мөнгөөр нэг компани хөл дээрээ босоод байгаа юм түй ч байхгүй. Тийм боломж ч үгүй”  гэснээр яриагаа төгсгөлөө.

“МОНГОЛ ХЭВЛЭЛ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ ТОВЛОСОН ЦАГТ  УТСАА АВСАНГҮЙ 

Бид уут үйлдвэрлэгч гурван  компанитай танилцсаны дараа  дөрөв дэх аж ахуй нэгжийг зорихоор хаяг байршлыг нь тодруулах,  мөн үйлдвэртэй танилцах зөвшөөрөл авахаар  “Монгол хэвлэл”  компанийн  захиралтай утсаар холбогдлоо.

-Танайх  хогийн уут үйлдвэрлэдэг юм байна. Үйлдвэрлэлийн явцтай танилцаж болох уу?

-Болно л доо, одоохондоо хогийн уутыг үйлдвэрлээд дууссан. Манайх нэг багцыг  авсан.

-Нэг багц нь хэдэн төгрөг гэсэн үг вэ?

-Би одоохондоо яримааргүй байна, утсаар. Боломжгүй байна.

-Хэзээ залгавал та ярьж болох вэ?

-Даваа гаригаас.

Бидний хооронд ийм яриа  өрнөж, товлосон цагт түүн рүү утсаар залгасан боловч тэрээр утсаа авсангүй.

КОМПАНИУД ХОГИЙН УУТЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ “ЭХ ОРОНЧИД” ГЭЦГЭЭВ

Үйлдвэрийн гялгар  уутны цехүүдтэй танилцахын өмнө   хэн нь түүхий эд /поли этилен/-ээ хилээр  оруулж ирж дотооддоо үйлдвэрлэдэг, хэн нь  урд хөршөөс бэлэн бүтээгдэхүүн /уут/ авчран өртөг нэмж нийлүүлдэг юм бол   гэсэн асуулт бидний дунд цөөнгүй гарч, холбогдох газар, эх сурвалжуудаас  лавлаж байлаа. Энэ тухай ам алдсан албаны хүмүүс ч бас бий. Тухайлбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Дийлэнх нь Хятадаас оруулж ирдэг юм байна” хэмээсэн. Хотын ерөнхий менежер Б.Бадрал “Гялгар уут үйлдвэрлэдэг байгууллагуудын судалгааг авч танилцахад 7-8 компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдагч “Монгол пластик”, “Об капитал” хоёроос бусад нь бэлэн бүтээгдэхүүн аваад өртөг нэмээд илүү үнээр зарж ирсэн” хэмээсэн нь бий. Мөн өнгөрсөн зун урд хилээр хогийн уутыг оруулж ирдэг юм байна хэмээн нэгэн жиргээч фейсбүүкт зургийг нь оруулж хэсэгтээ л шуугиад намжсан.  Гэтэл үйлдвэрүүд  бүгд л хогийн уутыг  дотооддоо үйлдвэрлэдэг  “Эх орончид”  хэмээн цээжээ дэлдэж байгаа  юм. Үүнийг батлах наад захын үзүүлэлт бол мэдээж хил, гаалиар хэчнээн тонн поли этилен оруулж ирсэн бэ гэдэг тооцоо байх учиртай.  “ОБ паластик” компанис  хогийн уутны нэг багцийг үйлдвэрлэхэд хэчнээн тонн поли этилен орсныг тодруулахад “Нэг уутанд  15 грамм гэхээр 80-90  тонн болсон.  Ганц хогийн уут үйлдвэрлэдэггүй болохоор бид жилдээ 1000 гаруй тонн түүхий эд импортолдог “ гэж байв.

ДӨРВӨН КОМПАНИЙН ХОЁР НЬ Л ХОГИЙН УУТЫГ ДОТООДДОО  ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Бидний олж авсан мэдээллээр бол ногоон уут үйлдвэрлэх эрх авсан дөрвөн компанийн хоёр нь л түүхий эдээ гаднаас оруулж ирдэг юм байна. Тухайлбал, баримт дээр нэр бүхий дөрвөн аж ахуй нэгжээс  зөвхөн “ОБ паластик”,  “Мультипак” хоёрын нэр байв.

Улсын төсвөөс 2013-2014 онд  5.8 тэрбумыг халаасалж, энэ онд 6.7 тэрбумыг зарцуулахаар төсөв нь томорсон ногоон уутны бизнесийг  хэчнээн хүссэн ч ямар ч бизнесмэн, аль нэг  компани  дангаараа шийдвэр гаргаж бас зоргоороо ашиг олчихгүй нь ойлгомжтой. Уутны тоо ширхэг, зардал, түүхий эдийн үнэ гээд тооцоод үзэхэд мөнгөн дүн нь таараад байгаа юм шиг атлаа түүний ард том ашиг байж л байгаа. Харин гүйцэтгэж байгаа компани, аж ахуй нэгжид бол хөөрхий ямар ч буруу байхгүй.  Энэ “Хоггүй Улаанбаатар-цэвэр хот-Азийн цагаан дагина” гэхчлэн төсөл, хөтөлбөрүүдийн санаачлагч, хэрэгжүүлэгч, шийдвэр гаргагчдын л мэдэх хэрэг. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Хотын ерөнхий менежер Б.Бадралын бизнес юм шигээр бичсэн нь цөөнгүй. Гэтэл түүнд  тийм их эрх  дарх байна уу, байхгүй. Тэгвэл тэрбум тэрбумаар мөнгө хэний халаас руу ороод байна вэ.

