Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн но-той, ноц-той асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин дэлгэлээ. Тодруулбал, түүнийг Хууль зүйн сайдын албыг хашиж байхдаа нууц шорон байгуулсныг нь олонд дэлгэсэн хэрэг. Х.Тэмүүжин сайд болоод шууд л Төрийн тусгай хамгаалалтай нэгдсэн эмнэлгийг оффис болгохоор улайрч эхэлсэн. Үүний эсрэг О.Баасанхүү гишүүн болоод тус эмнэлэгийн хэдэн эмч, сувилагч нар тэмцэж жагсаад ч дийлээгүй. Харин Х.Тэмүүжин энэхүү барилгад хууль зүйн салбарыг төвлөрүүлэх зорилготой гэдгээ илэрхийлж байв. Гэтэл тус барилгын грашийг нууц шорон болгоно гэж хэн санах билээ. Түүнийг ямар зорилготой нууц шорон байгуулсан бэ гэдэг нь нь олны анхааралд байна. Үүнээс гадна хөрөнгө мөнгөний асуудал давхар яригдаж эхэллээ. Хамгийн гол нь эмнэлгийг шорон болгоход улсаас ихээхэн хэмжээний зардал гарсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэр ч бүү хэл грашийг шорон болгоход 1.2 тэрбум зарцуулсан гэж байгаа. Мэдээж үүнийг Х.Тэмүүжин өөрийн хөрөнгөөр бариагүй. Төсвийн мөнгө болох татван төлөгчдийн мөнгөөр бариулсан нь тодорхой. Нөгөө талаар Засгийн газар Х.Тэмүүжинд нууц шорон байгуул гэж үүрэг өгөөгүй нь лавтай. Тэгэхээр үүнийг Х.Тэмүүжин өөрийн эрх мэдлийн хүрээнд хийсэн нь илт юм. Үүнийг хуулийн байгууллагууд шалгаж нягтлах хэрэгтэй.
Уг нь Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлгийг 2012 онд хүүхдийн болон төрөх эмнэлгийн зориулалтаар ашиглая гэж зарим гишүүд санал гаргаж байв. Өдгөө Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн асуудал номер нэг хүндрэлтэй байгаа. Ямар сайндаа Зам тээврийн яамны барилгыг Хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг засаг гаргаж сууна. Гэтэл бүрэн техник, технилогитой, монголдоо ганц эмнэлгийг оффис болгож, тэр ч бүү хэл саатуулах, байр шорон болгож байгаа нь харамсалтай. Мөн Нэгдүгээр төрөх эмнэлэг ачааллаа дийлэхгүй төрөх эхчүүд нь үүдэндээ хэвтэж байна. Гэтэл тэнд согтуу, солиотой, гэмт хэрэгтнийг саатуулах байрыг нэгээр нэмж байна. Тиймээс Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа ийм зүйл сэдсэн түүнд хариуцлага тооцох хэрэгтэй.
Д.Анар
www.unen.mn
Холбоотой мэдээ
-
мгл хн (December 25, 2014 1:31:53 pm )
Жирийн албан хаагч ийм зүйл хийсэн бол бөөн төлбөрт ороод,эцэст нь шоронд насаараа амьдрах байх даа.
-
jervis (December 26, 2014 1:25:38 am )
To admin: Uul ni iim yum niitleh hereggui yumldaa.Yumaa medej niitleech.Ter baishing Prokuror,Shuuh huvaaj ashiglah baisan yum.Heregteng hiih gazar heregtei bizdee?.
-
-
зүрх судас эрүүлжүүлье (December 25, 2014 1:39:54 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт, хуян эрүүлжүүлэх, холестрин бууруулах, цус шингэлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэлтэй бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, Мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй. 12-сарын 27-ны Бямба гариг бүр АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038
-
зочин (December 25, 2014 2:31:03 pm )
Чи наад сэдэвтэйгээ холбоотой юм бичээч.
-
-
зочин (December 25, 2014 2:33:54 pm )
Энэ нөхөр Баасанхүүгээс дор юм аа. Хэт биеэ тоосон нөхөр дөө.Нөгөө “БЯРУУ БОЛООГҮЙ БАЙЖ БУХЫН БААСААР БААНА” гэдэг байхаа.
-
bileg (December 25, 2014 2:46:25 pm )
өөрийнхөө мөнгөөр барьсан байлгүй дээ. зөндөө мөнгөтэй нөхөр гэсэн биз дээ
-
NYAMTAISHIR (December 25, 2014 3:31:09 pm )
Ene neg harah tsarainii butehgui yum nyalh amragaa argadaal baij baidgiin bga biz. Nudend huiten uuruu gemt ……. shig
-
Anonymous (December 25, 2014 5:03:02 pm )
Тэмүүжин хүүг тэр шинэ байранд нь үнэ хөлсгүй хэд хонуулая.
-
Igen (December 25, 2014 5:43:24 pm )
Turuus tursun ter bumtanguudad zoriulj zasgiin gazriinhaa hajuud shoron hiisen gej temuujin helsiishdee tegeel geshuud ni batalchaa bizdee ,
-
Anonymous (December 25, 2014 8:09:19 pm )
Teneg Temuujing ooriig ni barisan shorond ni hataa terend oor oroh orshih gazar baihgui”
-
bid (December 26, 2014 12:22:46 am )
bagsh hyn turiinajil tatvariin mungiig oilgoh yhaan alga mungunii zartsyylaltiig shalga
-
zochin (December 26, 2014 3:42:13 pm )
Yuasan gej yuamar hariutslaga tootsoh geed baigaa yum be.Hariutslaga tootsogdohoor humuus ni martagdaad baih bololtoi yumaa daa. Temuujingiin tord heregtei neg zuiliig olj harchihaad helmegduuleh gej ih ch ulairlaadaa.Temuujin ard tumeniihee huselteer dahin garch ireh l bolno harj l baigaarai. Teneguudtei zuirleheer huu bishee. Apparatand zovogsod ard tumnii ner barihaar oorsdoo tol ho.Hariutssan ezen ni harj handahgui uhsenee hiigeed erguuteed yvj baisan yum be.Tuhain ued Temuujin manaj baisan bish dee.
12 Comments