“Боловсрол суваг” телевизээс бэлтгэн хүргэдэг “50 саяын уналт” нэвтрүүлгийн 2014 оны 12-р сарын 10-ны дугаарт Японы сүмо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалын нэрийг Монгол Улсын иргэншлээ хэвээр хадгалан үлдээгүй сумо бөхчүүдийн нэрсэд багтаасан нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ болохыг мэдэгдэж байна.
Нэвтрүүлгийн асуулт зохиогч найдвартай бус эх сурвалжаас мэдээлэл авсан мэдээллийг бидний зүгээс бүрэн хянан шалгаагүй буруугаа хүлээж байна.
Иймээс их аварга Хакухо М.Даваажаргал болон тэдний гэр бүл, их аваргын мянга мянган шүтэн бишрэгч, сумо бөх сонирхогчид болон Монголын нийт үзэгчдээсээ уучлал гуйж байгааг хүлээн авна уу.
“50 саяын уналт” нэвтрүүлэг нь үзэгчдэд танин мэдэхүйн сонирхолтой мэдээлэл хүргэж, үр өгөөжтэй оюуны мэдлэг өгөхөөр хичээн ажилладаг билээ. Бид цаашдын дугаарууддаа дахин алдаа гаргахгүй байхыг хичээн, мөн улам бүр шинэ сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой асуултуудыг нэвтрүүлгээрээ хүргэж байх болно.
Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз
Холбоотой мэдээ
-
Prius (December 11, 2014 5:43:16 pm )
Germanaas oruulj irsen zuw rulitei europa standartiin Prius 11 zarna. Utas 53190009
-
энэрэл (December 11, 2014 6:06:56 pm )
Сумогийн бөхчүүдээс хэн нь иргэншлээ сольсныг мэдснээр залуучуудын мэдлэгийн хүрээ хир өргөжих бол?
Мэдлэг боловсролын хүрээг тэлж өгөх асар олон сэдэв байхад… танай редакторууд өөрсдөө мэдлэг мөн ч дулихан байна даа -
Zo (December 11, 2014 7:13:16 pm )
Заримдаа хариулт нь буруу байдаг юм байна лээ шүү хүний мэдлэгт нэмэр болохгүй ямарч хэрэггүй асуулт байх заримдаа хүнийг эмзэглүүлмээр асуултууд байх юм танин мэдэхүйн чанартай гэдэг үгнийхээ учрыг сайн ойлгож өөдтэйхэн мэдлэгтэй хүнээр асуултуудаа бэлтгүүлж байгаарай
-
danzan (December 12, 2014 9:22:46 am )
ter japonii irgen bolloo geed yadgiim mongolchuud dandaa uchuuhen yuman deer tsarai aldaj guij baih yum hun eh ornooroo dutah bolohoos eh oron huneer dutdaggui yum shuu harin ter bayjsan yum bol eh orondoo hed heden emneleg surguuli bariulah hergtei hun yamar munh bish … hunii nohoi ideheer uuriin nohoi ideg gej …huls huchee dusluulj olson yumaa uuriin orndoo uldeeh er hunii uhaan baigaa gej itgej baina.uhaaral … amjilt husie
4 Comments