Барагтай асуудал олон нийтийн анхааралд орсон л бол төр, засгийн хэмжээнд, холбогдох газар шат шатандаа ярьдаг, шалгадаг. Гэтэл хогийн ногоон уутны тухай дээр доргүй ярьж, бичиж байгаа ч нүүрээ ширлэж, нүдээ таглаж, чихээ бөглөсөн мэт мөнөөх ногоон уут төслөө хэрэгжүүлж мөнгө хүүлж байгааг бүгд л харж байна. Тэр мөнгөөр  нийслэлийн гэх тодотголтой улстөрийн хүчнүүд санхүүждэг үү. Эсвэл эрх бүхий аль нэгэн том нам зардалдаа зарцуулдаг уу гэсэн ганцхан асуулт л бий.  Эцэст нь хэлэхэд, энэхүү эрэн сурвалжлагын явцад “Наадахаа боль, амь насанд чинь халтай. Зүгээр мөрөөрөө яв” хэмээн өөрөөр  “санаа  тавьсан”, сүрдүүлсэн, шаардсан  эх сурвалж, тиймэрхүү хандлагууд алхам бүрт тааралдаж байсныг онцлоё.

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ БАГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

81 Comments

  • хонгордов (January 08, 2015 3:41:21 pm )

    ХОГИЙН УУТАНД ОЛОН САЯ ТӨГ ГАРГАЖ БАЙХААР ЯДАЖ ЭНЭ ИХ МӨНГӨӨР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЭМНЭЛЭГ ГЭЭД ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛМААР БАЙНА хОГНИЙ УУТНААС ИЛҮҮ ХҮҮХДИЙН АСУУДАЛ БАЙМААР ЮМ тӨСӨВ ХҮНДЭРЛЭЭ ГЭЭД ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСРУУ ӨНГИЙЖ БАЙХАА БОЛИМООР БАЙНА хОГИЙН УУТ ЗУНЫ ЦЭЦЭГ ЗЭРЭГТ ОЛОН ЗУУН ТЭРБУМ ТӨГ ЗАРЖ БАЙХААР ЗАЙЛШГҮЙ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗҮЙЛД ЗАРААСАЙ хҮҮХЭД ХӨГШИДӨӨ ГАРГУУНД НЬ ХАЯЛАА ГЭХЭД ЯДАЖ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИНДАА ДЭЭРХИ МӨНГӨӨ ЗӨРЖ БОЛОХГҮЙ НЬ ЮУНД БАЙДАГ БАЙНА АА

    • Anonymous (January 08, 2015 5:58:50 pm )

      Хогны уутыг улсаас мөнгө гаргаж аваад байгаа юм биш, та бидний мөнгөөр туйлж байна шүү дээ. Тодруулбал сар бүр хогны төлбөрт өгч байгаа мөнгө тань хогны уутны үнэд шингэчихдэг. Тиймээс хогны уутаа хороо эсвэл жижүүрээсээ заавал авч заншаарай.

  • Anonymous (January 08, 2015 4:05:27 pm )

    MANAIKH ENE TUSLIIG HEREGJVVL EHELSENEES HOISH 2 UDAA L GEREER UUT UGUHTEI N TAARCH AWCH VZSEN. TER TALOND ORSONOOS N HOISH NEGCH AWAAGVI. MAGADGVI BIDNII MUUGIINKH BAIH HEDII CH ENE TUSUL BIDEND ENE CAG VED ASHIG AWCHIRAAGVI.

    • Anonymous (January 08, 2015 5:59:33 pm )

      Цаашид уутаа хорооноосоо очиж аваарай. Гэрээр уут тараахаа больсон. Хорооноосоо нэхээд авах хэрэгтэй.

  • Zochin (January 08, 2015 4:11:52 pm )

    Ter hogiin uutaar yu hiihiin ezen ni il boloh heregtei. Hotiin darga Bat-Uul il tod bolgoh heregtei Shilen dans geed hudlaa buu huts.

  • zochin (January 08, 2015 4:13:51 pm )

    Nogoon uutnii id shidiig uzeh ni buu hel bur zalhaad ba.Hend ashigtai gej iim yam hiideg bainaa.Baigali hun amitand hor hunuultei geed l heden jiliin umnu dongosoog baican …Hog tuudeg humuus zagalj dotorhiig ni abdag hej deeguurhi ulsuud meddeggui yam baih daa zailuul.

  • 5985 (January 08, 2015 4:16:35 pm )

    хогны татвар аваад хогны уут хийхээр тооцоо бодоод. тийм л мундаг ухаантай юм бол урд нь мөнгө аваад юм хийгээгүй /хогны уут/ хүмүүсийн талаар бодлоо хуваалцаач

  • TSAGAAN TOLGOIT (January 08, 2015 4:25:22 pm )

    ХОГНЫ УУТАА БОЛИОЧЭЭ ГЭРТ ДҮҮРГЭХ ГЭХЭЭР ҮНЭР ОРОХ ГЭЭД ГАРГААД БУНКЕРТ ХИЙХ ГЭХЭЭР БАГТАХГҮЙ ЗАДАЛЖ АСГААД УУТЫГ НЬ ХАЯНА САРДАА 1 УУТ ӨГДӨГ ГЭХ ТЭР НЬ ИРЭХГҮЙ ОЧИЖ АВБАЛ АВ АВАХГҮЙ БОЛ БОЛЬ ГЭХ МАНАЙХ ЭНЭ 2 ЖИЛД 20 УУТ Л АВЛАА

  • цээгий (January 08, 2015 6:02:09 pm )

    хогны уутыг үнэгүй өгдөг гэж санаад байгаа юм уу бид нараас цахилгааны мөнгөтэй цуг 2500 төгрөг авдаг шүү дээ

  • ganaa (January 08, 2015 7:08:16 pm )

    mash zov shuu nogoon uut gene uu tsagaan genuu, ene nuudelchdiin setgelgeenees salah htei sain sanaa demjine

  • Anonymous (January 08, 2015 8:32:50 pm )

    Энэ шал балай юманд мөнгө үрэхээ болиоч ээ.

