antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2015 4 comments

Ж.Тунгалаг: Цаана чинь залуу хүн амьдаараа үхэж байна

нийтлэсэн Admin

32_54db4f2501ad828514cf6d2b10535deda5d41562 Өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Бат-Оргил гэх залуу Замын-Үүдийн Э-транс дахь гаалийн хяналтын бүсэд цемент зөөж байгаад нуруундаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Харамсалтай нь, өдөр ирэх бүр түүний өвчин нь даамжирсаар эцэстээ амийг нь авч одох дээрээ тулаад байгаа талаар Ж.Тунгалаг гэх эмэгтэй манай сайтад хандсан юм.

 

-Та Бат-Оргил гэх залуутай ямар холбоотой юм бэ?

 

-Ямар ч холбоогүй. Саяхан манайх Замын-Үүдэд нүүж очсон юм л даа. Тэнд байхдаа нэг ийм өвчтэй залуу байдаг гэж сонссон. Тэгээд найзтайгаа очиж уулзахаар болсон. Жаахан ч гэсэн тус дэм болохсон гэсэн сэтгэлээр очиж уулзсан. Гэтэл үнэхээр нүд хальтирам дүр зураг биднийг угтсан.

 

-Яг ямар дүр зураг?

 

-Их л ядарсан, ядруухан айлын дүр зураг. Тэр залуу хөгшин ээж, аав, ахтайгаа амьдардаг юм билээ. Өөрөө хэвтэрт, аав нь бас хэвтэрт. Ганц хөдөлж, асарч байгаа хүн нь 60 гарсан ээж нь. Гэтэл ээж нь сарын өмнө хальтирч унаад сүүжнийхээ ясыг хугалчихсан. Ядаж байхад тог, цахилгаан ч байхгүй. Бид тогтой болгоод өгье гэтэл газрын маргаантай гээд тог тавиагүй.

 

-Яаж яваад ийм байдалд хүрчихсэн гэж байх юм?

 

-Өнгөрсөн оны наймдугаар сард Э-Транс дахь гаалийн хяналтын бүсэд ачаа зөөж байгаад нуруундаа хүнд гэмтэл авсан юм билээ. Хажууд нь байсан хүмүүсийн ярьж байгаагаар тухайн үед залууг юм янзлах гээд доошоо тонгойх хооронд дээрээс нь тонн орчим цемент унаад дарчихсан гэсэн. Тэгээд ГССҮТ-д хоёр сар хэвтэж, эмчлүүлсэн ч ямар ч үр дүн гараагүй. Одоо гэртээ үхлээ хүлээгээд хэвтэж байна.

 

-Залуугийн биеийн байдал одоо ямархуу байгаа вэ?

 

-Маш хүнд байгаа. Өдөр ирэх бүр бие нь улам л муудаад байна. Биеийнх нь ихэнх хэсэг дээр гарын алга шиг том шарх үүсээд цоорчихсон. Тэр нь идээлчихсэн. Доогуураа ямар ч мэдээгүй. Үнэхээр харахын эцэсгүй, сэтгэл өвдмөөр байдалтай амьдарч байна. Цаана чинь залуу хүн амьдаараа үхэж байна шүү дээ. Гэтэл төр засаг, салбар яам, эмнэлэг, эмч, сувилагч нарынх нь байж байгааг хар л даа. Тэдэнд яаж ч хандаад, яаж ч хэлээд авч хэлэлцэхгүй юм.

 

-Эмч, сувилагч нар хүртэл авч хэлэлцэхгүй байна гэдэг нь юу гэсэн үг үү?

 

-Нутаг захиргааных нь эмнэлэг, эмч нар нь тоодоггүй. Бүр авч хэлэлцдэггүй. Уг нь ийм хүнд өвчтэй гэдгийг нь бүгд мэддэг юм билээ. Аль оны өмнө ганц дусал хийлгэх гэж дуудаад одоог хэр нь хийлгээгүй. Хийлгэж чадаагүй сар гаран болж байна гэсэн. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Цаана чинь залуу хүн үхлээ хүлээгээд хэвтэж байна шүү дээ. Ээж нь бас хэвтэрт орчихсон болохоор тэр айлын баас, шээс, үнэр танар гэж авах юм байхгүй. Сүүлдээ бид очихоос халширдаг болсон. Ямар сайндаа л хэвлэл мэдээллийнхэнд хандаж байх вэ дээ.

                                                                                                                                                                                         

Бид эл хэргийн талаар нэхэн сурвалжилж эргэн мэдээлэх болно.  

 

222 333 444 555

 

 

 

Үндэстэн.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • darkhad (January 07, 2015 10:43:36 am )

    YAMAR AIMAAR MEDEE VE.YAH ESTOIG CH MEDEHGUI UM BAINA.

  • fg (January 07, 2015 2:05:09 pm )

    ямар хэцүү юм бэ? тэнэг наранхүү нэг муу хурдан давхидаг хацартаа үстэй адгуусанд 1 тэрбум төгрөг үрдэг гэсэн. ухаантай хүн хэзээ ч тэгж зуданд үхдэг, чононд бариулдаг зүйлд замбараагүй мөнгө үрэхгүй. арай ухаантай, арай хүн шиг сэтгэлтэй байсан бол ийм л хүмүүст тусламаар юмаа. өгзөг хэсэг нь ямар ч аймаар болсон юм бэ дээ. замын-үүдэд тангараг өргөсөн эмч байдаггүй юм уу? ийм хүн үхлээ хүлээж байхад эргэж тойрч асарч сувилдаггүй гэхээр замын үүдэд нэг ч эмч хүн байдаггүй гэсэн үг үү? ийм болгосон, ийм болчихоод байгааг нь мэдсээр байж үл тоож байгаа хүмүүсийн үр хүүхдүүд нь ингэж тарчилж үхээсэй билээ.

  • иргэн (January 07, 2015 5:41:45 pm )

    Хариуцсан эмнэлэг, эмч , сувилагч, хорооны ажилтнууд нь туслах , эмчлэх ёстой, гэтэл тэд ийм айлаас зугтаадаг байх, хаана ч адилхан, монголчууд ерөнхийдөө л иймэрхүү хандлагатай болсон,

  • kkk (January 08, 2015 2:06:26 am )

    Дарга нар уншиж байгаа болов уу.

antalya rent a car