Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсөвт тодотгол хийж бүсээ чангалахаас аргагүй болсноо зарласан билээ. Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөвтэй байгаа учир зардал, хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр хасчээ. Тодруулж хэлбэл, олон халамж тэтгэмжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулж, олон сангуудыг нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төсөлд тусгажээ. Тэр дундаас хамгийн анхаарал татсан нэг асуудал байна. Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн ээжүүддээ олгодог тэтгэмжийг хасахаар санал орууллаа. Монголын төр ингэтлээ хоосорлоо гэж үү. Арай чамай 3 сая дахь иргэнээ хүлээж авах гэж баярлаж байхад төрөлтийг бодлогоор дэмжих байтугай эхчүүдэд олгодог тэтгэмжүүдийг танах нь. Яаж ч ядарлаа эхчүүдээсээ мөнгө харамлаж болохгүй. Манайх шиг цөөн хүн амтай улс аль болох төрөлтийг дэмжиж, олуулаа болох хөшүүргийг төр хар хайрцагныхаа бодлогоор зохицуулах үүрэгтэй. Тэтгэмжээ авч хүүхдээ бүтэн жил асардаг хөг нь өнгөрч, Ардчиллынхны олуулаа хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн амлалт нь замхарах нь дээ. Дарга даамлуудынхаа тоог нэмж, олон дэд сайд томилж намууд “бялуугаа” хуваахад бишгүй их зардал гарч байгаа. Энэ мөнгөөрөө эхчүүддээ олгодог тэтгэмжийг хасалгүй өгчих боломж байгаа.
2015 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөлд ингэж тусгасан байна. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюу нийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтай тэнцэх
тэтгэмжийг буюу дунджаар 1,071.0 мянган төгрөгийг олгодог. Мөн дээрээс нь халамжийн сангаас
жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг олгодог. Харин Нийгмийн даатгалын санд хамрагдаагүй эхчүүдийн хувьд зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн
нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байгаа.
Гэтэл Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл
хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцлоо гэж тусгажээ. Тэгэхээр жирэмсний 5 сартайгаас тэтгэмж авахаа болино . Төрсөн сараас эхлэн 7 сарын турш л олгоно гэсэн үг. Жирэмсэн, хөхүүл эхчүүд бүтэн жилийн турш сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмж авахгүй ердөө 7 сар авах нь. Бас жирэмсэн байхдаа энэ тэтгэмжинд хамрагдахгүй болох юм байна.
www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 07, 2015 10:03:04 am )
Арай дэндэж байгаа юм биш үү. Өөрсдийнхөө хахаж цацталаа идэж ууж хулгайлж байгаа үйлдлээ болиоч ээ. Сайханбилэг бол юуных нь сайд байх вэ дээь хуучин нийгэмд сэн бол эвлэлийн үүрийн л даргын хэмжээнд ажиллах чадвартай хүн шүү дээ.
-
за боиочээ (January 07, 2015 11:01:09 am )
хасах юмаа олж ядахаа боль чаддаг юм бол МОНГОЛ уЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БОЛ ЮМНЫХАА ҮНИЙГ БАРИАЧЭЭ ХЭТ ӨНДӨР ҮНЭТЭЙ АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ ИХТЭЙ БАЙХАД ОЙР ЗЗУРЫН ӨГӨХ ЮМАА ХАСААД ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
-
ЗААВАРЛАГЧ (January 07, 2015 11:05:50 am )
УИХ-ын гишуудийн гар утасны менгийг хас! Хувийн ажлаа татвар телегчдийн телсен менгеер ярьж амжуулдгаа больцгоо! Хичнээ ядарлаа ч эх, урсийн хоолыг булаахдаа тулаагуй л байлтайдаа???