  • zochin (January 08, 2015 8:33:50 pm )

    manaih l lav 8 saraas hoish avaagui ter horoo ruu yavj avah zavtai hun alga ugluu garaad l oroi irj bn er n naad uutni chin hereg alga delguures um avaad l uutand n hogoo hichihed yagaad bolohgui gej ediin zasag hyammarch bga odoo ued harin ch hemnelttei um bish uu ter mongooro harin neg emneleg barichmaar um tegeed ch ter nogoon uutand hiisen hogig chon hogni mashinuud uutnaasn salgaj asgaj mashin luu gaa hideg um bn lee uuttaigaa mashini butlagchand boldoggui gesen tegneer im urgui zardal gargah hend yamar ashug bn aa

  • zochin (January 08, 2015 8:40:19 pm )

    hotin dargig hogni uutandan hiigeed hog deer hayhuu

  • Jagaa (January 08, 2015 8:41:26 pm )

    Bar uul iin buznes gesen sh dee

    • Jagaa (January 08, 2015 8:42:53 pm )

      Batuuliin buziness gesen

  • hulk (January 08, 2015 9:44:29 pm )

    ene nohoi tolgoit bat uul ard irgediig basamjlah n herees heterlee.lalariig zailuulbal yasiin.ene muu atsniih n ulsiin baatar baidag yum be.hevteh emneleggui huuhduud suuniihee mungiig hasuulj baihad bat uul nogoon uutaa heden terbumaar hiij bulsaar bn.

  • Naiz (January 08, 2015 10:15:19 pm )

    Naad uutiig chine tuuzaar ni avchraad zugeer taslaad shuudaind hiigeed boloo ymarch uildverlel b,gui shuu dee Hytadaas irdeg ym

  • zochin (January 08, 2015 10:34:13 pm )

    nogoon uutnii asuudalig VVL darga medehgvi bailaa yu! nodohoos durgvi hvrch bna

  • зочин (January 08, 2015 11:37:33 pm )

    Батүүл хотын дарга биш хогний уутны дарга бизмисэн болжээ энэ нөхрийг зайлууллаагүй нөхцөлд хогний уутний луйвар зогсохгүй шүү дээ ардчилсан намын нөхөд хэцүүхэн хүмүүс юмаа дахин төрд гараг хааргүй хүмүүс гэдэг нь танигдлаа дахин бүү сонго

  • zochin (January 08, 2015 11:39:58 pm )

    hogiin uutiig hognii munguur l uildberlej bga shdee hervee hognii mungiig hogiin uutand zartsuulahgui bol yund yaj zartsuulj baigaag hen yaj medeh yum be

  • Germanaas (January 09, 2015 4:29:05 am )

    Olon ulsiin Baigali orchiniig hamgaalah baiguulguudaas Eh Delhiigee Plastik uut, hor savnaas avrah geed , buh talaar setgej ajillaj ,shine sanaa onoo haij baihad ,Mongol uls Nogoon plastik hognii uut geed reklam hiigeed ,ard irgeddee taraaj baidag.Yaasan mulguu, teneg sanaa ve!!!Tegeed bas ter uutan deer ni Asaiin zagaan dagina gej bichsen bn. Ene nogoon uutiig heregleed Mongol uls Asiaiin zagaan dagina bish harin Nogoon hognii sav l bnodoo.

  • bnaa (January 09, 2015 5:20:17 am )

    gadaadiin uls orniig duuraij sarmagchin bolj jujiglej baihaar mongol ornihoo uur amisgal nohtsoloo dagaj amidarah heregtei ger horoololiin ailuud ter gylgar uutaar yu hiih yum be haluun nurmaa huuh uu tegeed ter uutand hiisen hogiig chini ger horoolol bitgii hel horoolol bairnuudiin gadaa baigaag ni hurtel mal nohoi bas hog tuudeg humuus hurtel uhaad uraad asgaad haydag biz dee tegeheer ter uut hend heregtei gej bat uuld l heregtei tiim bolohoor ih sain demjigdej ter ih mongo mongoliin eh ursiin erh ashignaas iluu erh barigchidiin ashig sonirhol shunaliig darah l ajil bolj bna

  • bnaa (January 09, 2015 5:37:26 am )

    gylgar uutiig ondor hogjiltei ornuud chini yg hogoo hiih hiih zoriulaltaar ni taraagaad hogoo yg tsag odortoo yvaad avchihdag tegehed manai mongol ulsin amijirgaa ymar bilee ter uutand hiigeed hayh hog her ve baisan ch odor bur delguurees mongooroo uutaa hudaldaj avaad baigaa humuus uutaa ashiglaad hogoo hiigeed baij chadna teriig huneer zaalgahgui shuu tegeed ch mongol uls shig mal nohoi ni ezengui end tend teneed yvj baidag ulsad butehgui ternii orond ger horoololoo barilgajuulj heseg bulgeeree ailuud negdej ded butetsee shiiduulj huviin bairnuud oor ooriin gazar deeree baritsagaah heregtei ingej baij utaa bagasna ternees utaagui zuuh gej utaa gardag zuuh nogoon uut 2 iig demjih hun baihgui tegeheer demii tatvar tologchidiin mongoor biznes hiij baihaa bolih heretei

  • зочин (January 09, 2015 8:11:02 am )

    Энэ уут ямарч хэрэггүй зүйл шүү дээ. БатҮүл гуай улаан цээжээрээ хамгаалаад байгаа нь цаанаа их учиртай юм шиг. хөгжингүй орнууд хогны уут тараадаг тухай, хотын соёлын тухай л нэг сүрхий ярьсан хүн. Үүнийг шалгах хэрэгтэй. энэ бол мөнгө угаах нэг арга гэж харж байна. тэрний оронд эмнэлэг цэцэрлэг сургууль барьсан бол монголын ирээдүйд мөн ч ихтэй тустайсан. Эд нар ч улаан цагаандаа гарч байна даа хөөрхий гэж… Ард түмэн маш олон үнэнийг шүүх, нягтлах нүд, сэтгэлтэй шүү. Үнэн бүхэн ялна даа.

