antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 2 comments

Ил тэмцэгчээс далд пиарчин

нийтлэсэн Admin

Иргэний хөдөлгөөний О.Магнай экс Ерөнхийлөгчийн хүн болжээ. Анх сонсоход арай ч үгүй байлгүй дээ гэж бодогдох ч амьдрал дээр яалт ч үгүй түүний гарын хүмүүсийн тоонд нэрлэгдэж, иргэний хөдөлгөөний ил тэмцэгч имижээ Н.Энхбаярын далд пиарчнаар сольсон юм байна. 2008 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан гомдлоо жагсаал хийж тайлахаар зориглосон нь эцэстээ нийтийг хамарсан эмх замбараагүй үйлдэл бүр давраад цагдаа иргэдийн хоорондох мөргөлдөөн маягийн зүйл болж хувираад үр дүнд нь тавын таван сайхан залуу хорвоогоос хальж, олон аавын хүүхэд шоронгийн хаалга татсан. О.Магнай ч бас шоронд орсон. Айхавтар хүнд ял тулгуулж, асуулгаж байцаалгаж нэг үгээр амьдралдаа үзээгүйгээ үзсэн шоронпган хоёр cap түүний тэмцэгч чанарыг үгуй хийж орхио юу даа гэж олон хүнд бодогдсон. “Ганц”-аас гарч ирээд Ардчилсан намд элсэв.

Ингэхдээ тэмцэгч нөхдийн хамт байгуулсан Иргэний хөдөлгөөний намаа орхилоо. Байнгын хамтрагч Ж.Батзан- дантайгаа хамт АН-д элсэхэд нь Иргэний хөдөлгөөний намаа чирээд очиж байна гэж дэмжигчид нь андуурсан гэдэг.

Ирж, буцаж л байдаг гудамжны тэмцэгчдийг АН алга дэлгэн угтсан царай үзүүлсэн ч эрх мэдлийн бялуунаас хэлтэрхий байтугай үйрмэг ч амсуулаагүй. Нэг үгээр О.Магнай гэж иргэний хөдөлгөөний удирдагч байсныг түүний интернэт дэх facebook-тээ хааяа нэг оруулах бичлэгүүдээс нь өөр сануулах зүйл жил ирэх тусам бүдгэрэх янзтай.

Нам жимхэн амьдарч, ном эрдмийн төлөө шамдаж ирээдүйн их улс төрд өөрийгөө  бэлтгэж байгаа хэмээн түүнийг дэмжиж, хамтдаа жагсаж тэмцэж явсан журмын нөхөд нь ч фэнүүд нь ч тааж байв.

Гэтэл саяхан хэвлэлээр гарч олонд ил болсон Н.Энхбаяр тэргүүтэй тэмцэгчдийн стратегийн өмгөөллийн төлөвлөгөөнөөс иргэний хөдөлгөөний О.Магнай имижээ өөрчилж, тэмцлийн зорилгоо ч сольсныг мэдэв. Уг төлөвлөгөөнд бичсэнээр Элчин сайдын яамдад Монгол Улс  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг толгойлж байгаа жил өрсөлдөгчдөө улс төрийн зорилгоор яллах гэж оролдож байгаа тухай мэдээлэл өгөх ажлыг эхлэх. MCS буюу Mon­golian Corruption System-ийг илчлэх үйл ажиллагаа явуулах, Прокурор, ХЗДХЯ, АТГ-ын гадаа гэр барих, гэрт байнгын үйл ажиллагаа явуулах хүмүүсийг олж бэлтгэх ярих сэдвүүдийг боловсруулах, лоозонгууд бэлтгэх, хууль хяналтын байгууллагын дунд, доод шатны албан тушаалтны болон тэдний хууль бус үйл ажиллагааг илчилж эхлэх гэсэн тодорхой таван ч ажлыг хариуцах хүний тоонд Магнай гэсэн нэр байгаа юм.

Гэвч тэрбээр энэ төлөвлөгөө хэвлэлд гарч, цахим ертөнцөөр тарсны дараа өөрийгөө биш хэмээн бухах гэж оролдсон. Харамсалтай нь хамтрагчдынх нь нэг Э.Эрдэнэжамъян өчигдрийн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа тэрхүү стратегийн өмгөөллийн төлөвлөгөөг О.Магнайтай хамт сууж байгаад баталсан хэмээн илчилж орхисон. Тиймээс иргэний эрх ашиг зөрчигдөж, эрүүл биш нийгэм цогцлоох гэсэн дээдэстэй энэ яваа насандаа эвлэрэхгүйгээр тэмцэх андгай өргөсөн гэх О.Магнай маань МАХН гэж улс төрийн хүчний удирдагчийн улс төрд мөнхрөх хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө цаг заваа, тэмцэгчийн туршлагаа зориулахаар шийдсэн юм байна. Уг нь тэрбээр “Хэдэн нөхөд дээрээ засаглаж байгаа нэртэй сандайлаад суучихсан, доороо ард иргэдийн үгийг сонсдоггүй. Ард түмний юу хүсч байгааг мэдэрдэггүй. Ийм л хэсэг бүлэг хүмүүс дээр суучихаад удаж байна. Ард түмний амьдрал ядуураад л байдаг. Нэг хартал 80 хувь нь ядуурчихсан. Ийм л нийгэмтэй болчихсон байна шүү дээ. Тэгэхээр яах аргагүй иргэдийн дуу хоолой, иргэдийн идэвхийг сэргээх шаардлага зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн ердөө жил хүрэхгүйн өмнө ярьж байсан. Гэтэл одоо иргэдийн биш эрх мэдлээ алдсандаа гоморхсон улстөрчийн төлөө, иргэдийн амьдрал дордож эрх ашиг зөрчигдөж байхад хөсөгөө хураах хулгана адил хууль бусаар хөрөнгөө зузаалж байсан экс Ерөнхийлөгчийн төлөө сөрөг хүчний дуу хоолой болохоор шийджээ.

 

 

Өдрийн шуудан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 03, 2011 6:58:32 am )

    zaaaasssssssssssssssssssssssssssssssssss zaailaach

  • Anonymous (December 03, 2011 2:11:28 pm )

    Та юу худалдаж авхаар төлөвлөж байна? Хамгийн чанартай бас Хамгийн хямд компьютер нөuтбuuк, электрон бараа хайж байна уу тэгвэл манайхаар ороод uзээрэй Таний манайхийг сонгох 3 шалтгаан : 1. Манайх Монголдоо хамгийн хямд нь. Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манайх дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай. 2. Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг. 3. Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа. Та ороод л uз 1ОООзахиа с о м

antalya rent a car