Шийдлийн Засгийн газар өчигдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан билээ. Өнөөдөр тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар Соёл, Спорт Аялал Жуулчлалын яамыг Хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан байна. Цаашид төрийн өмчийн барилгуудыг судалж байгаад эмнэлэг болгох аж. ССАЖЯ энэ Засгийн газарт татан буугдаж, үүрэг чиглэл нэгтэй газрууд нь Боловсролын яам, Эрүүл мэндийн яаманд харъяалагдах болсон билээ.
Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харъяанд байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
Холбоотой мэдээ
-
зүрх судас лекц (December 11, 2014 2:52:15 pm )
Тархи – зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэргийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал – нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038
-
zochin (December 12, 2014 9:05:19 am )
unen bol ovoo doo. 1 ch gesen emneleg nemegdehnee
-
baat (December 12, 2014 9:42:36 am )
sain shiidwer bn ingeed l zuw ywbal boloosh dee zaluu saidaa
3 Comments