  • Irgen (January 09, 2015 8:25:34 am )

    Нэгэнт бидний татварын мөнгөнөөс авч, карманд минь гар дүрж хийсэн хогийн уутаа авмаар байна. Баянгол дүүргийн 2 дугаар хороо зөвхөн тэр сард нь өгнө гэснээр 9 сараас хойш хогийн уутаа авсангүй, нөхөж өгөхгүй гээд, тэгээд тэр уутыг нь хэнд өгөх гээд байгаа нь тодорхойгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн 3, 5 дугаар хороонд байдаг хамаатнууд сар нь өнгөрсөн ч гэсэн нөхөж авсан, хорооноосоо ирж ав гээд зарлал энд тэндгүй тавьсан байсан. Хажууд нь бас хорооныхон ажиллаастай, айлуудад өгөөгүй уутаа яадаг юм болоо?

  • Эмэгтэй (January 09, 2015 10:43:34 am )

    6.7 тэрбумаар ногоон өнгөтэй байгаль бохирдуулсан хог хийж байхаар тэр мөнгөөрөө хогийн машинууд аваад өдөр бүр хогоо ачиж баймаар юмаа.

  • irgen (January 09, 2015 11:03:52 am )

    SURDUUULSEN UTASNII DUGAARIIG NI TAVIACHEEEEEEEE UNEN L YM BOL

  • зочин (January 09, 2015 12:03:11 pm )

    БИ НИЙСЛЭЛИЙН ЖИРИЙН НЭГ ИРГЭН БАЙНА. МИНИЙ БОДЛООР ИЛ ЗАДГАЙ ХОГ ХӨГЛӨРӨХӨӨ БОЛЬЖ ХОТ ЦЭВЭРХЭН БОЛСОН ЮМ БИШ ҮҮ? БАС ТЭГЭЭД НИЙСЛЭЛЧҮҮД ХОГОО УУТАНД ХИЙЖ ЭМХ ЦЭГЦТЭЙ ХАЯЖ СУРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЯАГААД ХӨӨДӨӨНИЙ СОЁЛЫН ХОТОД ОРУУЛЖ ИРЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХОГОО ИЛ ЗАДГАЙ ХАЯХАА БОЛИХ ЧИНЬ ТА БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД, ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИНД ТУСТАЙ БИШ ГЭЖ ҮҮ? МУУХАЙ ХОГНОО ҮНЭРТЭЙЖ БАЙХ САЙХАН БАЙНА ГЭЖ ҮҮ? ТЭГЭЭД Ч ТЭР ХОГНООС ӨЧНӨӨН НЯН БАКТЕРИ ЯЛГАРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГИЙГЭЭ ИНГЭЖ ХАРДАХАА БОЛЬ. НААДАХ САНАА БОДОЛ ЧИНЬ МОНГОЛ ХҮНИЙХ БИШ БАЙХ. ХЯТАД САНАА АГУУЛАГДАЖ МОНГОЛЧУУДЫГ ЗАВААН БОХИР ӨВЧИНД ЭМГЭГТ БАРИГДУУЛАХ ГЭСЭН САНАА БИШ ҮҮ? ТЭГЭЭД Ч БИ БОДОХДОО АРД ТҮМЭНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНД,ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИНД АМЬДРУУЛАХ ГЭЖ ТӨР ЗАРДАЛ ГАРГАЖ ӨГЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ЮМ ХИЙЖ БАЙГАА НЭГНЭЭ ГООЧЛОХОО БОЛЬЖ ҮЗ. ТЭРНИЙ ОРОНД МОНГОЛ ОРНЫХОО ТӨЛӨӨ ӨӨРӨӨР СЭТГЭЖ АМЬДАРМААР ЮМАА. БАТ-ҮҮЛ ЖИНХЭНЭ ХОТЫН МЭР МӨН. АЖЛЫН НЬ ДЭМЖИЖ БАЙНА.

    • Anonymous (January 09, 2015 3:22:59 pm )

      Нийслэлийн жирийн иргэн Бат үүл та мөн байна

  • tenegt (January 09, 2015 12:08:06 pm )

    tenegteech. hogiin uutaar yadag yum. terny orond 1surguuli ch yum u barih heregtei shte. bat uuliin bizness. hanadaggyi novsh chin. huuhed tom bizness etsgiinhee nuureer avaa biz de

  • зочин (January 09, 2015 12:12:19 pm )

    Хогний уут монголыг бүрхээд байхад дээр нь бүр ногоон уут юу вэ,Хөрсөнд 100 жил ялзардаггүй гэсэн,Нарийндаа ярьвал Талхыг ч уутлаад ,уут нь хог болоод БӨӨН бөөн валют гадагшаа урсаад ямар хэрэг байна даа

  • Батаа (January 09, 2015 12:29:03 pm )

    Энэ хогийн Ногоон уутанд төрийн төсвөөс мөнгө гаргадаг асуудал туйлын буруу. ямарч хүний ухаанаар бодсон мөнгө угаах л арга байна. дээрх 4 компаниуд хогийн уут үйлдвэрлэхэд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээл мөнгө аваад Ногоон уутаа иргэдэд худалдаад мөнгөө төлнө, өөр асуудал байх ёсгүй. Төрийн нүд чих болсон хууль хяналтынхан харж хянаж байгаа байхаа.Ер нь иргэд ногоон ч бай цагаан ч бай дэлгүүрээс тор худалдаж аваад хогоо хийж ачуулж хэвшчихээд байхад юун Ногоон гялгар уутны бизнес гараад ирээ вэ? Ногоон уутанд жилд 5-6 тэрбум төгрөг төсөвт суулган баталдаг бол энэ хямралтай үед болих хэрэгтэй.

