antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2014 6 comments

Ким Чен Уны тухай инээдмийн киноноос болж АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн гэв

нийтлэсэн Admin

kimcheun“Sony” компани Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаар инээдмийн “Ярилцлага” кино хийсэн нь нэлээн шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тус киноны нээлт энэ сарын 25-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь “Sony Pictures” компанийн серверт хакерууд халдаж, дэлгэцэнд гараагүй кино, жүжигчдийн тухай мэдээлэл зэрэг зүйлсийг нь устгасан юм. Гэсэн ч киног ийн олны хүртээл болгохоор шийдэж Youtube, Google Play болон  Microsoft”s Xbox Video -оор өчигдрөөс эхлэн цацаад байгаа. Үүний зэрэгцээ  шинэ жилийн баярын үеэр АНУ-ын кино театруудаар гаргахаар болжээ. Энэхүү байдлыг Хойд Солонгосын тал буруушааж байгаагаа мэдэгджээ. Өмнө нь Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас “АНУ уг киног гаргахыг зөвшөөрөх нь Хойд Солонгосын Засгийн газрыг түлхэн унагах зорилготой, террорист болон цэргийн үйл ажиллагааны тод илрэл болох бөгөөд үүнд хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн Ким Чен Ун-аар толгойлуулсан БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах хороо АНУ-ын эсрэг бүх төрлийн зэвсэг ашиглан дайрахад бэлэн байна гэж мэдэгдсэн. БНАСАУ АНУ-ыг “терроризмын хар ангал” гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 26, 2014 2:30:59 pm )

    БНАСАУ АНУ-ыг “терроризмын хар ангал” гэж үзэж байгаа аж.

  • Anonymous (December 26, 2014 2:32:00 pm )

    АНУ-ыг “терроризмын хар ангал” гэж үзэж байгаа аж. Ene vnen shvv!!!!!!!!!

    • хэхэ (December 29, 2014 3:01:37 pm )

      хахаха яана даа бие биенээ алаад эхлэхээрээ АНУ-гаас тусламж гуйгаад үхэлдээд байдаг бүх юм дууссаны дараа АНУ-гаа элдвээр хараагаад байдаг

  • Anonymous (December 26, 2014 4:16:24 pm )

    uduunhatgagchid ym da any

  • balt (December 26, 2014 11:25:52 pm )

    ANU BOL YEIIN YED ULS BYRIIN DOTOOD HEREGT ORDOG ULS ENE KINO BOL SHUUD ODOON TURHILT YYNEES AYUL YYSEH /OLON ULSIIN/HOOROND 2 ULSIIN DAIN BISH OLON ULSIIN HOOROND DAINII AUL BAIH MAGADALTAI

  • хэхэ (December 29, 2014 3:00:07 pm )

    хахаха амжих ууу

antalya rent a car