Анх Тимон нэрээр хэд хэдэн дуу дуулж, олны танил болж байсан “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал сүүлийн жилүүдэд хэд хэдэн ном гаргаж, улстөр ч сонирхон гүйх болсон билээ.
“Mongolian Royal Academy”-ийн ерөнхий захирал гэх албыг хаших болсон тэрбээр МАН-аас сонгогдох дэд сайдуудын дунд нэр нь яригдаж байсан ч сонгогдолгүй үлдсэн юм. Гэтэл нь нам нь түүнд энэ удаа итгэл хүлээлгэлгүй өөр хүнийг сонгосонд “шарлахсан” Н.Учрал хүү өөрийн цахим хуудсандаа ийн бичиж сэтгэлээ тайтгаруулав. Тэрээр “2016 оны сонгуульд гуйж биш гуядаж ялахаа хэлье” хэмээсэн бөгөөд зарим хүмүүс түүнийг шүүмжилж “Дээхэн үед монголчууд даруухан занг дээдэлдэг байж. Одоо ч цээж баячууд мэт орилох тусам амьдрал албан тушаал сайжрах болж дээ хөөрхий, Юу гэсэн үг вэ. Иргэдээс цөөн санал авч ялагдсан ч, ямар нэгэн башир аргаар гуядаж гишүүн болно гэсэн үг үү. УИХ-ын гишүүн болох эсэхийг иргэдийн дийлэнх олонхын саналаар шийддэг биш бил үү. Тэгэхлээр иргэд, улс орны төлөө биш өөрийн амбицийн төлөө улайрдаг юм байн тийм үү” гэх зэргээр гайхан шүүмжилж байна.
Эх сурвалж:Шуурхай.мн
23 Comments