  • zochin (January 09, 2015 1:11:42 pm )

    Taaj yadaad yu bsiim Bat uuliin l bizness bailgui dee. Uhen hatan zutguulj bgaagaas harahad. Unendee hotiin irgeded yamarch hereggui bas baigald buur ayultai haltai l ajil shuu dee!!!

  • Anonymous (January 09, 2015 2:51:26 pm )

    ХОГИЙН УУТ ХЭРЭГҮЙ ЗҮҮЛЬ БИШ ГЭВЧ ӨНӨӨДӨРИЙН ЭНЭ ХОГИЙН УУТ ХЭРЭГҮЙ ЗҮҮЛЬ БОЛОЖ ХУВИРСАН ХОГ ДААХГҮЙ УРАГДАЖ ЦООРОЖ ӨӨРӨӨН ХЛГ БОЛООД БАЙНА ЯДАЖ 10 КЛ ЮМ ДААХ ЧАНАРТАЙ УУТ ХИЙГЭЭЧ ТЭГЭЭД НЭГ УУТИЙГ 3 ДАХИН АШГАЛАЖ БАЙЖ ДАРААГИЙН УУТЫГ ТАРААЖ ӨГДӨГ БАЙХ НЬ ЗӨВ ЮМ БИШ ҮҮ ӨНӨӨДӨРИЙН ХИЙЖ БАЙГАА УУТ ШИГ УУТ АЙЛ БҮРТ ӨДӨР БҮР ДЭЛГҮҮРЭЭС ХҮНЭС АВХАД ДОР ХАЯЖ 3 Ш ИРЭЖ БАЙНА ТҮҮНД ЦААСНЫ ХОГОО ХИЙГЭЭД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (January 09, 2015 2:53:51 pm )

    Хогийн цэг дээр цоорож хог нь гоожсон ногоон уут хэмээх хог зөндөөн байна ийм чанаргүй юм хийх гэж дээ

  • Anonymous (January 09, 2015 3:39:56 pm )

    Ene hognii uutnii 2 jild negl udaa avch uzlee avaagui hognii uutaa yadag yum bol SBduurgiin2-r horoo uutaa haashin hiigeed bna manai horoogoor nogoon uutand hogoo hiij haydag negch ail orhi haragdahgui yum bugd l delguurees hudaldaj avsan uutandaa hiij hayasan baidgiig odor bolgon anzaarch hardag ene uutnuud ni horoon deeree hog bolood ovoorch bgaa bhdaa hairan bidnii tatvar tolson mongo bugdeeree avahgui geed baival hog bolood ovoorhod neg yum oilgoh bailgui Horoon darga nar ail orhuud ni uutaa avahgui geed end hog bolood ovoorch bna geed TV duudaad uzuulchih uhamsartai horoon darga bna uu !!!!!!!!!!!!

  • зочин (January 09, 2015 7:00:59 pm )

    Хогны ногоон уутыг хаанаас тендэр зарлаж хэн хийлгээд байгаа юм бэ хогоо арилгаж чадахгүй байж өчнөөн төчнөөн мөнгөөр хог хийлгэхээ болиочээ тэнэгүүдээ. Идэж ханахгүй байна уу.

  • Зочин (January 09, 2015 7:12:37 pm )

    АН-н хийж бгаа ажлуудыг дэмждэг ч хогийн уутыг Яагааад ч дэмжИж чадахгүй нь

  • ss (January 09, 2015 8:11:46 pm )

    odoo ene ediin zasgiin hymraltai ued nogoon uutnii biznes erhlegchid bolimoor bna.darga nariin biznes huchee abch bna shuu dee,neg heseg ni ulsej bhad ene shudarga bus biznesiig boliulah heregtei bna.ene ni ymarch teneg hun oilgohoor bgaa biz dee.tsalin tetgever hureltseheergui bolj.hunsnii buteegdehuun ,emnii une tengert garlaa. yah be…. darga nar songogdohdoo hehee shig dongoddog… ard tumnii telee yu hiisen be…

  • irgen (January 09, 2015 9:46:09 pm )

    Amjirgaa ni bolj b.gaa xuuxdiin exchuudiin mongiig xasaj bxaar xend ch xereggui nogoon uutaa xasaad tanaj bdoggui ym uu erx barigchid oorsdoosoo yu ch tanaxgui ard irgedees tanaxaar uxen xatan zutgej b.a bolimoor ymaa

  • Zochin (January 09, 2015 11:03:33 pm )

    Neg um bichiheeree dutuu bichih um. Ter Orson uildveruud chin heden togrog iin uut hiiv niileed he’d bolov too bodood dung ni Gargaad uz. 1 shirheg uut tutmaas 5. Esvel 1 togrog darga nariin harmaand Orson Bol niileed hed bolohu? Tiim magadlal bnu geed eren survaljlahgui yu. Ta nariin ajil um bishu.

  • naraa (January 10, 2015 12:11:05 am )

    bat-uuliin biznes

  • ШУДАРГА БАЙ (January 10, 2015 6:11:36 am )

    ЭНЭ уутны эзэнг хайх хэрэг байна уу? Мэдээж хотын захирагчийн уут байж таарна. Эзэнг хайх хэрэг байхгүй. Одоо ч мөнгө босгохын тулд ичиж зовохоо байжээ. Ий хүмүүсийг ард түмэн сонгосон, Эдийн засгийг туйлдуулсан АН ын алтанхуяг, сайхан билэг, баярцогт, … мөн бид сонгосоноо мартаж болохгүй._

  • Зорин (January 10, 2015 9:11:53 am )

    Естой муу ерын амьтад. Ногоон уут хэрэггуй би гэр хороололд амьдардаг тэр уутанд хогоо хийдэггуй . Энэ монго эруул мэндийн салбарт очих байж . Зарим эмлэгийн тосвийг 50 хувиар тансан гэнэ аймшигтай юм бэ танаагуй байхдаа овчтон эм тариагаа гэрээсээ зоодог байсан. Бузрын юм

  • tsogoo (January 10, 2015 9:38:56 am )

    Naad balai hogoo boli za yu novshuudaa

  • zochin (January 10, 2015 10:26:37 am )

    unegui ogohhor eserguuceed bna,50 tog uneleed ogii.

