antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 26, 2014 5 comments

Улс орны ємнє тулгамдсан асуудлыг аль нь илvv сайдын суудал эзэлснээр шийддэггvй

нийтлэсэн Admin

Untitled1-960x500Сvvлийн єдрvvдэд УИХ-ын болон Байнгын хороодын хурал нэг л назгайрсан, товчхондоо баярын уур амьсгалтай болж, гишvvдийн идэвх ихээхэн суларчихаад байгаа. Нэг л их дарга нарын халаа сэлгээ vргэлжилсэн, ямар гавьяа байгуулчихаад хvртсэн нь мэдэгдэхгvй энгэрээрээ дvvрэн Хєдєлмєрийн гавьяаны улаан туг, Алтангадас одон гялалзуулсан эрхэмvvд жигтэйхэн баясгалантай зураг хєргєє цахим ертєнцєєр нэг тараасан шиг л сууцгааж байгаа. УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан ч цагтаа эхлэхээ больсон. Єчигдєр єглєє аанай л иймэрхvv байдал vргэлжилж байх vед саяхан УИХ-ын Тєсвийн байнгын хорооны даргын vvрэгт ажлаасаа сайн дураар татгалзсан Ц.Даваасvрэн гишvvнтэй уулзаж ярилцсан юм.

-Ирэх оны тєсвийг хэлэлцэхийн ємнєхєн та Тєсвийн байнгын хорооны даргаас єєрийн саналаар огцорлоо. Уг нь таны сонгуульт хугацаа дуусах болоогvй байсан шvv дээ. Ямар учраас ийм шийдвэр гаргав?

-Ерєєсєє л гол шалтгаан нь 2015 оны тєсвийн тодотголтой холбоотой юм. Нэгдvгээрт тєсвийн тодот­­голыг хуулийн хугацаанд багтан хийж чадахгvй юм байна. Уг нь 2015 онд бvх яам тодорхой тєсєвтэй байх ёстой биз дээ. Жишээ нь шинээр Аж vйлдварийн яам гарч ирсэн бол Соёл, спорт, аялал жуулчлалын яамгvй болчихсон.

Харин Эрvvл мэнд спорт, боловсрол соёл гээд нэр нь єєрчлєгдсєн учраас эдгээр бvх яамд тєсєвгvй болчихож байгаа юм. Хоёр­­дугаарт тєс­­­­вийн тодотголыг хийхдээ ханаж, танах зарчмыг тvлхvv барьж байгаа нь эдийн засгийн хямралаас гарах миний хувийн бодлоготой зєрчилдєєд байгаа юм. Єєрєєр хэлбэл яам, дэд сайд нарынхаа тоог нэмээд байгаа мєртлєє ир­­­гэдийнхээ ор­­­логыг буу­­руулах чиг­­­лэл рvv яваад бай­­гаатай би санал нийлэхгvй. Тодорхой зарчмын ийм зєрvvтэй байр суурьтай байгаа учир 2015 оны тєсвийн тодотголыг миний бие удирдан хэлэлцvvлэх боломжгvй гэж vзээд єргєдлєє єгсєн. Би боловсролын салбараас УИХ-ын гишvvн болсон хvн. Гэтэл багш нарын тэгээд тєрийн албан хаагчдын 36 сарын тэтгэлэгийг бууруулахаар болж байна. Миний сонгуульт хугацаа дуусах болоогvй ч гэсэн санал нийлэхгvй иймэрхvv зvйлийг удирдан хэлэлцvvлэх боломжгvй. Товчхондоо ийм л юм.

-Одоо олгодог 238 тэрбум тєг­­рєгийн хvvх­­дийн мєнгийг хасах тухай яригдаж байгаа. Энэ мєнгийг хассанаар тєсєвт хэчнээн тєгрєг орж ирэх юм бэ дээ?

-Бvгдийг нь хасах тухай ойлголт байхгvй. Ер нь бол аав, ээж нь нэлээн орлого сайтай болохоор хvvх­­дийн мєнгє авдаггvй тодорхой хэсэг байгаа л даа. Тиймэрхvv айлын хvvх­­дvvдийг хасах тухай яригдаж байгаа. Гэхдээ нэг сая тєгрєгийн орлоготой гээд ярьвал бас л нэлээн сєрєг vр дvн авч ирж магадгvй. Тэрнээс нэлээн єндєр хэмжээгээр ярьвал арай боломжийн байх болов уу. Гэхдээ иргэддээ єгнє гэж амлачихаад харин хєтєлбєрийнхєє хэрэгжилтийн явцад хvvхдийн мєнгийг ч багасгана, оюутныхыг ч багасгана, эхчvvдийн мєнгийг ч танана гээд байх нь vнэндээ зохимжгvй байгаа юм. Гэтэл сонгууль дєхєєд ирэхээр ирэх оны дундуур ч юм уу аягvй л бол буцаагаад нэмнэ гээд зогсож байж магадгvй л юм. Ийм зарчмаар ажиллах нь миний vзэл баримтлалтай нийцэхгvй.