-
зочин (January 07, 2015 3:32:38 pm )
УИХ- ын 76 гишүүнийг 16 болгоод мөнгөө хэмнэвэл монгол улс хямралаас гараад зогсохгүй хөгжил дэвшилийн зам руу орно доо
-
76 TERBUMTAN BOLI (January 07, 2015 3:52:34 pm )
ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ОЛГОДОГ 76 ТЭРБУМАА БОЛИОЧЭЭ ЯАМДАА БАГАСГААД ОРОН ТООГОО ЦОМХТГОВОЛ БОЛНО Ш ТЭЭ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДИЙН МӨНГӨӨР ОРОЛДОХОО БОЛИВОЛ ТААРНА АН-ЫН ТЭНЭГҮҮД
-
Тоглоом (January 07, 2015 5:16:12 pm )
Сайханбилэг ээ Ямар асуудлыг хөндвөл МАН яаж шоудах вэ гэдгээ эрхбиш мэдмээр юм чи. Ингэж өөрийгөө, намаа булшилахаа боль. Чадахгүй бол бацаан минь ажлаа өг.
-
Иргэн (January 07, 2015 6:30:42 pm )
Сайханбилэг лалараа.Хасах юм чинь эн
энээс өөр юм олдохгүй байна уу.Ёстой тэнэг шийдвэр гаргадаг новш вэ.Чиний эхнэр хүүхдэд наад мөнгө чинь хэрэггүй байж болно,бусад наадхаар чинь амьдардаг хүмүүс өчнөөн байгаа шүү.
-
Anonymous (January 07, 2015 9:06:28 pm )
Ene olgoj bga mongiig hasna gedeg arai dendenee muusain luibarchdiin idej uusan mongiig eh huuhed uureh estoi ymuu
-
зочин (January 07, 2015 10:53:23 pm )
эхчүүдэд олгодог мөнгийг хасаж төсөв хэмнэснээс хөдөө сумдын тамгын газарт сүүлийн 3 жилд нэмэгдсэн орон тоогоо хасвал яасан юм бэ. хурлын ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан, мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч зэрэг хийх ажилгүй компютер тоглосон ажлын ачаалалгүй хүмүүсээ хасаач
-
зочин (January 07, 2015 11:11:46 pm )
Том дээл өмссөн Алтанхуяг байна. Дээл нь томдоод байна даа.
-
kkk (January 08, 2015 1:07:23 am )
Хулгайч дарга нараа хамгаалсан, ард түмнээ дээрэлхсэн, монгол үндэстэнг цөөрүүлэх устгах гэсэн шийдвэр байна.
-
zochin (January 08, 2015 2:16:18 am )
YIH-in gishuud gj hiisen ajilgui humuusiin oron toog tsuuluud hangamjiig ni bagasgaval ter huuhdiin mungunuus iluu ihiig hemnene biz dee. Ih hyrald syygaad hyyli bataldag humuust ynaa tereg, ytasni mungu hereg bgaa yum yy. Hyyli batlyylhaaraa hichneen sayaig avdag gelee dee. Undsen ajilaa hiigeed tsalingaa avchaad deer ni batlyylsan hyyli bolgondoo olon sayig avna gdgiig ni oilgohgi bgaa yum daa. Ter olon hyyliig hen medeed hen heregjuuleed bgaagiig i bas medehgui bgaa yum daa. uursduu avilgal ugch avdag l bgaa, engiin ajilchin avilgal avah hemjeenii ajil hiij bn yy. Ene nasni mini amidral ene teneguudiin garaar dyyslaa huurhii.
-
иргэн (January 08, 2015 6:49:29 am )
Лалар сайхан билэг ээ ийм мунхаг юм зохиохоо боль чамд ер нь иргэн хүний амьдралын ойлголт байнауу жирэмсэн эхчүүд эд наад жижиг мөнгө чинь маш хэрэгтэй Ямар ч юманд тэвчээр ийн хязгаар байдаг ард түмэн та нарт хорсол занал санан сонгуулийг хүлээж байгаа шүү Өөрсдийн хөө хангамж зардалаас тана л даа чи бол жинхэнэ хог шаар мулгуу мунхаг чадваргүй гонзгой шүү ойлго
13 Comments