  • ... (January 10, 2015 11:08:55 am )

    байгаль орчныг бохирдуулсан заваан юм хийж байх юм.

  • Anonymous (January 10, 2015 12:02:53 pm )

    хүний зовлонгоор тоглож ханах болоогүй юмуу энэ их мөнгө хэзээ нэгэн өдөр гай дагуулах вий яанаа шууд автоматаар айл өрх бүрээс 2500 төгрөгийг арай л дэндүү юманд зарцуулж байна даа мөн ард банк айл бүрээс 500 төгрөг даатгал гэж авдаг тэр их мөнгийг бас шалгаж өгөөч АТГ,Цагдаагийн эдийн засгийг албаа ард түмнээ шулдаг газрыг хэлж өгөөд байна шүү анхааралдаа ав

  • ХӨВСГӨЛ (January 10, 2015 12:43:56 pm )

    АЛТАНХУЯГ,ГАНСҮХ 2 АХЫНХАА БИЗНЕСИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ ДЭМЖЭЭЧЭЭ, НААДАХААС ЧИНЬ БОЛЖ ШОРОНД ОРОХ ГЭЭД БХАД

  • Anonymous (January 10, 2015 1:00:22 pm )

    hogiin uut denduu tom bnaa.bairnii ailuudad tiim tom uut hereggui ee,sawand ch bagtahgui,teriig duurgene geed bailgaad bailtai bish,hereggui zuil bish l de,jijigruulmeer bna

  • зочин (January 10, 2015 1:24:55 pm )

    эрїїл ухаантай бол хогны уутаа болих хэрэгтэй тэр илїї гараад байгаа мєнгєє хоногийн хоолгїй, унааны мєнгєгїй яваа , ажилгїй ядарч явааард тїмэндээ буян болгож хувааж єг

  • AAA (January 10, 2015 6:07:06 pm )

    HUDLAA HUTSALGUI HOGOO NAAD NOGOON UUTANDAA HIIJ SUR HUDUUNII MAL ALUUDAA.JOOHON SOELJIJ SURAACH HEDII BOLTGOL MAL SHIG AMIDRAH GEED BGAA ATSUUD BE .

  • ASA (January 10, 2015 6:09:14 pm )

    END TER 1 MAL AL GER XOPOOLOLD AMIDARDAG HOGFOO NOGOON UUTAND HIIDEGGUI GENEE. CHI GER XOPOOLOLIIN MALAA HOGOO TEGEED HAASHA AHIIDEG YUM T1 ATSAA. SHUUD GUDAMJIND TSATSAJ BGAA YU .CHAM SHIG MALUUD HURDAN XOPVOOGOOS ZAILBAL HOT JOOHON TSEVERHEN HARAGDANA DAA

  • ZOCHIN (January 10, 2015 6:13:28 pm )

    END BAAHAN ESERGUUTSEN HUDUU MALUUD YUM BICHSEN BAINAA.JOOHON YUM UZELDEE MAL HEVEREE UHEH YUMNUUD.HOG BITGII HAY. NOGOON UUTNII MUNGUUR HOGNII MASHIN AVAY GEJ 1 T1 BAS BICHSEN BN .GUDAMJAAR DUUREN TSATSAGDSAN HOGIIG HEDEN ZUUN 1000-N MASHIN BAIGAAD TUUJ YAVAH UU. MAL YUMDAA TER ATS

  • Nergui (January 10, 2015 7:40:23 pm )

    Bid bugdeeree deer doorgui hogiin uutnii tuhai yriad baihad erh medeltenuud tag chig tegeheer ARAI ch dee l gemeer yum uu daa

  • Anonymous (January 10, 2015 8:42:00 pm )

    ugaasaa yrdaas uut iheer orj irj bgaag ashiglaj tervvndni hogoo hiideg bzdee deerni hohondeer hog nemj bhaar eh hvvhdiin mungiig hasna gj halaasruuni ungiij baisnaas ter 6,7terbumaa hemnewel bolohgvini yu bn

  • Zochin (January 10, 2015 10:53:19 pm )

    ene uutiig demjihgui baina. idej uuhiin domo tussan bish bolih heregtei. emneleg, tsetserleg barih hereftei

  • zochin (January 11, 2015 8:50:08 am )

    Hognii mongoor uut taraaj baihaar hognii mashin nemj avch, hoglorson hogoo hurdan shuurhai achuulj baival ene ni jinhen horongo oruulalt boloh bh. Ene uut tsever hunii biznes gedgiig hencd ch oilgomjtoi shdee

  • zochin (January 11, 2015 8:54:16 am )

    bid urid ni n huns yumaa avahdaa avsan uutaaraa hogoo hiij hayaad bolood baisan, ediin zasag hundrelee gechiheed iim uut terbum terbumaar ni hiine gedeg chini luivar shuu

  • Zochin (January 11, 2015 11:16:45 am )

    Hogoo uutand hiij hyadag yum chin hognii uut heregteichdee.

