Нийслэлийн ЗДТГ-аас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээ 08.00 цагаас эхлэн “Шар айраг”, “Sweetymotion” “Ньюанс” “3 охин” “V.R” хамтлаг болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, поп дива С.Наран, Д.Болд нарын ая дуугаар 00.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирж, шинэ оноо иргэдтэйгээ угтлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Юуны өмнө Та бүхэнд айлчлан ирж буй 2015 оны мэндийг дэвшүүлье. Жил бүрийн энэ өдөр өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр үдэж, ирэх оноо урам зоригоор угтах хүсэл зорилгоор бид энд цуглардаг. Энэ жил өнгөрсөн жилээс илүү хүйтэн өдөр шинэ оноо угтаж байгаа ч гэсэн өмнөх жилээс илүү их хүн цугларсан нь Та бүхний халуун сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож байна. Тийм учраас Улаанбаатар хот 2015 онд энд цугларсан хүний тоогоор амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Бид Нийслэлээ дэлхийн сайхан хот болгохын төлөө зорин ажиллаж байна. Энэ ч үүднээс бид ирэх жил Улаанбаатарын хаанаас ч интернетэд холбогдох боломжийг бүрдүүлж, 10 гаруй мянган айл өрхийг орон сууцаар хангаж, нийслэлийнхээ гудамж талбайг хөгжсөн хотуудын хэмжээнд тохижуулж, иргэдээ ажил орлоготой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Та бүхний энэ их энерги, халуун сэтгэлийн хүчинд бидний ажил бүтэмжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уг арга арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бол уг арга хэмжээ дууссаны дараа нийслэлийн Тээврийн газраас 30 автобусаар иргэдэд үйлчиллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (January 01, 2015 4:36:44 pm )
Үй түмээр нь дарж алах юмсан Пмздаакуудыг ХХАХАХАХАХА
-
Anonymous (January 01, 2015 5:27:39 pm )
evtei bol hucgtei gej mongolchuud maani hamtda bval huchtei shuu
-
mongol (January 01, 2015 7:05:42 pm )
тэр бум гаран хүн амтай ч 10 хүн байсан ч дарж алж хүчрэхгүй өмхий жунгаа минь
-
xaraal (January 01, 2015 8:07:15 pm )
ui tumeer aljnaa gej baixgui xongor mini xarin chi ene sardaa bagtaj ymar negen zuild daragdaj uxne bolgoomjlood ch nemergui
-
Altaa (January 02, 2015 10:08:13 am )
Mongol Ulaanbaatariin shine jil saihan boljee eruul enh sain saihanig husye
-
Anonymous (January 02, 2015 8:08:44 pm )
Hog tarisan uusan arhiniihaa shiliig hogiin savand hiichihej chadahgui baij bayarlaj huurch davhisan buduuleg yumnuud
-
Anonymous (January 03, 2015 12:35:13 pm )
ТЭНД ЮУ ҮЗЭХ ГЭЖ ОЧОХ ЮМ ХЭДЭН ДУУЧАН НЭРТЭЙ ЯНХАН ХАР ТАМИХЧАН ОХИД ЗАЛУУС ОРЛОНО БИШ ЯМАР АРДЫН САЙХАН ДУУ ЭГШГЭЛЭХ БИШ ЧАНГА ДУУТАЙ ЧАРЛАА ХӨГЖӨМ АРХИ ТАМИ СОГТУУ СОЛИОТ УЛС ТӨРЧ ХЭМЭЭХ ГАЛЗУУ ХУЛГАЙЧ НАР ҮҮНИЙГ ҮЗЭХ ГЭЖ ОЧХУУ
-
Nar misheeh (January 03, 2015 7:14:05 pm )
horwood hosgvi hvmvvn zayag olj torvvlsen eej aawdaa bayrla daraa ni mongol hvn bolj torsondoo bayrla teneg gahai mini chi ch mal l baij taaraa
8 Comments