“Sony” компани Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаар инээдмийн “Ярилцлага” кино хийсэн нь нэлээн шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тус киноны нээлт энэ сарын 25-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь “Sony Pictures” компанийн серверт хакерууд халдаж, дэлгэцэнд гараагүй кино, жүжигчдийн тухай мэдээлэл зэрэг зүйлсийг нь устгасан юм. Гэсэн ч киног ийн олны хүротээл болгохоор шийджээ. Тэрээр Ким Чен Уны амь насанд халдаж байгаа тухай дуулиант киног Youtube, Google Play болон Microsoft”s Xbox Video -оор цацах гэнэ. Үүний зэрэгцээ шинэ жилийн баярын үеэр АНУ-ын кино театруудаар гаргахаар болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.