  • zochin (January 11, 2015 12:22:04 pm )

    hog gargaj chadaj baigaa um chin hogiin uutaa gargachih uureg baij l taaraa.Bid ch bas soyoltoi bolson shuu. Harin uutnii munguur surguuli tsetserleg emneleg barival tatvariin mungu hog ruu bish huuhdiin ireeduid heregtei um daa

  • ss (January 11, 2015 1:58:59 pm )

    ene uutnii heregtsee alga.hun amaa esgene gej yriad bgaa mertee tednii.ur huuhed .ehchuudiin esreg zuil hiihee boli.uut heregtei.gehdee odoo chuhal bish.hymral hetsuu bolj bhad yagaad nigoon uutand mungu bgaad bgaa yum. eh barigchid hudlaa yrisan ch unemshiltei hudlaa yri. yum negeer engerehgui tsaana chini dahiad l songuuli hiine sh dee

  • zochin (January 11, 2015 4:13:06 pm )

    Er ni haraad baihad enehoo hognii uutiig UB hotiin ail urhiin heden huvi ni avdag yum boloo. Manaih, mun manai huuhduudiinh avch baihiig bi l lav haraagui yum baina. Tegeed bas “horoo horinoos ochij av” ch geh shig hen tsag zavaa barj ochij aah bolj baina aa. Ene hereggui bas hen negniig tejeej baigaa tusliig tuushtai eserguutsej zogsooj boliultsgaaya.

  • Anonymous (January 11, 2015 7:50:40 pm )

    Hognii uutand zarj b.gaa munguur hognii mashinaa avaachee

  • naraa (January 12, 2015 1:22:00 am )

    Gert avchiraad ogvil zugeer ted nar chine ogohgui bgaa shuu.Nogoon uut arai baga bna .Hogoo ylgaj hiihiin tuld neg aild 2-3 sh ogch boldoggui yum uu.Bas ch gej tseverhen bolj bna. Yahav odoo unegui ogch bgaa bolohoor ingej oriloldoj bgaa baihgui yu daa. Unetei bol ingej haraalgaj tsohrongoo barahgui shuu ochood hudaldaj avaad zarna geed doroo zaragdana.Hun sain zuil niij baisan bna.bi anhnaasaa eserguutsej bsan odoo bol demjij bna

  • olzi (January 12, 2015 1:36:47 am )

    Balai yum yun hogni uut mantai uls oron dampuurad hogshid hvvhed olsoj zowj bn mulguu tolgoitoi toriin tvsheedig zailuulah tsagn bolje ard tvmen heleh vge helj temtseh heregtei

  • olzi (January 12, 2015 1:41:30 am )

    Etssiin dvnd bidnii ireedgvi ihl bvrheg bn da

  • temvvlen (January 12, 2015 1:48:22 am )

    Pizda naad uutig chn haraal id zunda zamin hajud tsetseg nertei hog shoroond bulj hedn ter bumig zowhn zuni 3 sar zartsuuln odo bs hend ch heregvi hogni uut 6.7 ter bum idj hanach yalzarsan tolgoitnuuda sheesnvvdig buudaj alwal taarna gvzeen unjsan Tom jipnd altsaij suuga gichinvvd

  • zochin (January 12, 2015 9:06:58 am )

    Ene bol mongo oloh l bas neg arga neg dargiin halaasand orj bgaa tegsen door uutand hogoo hiij asgadag ailuudad uramshuulal mayagiin yum hiij baival ali alindaa ashigtai bh.

  • ganaa (January 12, 2015 2:38:40 pm )

    nogooon uutnaasaa tatgalzaya estoi xereggui zuil nogoon uutaa taraaxaa boliooshee

  • зочин (January 13, 2015 8:44:07 am )

    монголын ард тумэн унэхээр азгуй юмдаа.монгол эх орныхоо иргэн нь болж терсендее бахархдаг ч засгийн эрхэнд сууж байгаа тэнэгуудээр удирдуулж байгаадаа голоо тасартал харамсах юмаа.манай орон хэзээ хегжине дее.едер ирэх тусам амьдрал доройтож толгойн гудайн явах боллоо.эх орондоо сайхан амьдрах арга алга байна.хумуус ярих л юм толгойгоо ажиллуулж хеделсен хунд сайхан амьдрал байна гэж.энэ бод унэхээр худлаа уг юм.гар дээрээ эргэлдуулэх менгегуй улсууд хаашаа ч хедлех арга алга байна.за тэгээд ажилд орье гэхээр нас хэтэрсэн байна гэх юм.40 нас жаахан л хэтэрсэн бол евее эмээгийн эгнээнд шилжиж байна.тэгэхэд гадаадын улсуудадхэн ажилллаж чадна тэр хунд сайхан амьдрал байна шуудээ.дээд талд ард тумнийг хувалз шиг сорж байгаа сайд дарганцар нарыг устгаагуй цагт манай улс еедее гарахгуй шуудээ

  • хогны уут (January 13, 2015 10:05:14 am )

    ер нь тэр хогны уут одоо байдаг юумуу худлаа мөнгийг нь авч идээд бүр хийхээ ч болиод байгаан биш үү эхэн үед манайхаар үзэгддэг л байлаа хороон дээр чинь байхгүй л гэж байна лээ ш дээ
    ингэж ард түмнээ байнга л хуурч байх юм. өрнөөс өрний хооронд явсаар байтал амьдрал утгаггүй байна шүү дээ. хүүхдүүдээ ч аятайхан баярлуулж чадахгүй. хүн харахад л их л сайхан ажилтай хүмүүс цаанаа бөөн өр зээл тэр нь барагдахгүй яасан ч хэцүү юм б дээ

  • зочин (January 13, 2015 12:41:50 pm )

    Энэ АН-ын луйварчдын 12 онд дэмжсэндээ гутарч байна, ингэж улаан цайндаа мөнгө идэж ууж байсан хотын даргыг мэдэхгүй юм байна, 16 онд АН-ынхан сураггүй шүү

  • tsendee (January 13, 2015 1:21:22 pm )

