Угсаа нэгтнүүдийнхээ талаар бидний “мэддэг” түүх
Тува нь бүр эзэн Чингисийн үеэс манай Монгол орны хязгаар нутагт багтаж ирсэн гэхэд гайхах хүн бидний дотор цөөнгүй бий.
Тэгвэл та бид Өвөрмонголын тухай мэдэх үү? Буриад, Туватай харьцуулахад “маш сайн” мэднэ. Яагаад гэвэл бид чинь манж хятадууд Монголыг хэрхэн ямар арга залиар хооронд нь эвдрэлцүүлж, эцэст нь таслан хуваасныг бага сургуулиасаа эхлэн заалгасан улс.
Харин Буриад, Тувагийн тухайд бол Орос, Зөвлөлтөд сайн дураараа нэгдсэн, ер нь хэзээнээсээ нааш “туурга тусгаар” уулаасаа л “цаашаа санаатай” байсан мэтээр бүдэг бадаг зүйлийг л уншиж сонсч байсан.
Бид өөрсдийгөө Орос, Зөвлөлтийн түүхийг хамгийн сайн мэддэг гэж бахархдаг байлаа. Арга ч үгүй биз. Монгол шиг сурагч оюутнуудаараа хөршийнхөө түүхийг “системтэй” судлуулж, байсан улс өөр хаана ч байхгүй Зөвлөлттэй 300 гаруй жил хаяа зэрэгцэн амьдарчихаад түүхийг нь үнэнээр нь мэддэггүй хөрш олно гэдэг битүүний шөнө бухал евснөөс зүү олохтой адил байсан юм байна.
Монголчууд унхиагүйдээ ийм байсан юмуу гэвэл бас үгүй юм. Москвад бэлтгэгдсэн манай удирдагч нар “ахаасаа чиглэл авч” коммунист үзэл суртлын шүүлтээр оруулан өнгө будгийн засал хийж үүнээ “-изм ээр халхавчилсан Орос, Зөвлөлтийн түүхийн мэдлэгээр биднийг “цэнэглэж” ирсэнд оршиж байна. Бүхэл бүтэн гурван үеэрээ үзэл сурталд нийцүүлэн зохиомжилсон түүхээр шалгалт, шүүлэг өгч, материализмд нийцүүлсэн ном зохиолоороо энэ мэдлэгээ “бататгаж” байжээ.
Бусад социалист орнуудад байгаагүй зөвхөн манайд байсан бас нэгэн гоц сонин зүйл нь юу байв гэвэл Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр эх түүхээ зөвлөлтүүдээр бичүүлж,ШУА-ийн Түүхийн хүрээлэн гэсэн том нэртэй “жижиг” байгууллагад харьяалагдах, марксизм ленинизм, пролетарийн интернационализмд үнэнчээ нотлон харуулж чадсан, цөөн хэдэн түүхч хавсарган маягаар оролцон гаргадаг байсан БНМАУ-ын түүх юм.
Гаргаж байсан албан ёсны түүх бичлэгт нь монголчуудын өвөг дээдсийг үгүйсгэсэн, тэдний дайнч түрэмгийг жигшсэн байх төдийгүй боловсрол соёлгүй, мөхөж сөнөж байсан Монголыг МАХН, Зөвлөлт улс авран тэтгэсэн тухай буюу товчхон хэлбэл улсын дээд нь Зөвлөлт, үзлийн дээд нь марксизм ленинизм хүний дээд нь орос гэж номлосон бүтээлээр 1990 он хүртэл бидний тархийг албан ёсоор угааж байсны гор өнөө хир нь бүрэн арилаагүй л байна.
Хаант оросын заль мэх, зэвсгийнхүдээр эзлэн түрэмггийлж буй болгосон тэр л империйн суурин дээр Зөвлөлт улс буй болж газар нутгаа тэлэх бодлогыг нь “үнэнчээр” залгамжилжээ. Хаант Оросын эзлэн түрэмгийлэх, шахан дарамтлах бодлого ил байсан, харин Зөвлөлт энэ бодлогоо “марксизм ленинизм, пролетарийн интернационализм “хэмээх номлолоор чадмаг халхавчлан монголын “аманд нь бал цутгаад, зүрхэнд нь хутга тулгаж байсан юм.
Үргэлжлэл дараагийн дугаарт >>>
Д.Батмөнх
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 03, 2011 6:13:16 am )
naad tuvachuud chini mongoltei neg garaltai gej uzdeggui deerees ni mongoliig aimar uzen uaddag eum bna lee bi zunduu tuva medneeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
1 Comment