-Хvvх­­­дийн эр­­vvл мэ­­н­­­­дийн даат­­­­галыг тєр хариуц­­даг байсныг болиулах хуулийн тєсєл яригдаж эхлээд байгаа. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Хямралаас гаргана, бvхнийг зєв гольдрилд нь оруулна, хєгжvvлнэ гэж хамтарчихаад иймэрхvv зvйл хийж болохгvй шvv дээ. Ер нь иргэдийн орлого буурна гэдэг чинь эргээд худалдан авалт буурч, зах зээл хямарна л гэсэн vг л дээ. Хамгийн энгийнээр vндэсний vйлдвэрлэгч компаниуд сvйрнэ гэсэн vг. Жишээлбэл цалин бууруулна, нэмэгдлийг олгохгvй гэж байгаа нь хамгийн буруу зvйл. Єєрєєр хэлбэл валютын ханшны уналтаас болоос хvмvvсийн худалдан авах чадвар 30 хувиар буурчихсан байгаа шvv дээ. Гэтэл тvvнийгээ нєхєн олгож чадахгvй байна гэдэг бол хямрал улам л цаашаа явахын бас л нэг хєшvvрэг болно л доо. Тvvнийг нєхєн олгохын тулд бид нар 2015 оны тєсєв дээр 500 тэрбумыг суулгасан. Харин одоо эр­­­­гvvлээд тvv­­­­нийгээ багасгана, бууруулна гээд сууж байгаа нь байж болохгvй зvйл. Яагаад гэвэл иргэдийн худалдан авах чадвар єдрєєс єдєрт дор­­дож байгааг энэ хvмvvс харахгvй, ойл­­гохгvй байх шиг байна л даа. Миний л хувьд иймэрхvv юмнуудыг удирдаж хэлэлцvvлээд сууж чадахгvй, санал нийлэхгvй.

-Одоо ярьж байгаа 11 мянган албан хаагчийг цомхотгохын оронд цалингийн нэмэгдлийг нь зогсооё гэж яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?

-Ер нь бол цалингийн нэмэгдэл, цомхотгол аль аль байхгvй зvйл. Анхнаасаа чадахгvй байсан юм бол бvгдийг нь бууруулна, хасна, танана гэж гарч ирэх нь ямар ч утгагvй зvйл л дээ. Эд нар уг нь одоо байгаа байдлыг сайжруулаад цааш нь аваад явна гэж гарч ирээ биз дээ. Тийм болохоор авч гарах тэр тал руугаа л єєрчлєлтvvдийг хийх ёстой шvv дээ. Экспортын орлогоо нэмэгдvvлэх бvх л бололцоог дээд зэргээр шавхах, хайх ёстой. Жишээ нь Оюутол­­­­гойгоос авах орлогоо сайжруулах тал руу маш их шахах хэрэгтэй байгаа юм. Одоо бид Оюутолгойн 10 тєгрєгнєєс ганцыг нь авч чадахгvй байна шvv дээ. Адаглаад 10 тєгрєгний гурван тєгрєгийг нь авдаг болмоор байна. Таван тєгрєг гэж С.Баярцогт яриад байсан нь шал худлаа л болоод байгаа. Иймэр­­хvv боломж­­той зvйлээ эхлээд хийж чадаагvй байж иргэд рvvгээ дайраад байж яагаад ч болохгvй. Тэр их баялагтай Оюутолгойгоо зvгээр сул хаяад єгчихсєн хэрнээ чаддагаар нь эргээд л нєгєє хэдэн иргэд рvvгээ дайраад байгааг vнэхээр ойлгохгvй байна.

-Рио Тинтод санамж бичиг явуулсан гэсэн. Тэр бичигт гэрээнд єєрч­­лєлт оруулах талаар юу дурдсан бол?

-Тэр ч яах вэ дээ. Одоо бол манай энэ хэдэн нєхдvvд Оюутолгойн vлдсэн 34 хувийг л цааш харуулах тєлєвлєгєєгєє ярьж эхэлж байхгvй юу даа. Тэгэхийн тулд ємнєх хийсэн нvглээ жигтэйхэн сайн байсан юм шиг харуулж, угаасаа огт бvтэхгvй саналыг нєгєє талдаа тавьж, зvгээр л хуйвалдаан явж байгаа юм. Энэ бол цэвэр луйврын тактик явж байгаа. Бvр хэн ч хэзээ ч хvлээж авахын аргагvй санал тавьчихаад эцэст нь бид нарын анхны гэрээ зєв байсан байна гэсэн юм яриад байгаа. Улс орныхоо тэр их баялгийг харийнханд найр тавьж єгчихєєд эцэст нь ингэж хуйвалдаж явна гэдэг vнэхээр утгагvй зvйл гэхээс єєр vг орж ирэхгvй байна.

