antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 1, 2015 Comments are off

Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн

нийтлэсэн Admin

2015 оны нэгдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 01 дүгээр сарын 02-ноос 1 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2015 оны нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car