antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2011 Comments are off

Багш нар хугацаагүй ажил хаяна гэв

нийтлэсэн Admin

Цалингаа нэмүүлэхийг хүссэн багш нарын төлөөлөл өчигдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, НХХ-ийн сайд Т.Ганди, Сангийн сайд С.Баярцогт нартай уулзахыг хүссэн ч тэдний хүсэл талаар боллоо. Учир нь тэд 14.00 цагт МҮЭ-ийн байранд уулзахаар товлосон ч сайд нар цагтаа ирсэнгүй. Тиймээс багш нар сайдуудыг иртэл нь хүлээхээр шийдсэн юм. Өнгөрсөн даваа гаригт цэцэрлэгийн багш нар анх удаагаа хоёр цагийн ажил хаялт зарлаж, эцэг эхчүүдийг багагүй сандаргасан бол лхагва гаригт ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөн хоёр цагийн сануулга өгсөн юм. Энэ сануулгад нийт 101 цэцэрлэг, 108 ерөнхий боловсролын сургуулийн 10 мянга гаруй багш нар оролцсон бөгөөд Засгийн газар шийдвэрээ өөрчлөхгүй бол ирэх долоо хоногоос хугацаагүй ажил хаялт орон даяар зарлана гэдгээ багш нарын холбооны үйлдвэрчний эвлэл мэдэгдээд байгаа юм.

Энэ уулзалтад 300 гаруй багш нарын төлөөлөл ирсэн бөгөөд сайд нарыг ирэхийг хүлээнгээ хурлаа хийж байсан юм. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг хэлэхдээ “Бид гурван сайдад санал хүргүүлсэн ч ирсэнгүй. Бид ирэх байх гэж хүлээсэн ч ирсэнгүй. Тиймээс бид ажил хаялт зохион байгуулах түр хорооны комисс байгууллаа. Тэмцлээ үргэлжлүүлэн ажил хаялт зарлана. Засгийн газар хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Ер нь сонгуулиар нэр дэвшиж, амлалт өгчихөөд тэрнийгээ хэрэгжүүлэхгүй байсаар олон жил боллоо. Тиймээс амлалтаа хэрэгжүүлэх хүртэл нь бид тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” гэлээ.

Ирэх долоо хоногоос багш нар ажил хаях нь тодорхой боллоо. Харин түүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ ажил хаялтад хөдөө орон нутгийн бүх багш нар болон нийслэлээс 10 мянга гаруй багш нар ажил хаялтад нэгдэхээ гарын үсгээр мэдэгдсэн байгаа гэнэ. Багш нар Засгийн газар шийдвэрээ өөрчилтөл нь ажил хаялт буюу хугацаагүй ажил хаятаа зарлах юм. БЗД-ийн 84-р сургуулийн багш  н.Идиш хэлэхдээ “Цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Мөн сургуулийн засвар шинэчлэлийн мөнгө хангалтгүй ирдэг. Өгсөн мөнгөнд нь тааруулж жил бүр засвараа хийлгэдэг. Манай сургууль цэцэрлэгүүд хамгийн олон жилийн настай. Хамгийн гол нь багш нарын цалин хүрэлцэхгүй байна. Нэмнэ гэсэн хугацаандаа цалингаа нэмэхгүй байгааг бид эсэргүүцэж байгаа. Өнөөдөр гурван сайдаас асууя гэтэл ирсэнгүй. Цаашид бид ажил хаялтаа үргэлжлүүлэхээр болж байна” гэлээ.

Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл холбоо, Ажил олгогч эздийн  нэгдсэн холбоотой зөвшилцөн 2012 оны гуравугаар сарын 1-нээс багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар тус тус нэмэгдүүлэхээр болсон байж. Гэтэл 2012 оны төсөв батлахаар хэлэлцэж байхдаа багш нарын цалинг хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Багш нар түүнийг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эсэргүүцэж, жагсч эхэлсэн билээ.  Засгийн газрын шийдвэрийн дагуу  буюу 80 мянган төгрөгөөр нэмэхийг ирэх оны нэгдүгээр сараас харин 23 хувиар нэмэхийг Сар шинийн баяраас өмнө хэрэгжүүлэхийг удаа дараа хүргүүлсэн байна. Гэтэл энэ шаардлагын хариуд тодорхой бус хариулт өгсөн учраас Сангийн сайдтай өөртэй нь уулзаж, тодорхой хариулт авахаар жагсч байгаа гэв. Одоогоор Сангийн сайд ямар нэг хариулт ирүүлээгүй байна.  Улсын хэмжээнд нийт 73 мянга орчим багш байдгаас 44 мянга нь ерөнхий боловсролын сургууль, 16 мянга нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, үлдсэн нь их, дээд сургуульд багшилдаг юм байна.

Багш нарын ажил хаялтад төрийн үйлчилгээний ажилтнууд нэгдэхийг  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос уриалсан. МҮЭХ-оос багш нарын болон төрийн албан хаагчийн цалин нэмэгдүүлэх хугацааг хойшлуулж, гурван талт хэлэлцээрийг өөрчилснийг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. УИХ төрийн албан хаагчийн цалинг 53 хувиар нэмэгдүүлэх болсон ч хугацааг нь инфляци нэмэгдэнэ гэсэн үндэслэлээр хугацааг нь хойшлуулсан. 2008, 2009, 2010 онд цалин огт нэмэгдүүлээгүй гэтэл энэ хугацаанд инфляци 23 хувь хүрч, хоёр оронтой тоо болтлоо өссөн аж. МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар  “Цалин нэмэх нь инфляци өсөх шалтгаан биш гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. Энэ удаагийн төсөв энэ 76 гишүүний сонгуульд зарцуулах мөнгө л боллоо. Хэрэв энэ төсөвт зэсийн үйлдвэр бариад 15 мянган ажлын байр бий болгоно гэсэн бол бид чимээгүй сууж чадах байсан. Гэвч энэ төсөв тийм зүйл нэг ч байхгүй зөвхөн тэд сонгуулиар хэний саналыг яаж худалдаж авах вэ гэсэн тооцоогоо гаргаж төсөв баталж байна” гээд мэдэгдсэн.

Ямартай ч багш нар гурван сайдтайгаа уулзаж амжилгүй, ажил хаяхаар түр хороо байгуулчихлаа. БСШУ-ны сайдынх  нь хийж чадах ажил үлдээгүй учраас багш нар сайд нартай уулзаад ч нэмэргүй гэнэ. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр  “Албан ёсоор надад мэдэгдсэн юм байхгүй. Ер нь бол цалин нэмэх эсэхэд манай яам болон миний зүгээс хийж чадах зүйл байхгүй. Засгийн газрын шийдвэр гарсан, УИХ-ын шийдвэр учраас гурван сайдтай уулзаад ч  ямар нэг шийдвэрт хүрэхгүй” гэлээ.  Тэртээ тэргүй төсөв батлагдсан,тиймээс хөхөө өвлийн хүйтэнд хөл гараа дааруулж байхаар ирэх сонгуулийн үеэр эрхэм гишүүдтэй тооцоогоо бодчихооч дээ, багш нар минь. Ийм л арга та нарт үлдээд байна шүү дээ.

М.ОДГЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car