antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2015 2 comments

Зууны манлай хослон дуулаач С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Мартагдахгүй юмсан” тоглолтынхоо үеээр “зодог тайлна”

нийтлэсэн Admin

vandanУрлагийн тайзнаа 40 жилийн турш өөрсдийн өвөрмөц хоолой, уянгалаг хөг аялгуугаа эгшиглүүлсэн Зууны манлай хослон дуулаач, Монгол улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар “Мартагдахгүй юмсан” тоглолтоо хийхээр болжээ. “Вансэмбэрүү”,”Бид мартахгүй”,”Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хайрын дуугаар олондоо хүндлэгдсэн анхны хос дуучин МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэнг танихгүй хүн байхгүй биз ээ. Нэр нь хүртэл үргэлж хамт дуудагдаж нэг хүний нэр мэт болсон нь үнэхээр бие биеэ олсон урлагийн бурхад хэмээн бахархах хүмүүс ч цөөнгүй байдаг. Тэд 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулаад, хослон дуулсан төдийгүй намуухан хоолойгоороо урлагийн алтан тайзыг одоо ч гэсэн мялааж, ард түмнээ хөглөж яваа Зууны манлай хос дуучин юм.

Сүүлд “Ижил заяа” дуугаа олонд хүргэсэн дуучид маань энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болох “Мартагдахгүй юмсан” тоглолтынхоо үеээр “зодог тайлах” гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • бат (January 07, 2015 4:00:11 am )

    Шал тэнэг юм дуучид зодог тайлна гэж юу байсийн унэхээр еерсдее тэгэж хэлсэн юм уу энэ сэтгуулч нь тэнэгтээд байгаа юм уу

  • gan (January 09, 2015 2:46:03 pm )

    xarin tin duuchid zodog tailana gedeg conin concogdoj bna duuchindaa amjllt xvsie

antalya rent a car