    манай хүүхдүүд хотод амьдардаг тэр хогны уутыг ёрөөсөө авч үзээгүй дандаа дэлгүүрээс юм авсан уутандаа хиигээд л хогоо гаргаж хаядаг юм билээ хаанаас авахаа ч мэддэггүй завгүй болохоороо хүмүүстэй нь таарч авч чаддаггүй гэсэн орон сууцанд амьдардаг хүмүүс тэр ногон уутны ид шидийг үзэхгүй байхад гэр хорооллын яаж үзэх вэ дээ дэмий мөнгөнд гоё нэр өгч өөрсдөө мөнгө завших арга нь л юм байхдаа хотынхны хогны мөнгөөр хийдэг эгэд байсан мөртлөө төсвөөс яагаад 6-7 тэрбумыг гаргадаг юм болдоо гээд гаөйхаадл сууж байнадаа

  • hun (January 13, 2015 7:03:46 pm )

    tolgoi n salgalgalaad chichreed zutguuleed baidag yumdoo yu ch gej yariad nemergui

  • монгол иргэн (January 13, 2015 11:24:48 pm )

    Та н ха хар зогсоож чадахгуй уул баатарт жижигдэнэ мангарууд аа

  • Anonymous (January 14, 2015 2:27:54 pm )

    ХОГИЙН УУТ ХЭРЭГГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА, ОЛОН ХҮН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙТАЛ ЯАГААД САНАЛ АСУУЛГААР ЯЛАН ДИЙЛСЭН НЬ Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙНА, ЕР НЬ САНАЛ АСУУЛГА ГЭХ ХУДЛАА ЮМААР БҮХ АСУУДЛЫГ ШИЙДДЭГ ЛУЙВАР БУЛХАЙГАА БОЛЬ, СОНГУУЛИЙГ Ч МӨН ХАР МАШИНААР ЗААВАЛ ТООЛДОГ? БАС Л НЭГЭН ТӨРЛИЙН ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ… СОНГУУЛИЙН НАСНЫ ХҮМҮҮС ХЭД БИЛЭЭ ТҮҮНИЙГ ЗААВАЛ МАШИНААР ОРУУЛЖ ТООЛОХ ШААРДЛАГА БАЙНА УУ?
    НЭГ СОНГУУЛИЙН ХОРООНД 3000 ОРЧИМ ХҮН ОРОЛЦДОГ ГЭЖ БОДОХОД 5 ХҮН ДАМЖУУЛААД НЭГ НЭГНИЙГЭЭ ШАЛГААД ТООЛООД ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛААД Л ЖИНХЭНЭ ТОО ГАРНА ШҮҮ ДЭЭ…ГЭТЭЛ МАШИНААР БУЛХАЙ ХИЙЖ БАЙСАН ГЭЭД АНУЛС БАРИМТАТ КИНО ХҮРТЭЛ ХИЙЖ АРД ТҮМЭН ҮЗЭЭД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭД БАЙГАА., МАНАЙХ ХЯТАД , ЭНЭТХЭГ, ОРОС ШИГ ОЛОН ТЭРБУМ ХҮНТЭЙСЭН БИЛЭВ ҮҮ …ИЙМД ӨӨРИЙН ХӨРС ШОРООНДОО ТОХИРСОН ӨӨРИЙН ХУУЛЬТАЙ БАЙМААРСАН ДАА….

  • ЗОЧИН (January 19, 2015 2:14:15 pm )

    ДАЛАЙСАН ХУУЛИЙН ДОР БӨХИЙСӨН АРД ГЭЖ МЭДЭХҮҮ ДУУГҮЙ Л НААД НОГООН УУТНУУДАА ЧИМЭЭГҮЙ АВЦГАА ККК

  • дрнгхшоло (January 20, 2015 10:22:32 am )

    Хотын захын авто товчоонууд хотоос гарч байгаа машин бүрт хогний хар уут өнч гаргаад буцаж иэхэд нь шалгаж оруулж баймаар байна жишээ нь зунд хот орчимд зугаалагчид маш их байдаг тэдэнд ийм журамтай болгомоор .өгсөн хогний уутагд рогоо хийгээгүй бол тоаргаж улслд тушааж байх уутыг н ь дугаар тавьж тэр дугаараар нь хяналт тавьж болноо доо . тэхгүй бол хээрээр нэг ХОГ

  • зочин (February 05, 2015 10:48:49 am )

    Хогийн ногоон уутыг Үүл баатарынх гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Дэлхий нийтээрээ энэ төрлийн уутнаас татгалзаад байхад манайх л энэ уутанд дурлаад байдаг нь цаанаа л нэг “но”той догоо. Урд хөршийнхөө борлогдохоо байсан уутны бэлдэцийг үнэгүй шахам авчраад эндээ өндөр үнээр зарах тэнэг ухаан Үүл баатараас минь л гарна даа.Энэ уутыг айл бүрт тараадаг явдлыг нэн даруй зогсоохгүй бол тун удахгүй МОНГОЛ НУТАГ МААНЬ НОГООН УУТААР хучигдах нь ээ. Одоо хөдөөгийн малчдын амбаар саванд энэ уут боодол боодлоороо хураалттай байдаг боллоо.

  • зочин (February 05, 2015 11:04:27 am )

    Ерөнхийлөгч, ерөнхий сайд, хотын дарга гэх мэтийн бухын доодохуудыг харсаар монголын ард түмэн хэмээх “Үнэг” нүүд турж үхээд дуусах нь ээ. ЯАХ ВЭ ТАМИНЭЭ. Энэ байдлаараа жаалхан удваас МОНГОЛ маань харийнхны ИДЭШ болоход бэлэн болчихжээ. Монголчуудаа, энэ сайхан эх орондоо эзэн байх ёстой залуусаа, оюутнуудаа та нар минь бодох цаг болсон бусуу. НҮДЭЭ НЭЭЦГЭЭГЭЭ ЧЭЭ………..

antalya rent a car