antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2015 8 comments

Музейн газарт халдсан барилга хэнийх вэ?

нийтлэсэн Admin

1-5-24h_500x500.jpg.300x0_q85_crop_upscale“Blue sky” төвийн урд өнгөрсөн нэг жилийн дотор 13 давхар оффисийн зориулалттай “Сити төв” гэх барилга шуурхай боссон билээ. Дотор засал чимэглэлийн ажил нь л үлдээд байгаа тус барилга Чойжин ламын сүм музейн зүүн хойно байрлалтай. Ингэхдээ сүмийн хамгаалалтын бүстэй давхцсан нь шүүх, цагдаадаа тулаад байгаа аж. Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс хоёр га газрыг хамаардаг. Харин Сити төв нь 800 гаруй ам метр талбайтай бөгөөд музейн эзэмшлийн 200 ам метр талбайтай давхацсан болохыг мэргэжлийн байгууллага тогтоогоод байгаа сурагтай. Уг нь түүх, соёлын дурсгалт байгууламжаас 200 метрийн зайд барилга, байшин барих нь соёлын өвийг хамгаалж чадна гэж мэргэжлийн хүмүүс ярьцгаадаг.

“Сити төв”-ийн барилгыг барих явцад өнгөрсөн жилийн турш сүмийнхэн бол эргэн тойрны үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэлтэй байсан тухай иргэд ярьж байна. Учир нь 13 давхар өндөр барилга эргэн тойрондоо хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн хангаагүйгээс өглөө, үдэшгүй барилгын төмөр, материуд унадаг байсан гэнэ. Азаар хүний эрүүл мэндэд халдаагүй ч барилгынхан үүнийг үл тоосоор гадна ажлаа дуусгажээ. Барилгын норм дүрмээ сахиж ажиллаагүй, бас тэгээд түүх, соёлын дурсгалт байгууламжид халдсан энэ барилга хэнийх вэ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • hun (January 06, 2015 11:17:00 am )

    Хөөе Батүүл ээ энэ юу болж бнаа нураалдаа

  • Hen ch bish (January 06, 2015 11:40:29 am )

    Barilgiig nuraaj ezen luivarching duujil…

  • бүдүүн залуу (January 06, 2015 11:54:55 am )

    нэгэл их ард түмэн гэж орилсон гарууд нураана барина гээл байсан одоо таг чиг энэ Батүүл даргаа ажилаа хийлдээ

  • зочин (January 06, 2015 12:19:11 pm )

    музейн чанх урд байдаг хоёр давхар сууцны байшингийн талаар яагаад хэн ч ярьдаггүй юм бэ

  • зочин (January 06, 2015 12:44:38 pm )

    хөөе батүүл ээ энэ ч хэтэрч байна шүү юугаар нь ард иргэдээ ялгаад байна ярьж хэлж байсан зүйлээ сана даа

  • ДЭНДҮҮ (January 06, 2015 12:52:58 pm )

    ТЭР БАРИЛГА НЬ НУРАХ БАЙХАА ТЭГЭЖ САНАГДАААД БАЙГААМ

  • зочин (January 06, 2015 8:12:10 pm )

    Анх баригдаж байхад нь хэлээд зосоохгүй яасан юм бэ? Амласан мөнгө авилгаа гөөгүй юм байна л даа.

  • Zochin (January 10, 2015 12:27:18 am )

    Tsonhoor ni um unaval museum deer Buuh um bnle tiim oirhon ter ued tuuhiin dursgal evdreh nurah ayultai. Soyol urlagiin yam ni yu hiij baiv?

antalya rent a car