-Хоёу­­лаа яриан­ыхаа сэдвийг ялимгvй єєрчилье. Он солигдох мєч ойртож байна. Ц.Даваа­­сvрэн гишvvний хувьд хvvхэд насных нь шинэ жил хэрхэн єнгєрдєг байсан бол?

-Бидний хvvхэд нас­­ны шинэ жил бол хамт ол­­ноороо тэмдэг­­лэдэг хам­­гийн дурсамжтай, сайхан баяр байж дээ. Ер нь хуучин социалист системийн орнууд л ингэж хамт олноороо шинэ жил тэмдэглэн єнгєрvvлдэг болов уу. Ялангуяа Орос, Украйн энэ тэр гээд л. Гэхдээ ингэж хамт олноороо баяр тэмдэглэнэ гэдэг их чухал гэж бодогддог. Одоо бол гэр бvлийнхээ хvрээнд л тэмдэглэдэг дээ. Энд хэлэхэд шинэ жил, цагаан сарыг одоо ингэж их нvсэр тэмдэглээд байх нь их vрэлгэн санагддаг болоод байна.

-Энэ жил УИХ-ын гишvvд шинэ жилийг ху­­вийнхаа мєн­­гєєр тэмдэглэнэ гэж яригдаж байна. УИХ-ын гишvvд хэдэн тєгрєгєєр шинэ жилээ тэмдэглэх юм бэ дээ?

-Тэгэх байх. Гэхдээ би орон нутагт томилол­­тоор ажил­­лах учраас оролцож чадахгvй. УИХ-ын гишvvдийн шинэ жилийн баяр 27,28-нд болно гэсэн байх аа.

-Нэг гишvvнээс хэдэн тєгрєг татах бол?

-Орон нутагт ажиллах болохоор тэр талаар ёстой сонирхсонгvй шvv.

-Ирэх 2015 оныг та хэрхэн тєсєєлж байгаа вэ?

-Ирэх жил ер нь хvндхэн болох байх. Яагаад гэвэл хям­­ралыг давах бодлогоо боловсруулж чадахгvй байна шvv дээ. Одоо барьж байгаа бодлого нь их буруу. Эдийн засгаа хумина гээд бvх бизнесээ хумиад эхлэвэл борлуулалт нь дагаад хумигдана.

Компаниуд­­ын борлуулалтын орлого буураад ирвэл татвараа тєлж чадахгvй болно. Аль болох компаниудаа ажилтай, орлоготой байлгаж байж бид энэ хямралын ард гарахаас биш энд хэдэн сайдын суудлын тоо нэмснээр vvний ард яагаад ч гарч чадахгvй. Ер нь бол улс орны ємнє тулгамдсан асуудлыг аль нь илvv сайдын суудал эзэлснээр шийддэггvй, хєгжvvлдэггvй юм. Бvгдээрээ эрвийх дэрвийхээрээ хичээж зvтгэж байж л улс орноо хєгжvvлдэг шvv дээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • 1958.mn (December 26, 2014 10:09:43 am )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • Ачу (December 26, 2014 4:57:09 pm )

    Хулгайчуудын хунхуузуудын дотоодын дайснуудын үнэн нүүр царай илэрч байгаа юм байна.Хунхуузууд монголд ганц ч сайн юм хийхгүй ард түмэнд бол бүүрч үлгэр!!Энэ бол Ардчилсан там!

  • irgen (December 26, 2014 10:20:56 pm )

    alban haagchdiig undeslelgui halaad bval huuliin hureend nuhvur avaad gertee hevteed tusviin mungiig ursgaad baih yum bna l daa. Yun hemneh ve.

  • Anonymous (December 26, 2014 10:31:43 pm )

    Хямралыг сорж хийж бутээж байж давдаг болохоос хасаж танаж давдаггуйг мэддэгуй сайд нар ажлаа огч огцорох хэрэгтэй. Хямарч хямралаас гардаггуй юм тэнэгуудээ ийм тэнэгууд яаж улс торд гардаг байнаа

  • Зочин (December 27, 2014 7:54:48 am )

    солонгост манайх шиг дүр эсгэсэн ардчлал хүчээ авч шуналтнууд авилгал бүхнийг шийдэх болгосон үед цэргийн эргэлт гарч шуналтнуудыг төрөөс зайлуулж шудрага ёс тогтоож эхлэсэнээс хөгжил дэвшлийн замд орсон гэдэг. манай орон авилгалын дэлгэрэлтийн талаар дэлхийд аман хүзүүнд орсон тухай мэдээлэл үзэгдэж байсан. өнөөпдөр монголын төр засагт офшор данстай шуналтнууд хувалз шиг битүү шавжээ. үүнийг сонгуулиар зайлуулж чадна гэдэг юу л болдоо. эх орон, газар шороо эх орны төлөө тангараг өргөсөн гэж цээжээ дэлдэгчид одоо нэгдэж эх орон ард түмнээ авраасай билээ монгол төрд шургалсан АН-ын 35, МАН-ын 26 хувалзнаас салахсан

antalya rent a car