antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2014 Comments are off

Шинэ жилийн баяр зохион байгуулж буй байгууллагуудыг шалгалаа

нийтлэсэн Admin

newyearНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж болон худалдааны төв, зах, хүнс барааны дэлгүүр, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй иргэдийг хамруулан пиротехникийн хэрэгслийн борлуулалтанд энэ сарын 3-23-ны өдрүүдэд шалгалт зохион байгуулсан байна.
Шалгалтад

Хан-Уул дүүрэгт 15,
Баянгол дүүрэгт 35,
Чингэлтэй дүүрэгт 25,
Сүхбаатар дүүрэгт 19,
Сонгинохайрхан дүүрэгт 5,
Баянзүрх дүүрэгт 57,
Налайх дүүрэгт 8,
Багануур дүүрэгт 12,
Багахангай дүүрэгт 5, нийт 181 объект хамрагджээ.

Шалгалтын явцад нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 94 иргэнийг шалгаж,  636 зөрчил илрүүлж, 185 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 36, мэдэгдэл 126, дүгнэлт 3, ажиллагаа зогсоох тогтоол 1, танилцуулга 4-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий  албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин  ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car