antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 2 comments

“Ц.Нямдоржийг саатуулж шалгах нь зөв гэж үзсэн”

нийтлэсэн Admin

МАХН өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа MN мэдээллийн төвд хийлээ. Тэд өнгөрсөн хоногуудад баруун бүсийн аймгуудад ажиллаж иргэдтэй уулзан мөн зарим асуудалд иргэдийн дунд судалгаа явуулсан байна.

Судалгааны гол асуултуудад иргэдийн хариулсныг сонирхвол,  “МАНАН-ын Засгийн газар шударга ажиллаж байна уу” гэсэн асуултад 29 хувь нь “тийм”, 48 хувь “үгүй” гэж хариулсан бол бусад нь “мэдэхгүй” гэжээ.

Харин “2012 оны сонгуульд оролцох уу” гэсэн асуултад  76 хувь нь “оролцоно” гэсэн  бол үлдсэн хувь “оролцохгүй”, “одоогоор шийдээгүй” байна гэх зэрэг хариулт өгсөн байна.

Мөн нэгэн сонирхол татсан асуулт нь “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг саатуулж шалгах нь зөв үү” гэсэн асуултад 66 хувь нь “зөв” гэж үзэж бусад нь “мэдэхгүй байна”, “хэрэггүй” гэх зэргээр хариулжээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар тэд намын дарга Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг ямар ч үндэслэлгүйгээр 14 хоног саатуулж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Тэд хүний эрхийг зөрчиж ийм алхам хийж байгааг холбогдох хүний эрхийн байгууллагад шалгаж өгөх хүсэлт гаргахаар болсон байна.

Б.Тэлмэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 04, 2011 2:08:07 am )

    “Отгонтэнгэрийн орноор” аялалын баримтат кино мэндлэв.

    Завхан аймгийн 24 сумаар аяласан “Отгонтэнгэрийн орноор” аялалын баримтат кино мэндэлжээ. Тус киног Отгонтэнгэр хөгжил сан санаачилан бүтээсэн бөгөөд хэн ч сонсоогүй домог хууч, өвөрмөц тогтоцтой байгаль, түүх соёлын дурсгалт газруудыг шигтгээлэн оруулснаараа онцлог болжээ. Анх удаа Монгол улсын нэгэн аймгийн бүх сумуудаар аялаж өвөрмөц байгалийн төрхийг энгийнээр илэрхийлсэн киноны зураг авалт 3 сарын хугацаанд үргэлжилэн 6000 гаруй км замыг ардаа орхижээ. Энэхүү киноны нээлт МҮЭСТО-нд 2011 оны 12 сарын 11-ний 15 цагт болох бөгөөд Завхан нутгийн дуучид ая дууны мялаалга өргөх ажээ. Киноны нээлтийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 99851211 утсанд хандах боломжтой юм.

  • Anonymous (December 05, 2011 4:42:48 pm )

    Saidiig shalguulj Ard tumendee unen hudliig ni medegdeh heregtei shuu

antalya rent a car