antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2014 19 comments

Авлига ардчиллыг маань залгих хэмжээнд хүртлээ томорчээ /Видео/

нийтлэсэн Admin

tusgaar_toЭрдэнэт хотод МоАХ-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Энхтайвантай ярилцлаа.

-Таны “Тусгаар тогтнолын туг” зургийн талаар ярилцлагаа эхэлье?

-Би 1975 онд ДУДуС-ийг төгсөхдөө “Тусгаар тогтнолын туг” гэсэн сэдвээр дипломын ажил хийлээ. 18 настай байсан. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг баталж, БНМАУ-ыг тунхаглан, үндэсний хувцасаараа гоёсон Монгол үйлчин эмэгтэйчүүд Тусгаар тогтнолын тугаа зээгт наамлаар урлаж байгааг дүрслэн харуулсан зураг.

-Багш тань хэн билээ?

Ардын зураач, Төрийн соёрхолт Ү.Ядамсүрэн. 1905 онд төрсөн хүн. Их дэлгүүрийн хажууд орон сууцанд. Би багшийн гэрт очиж олон цагаар яриаг нь сонсч сууна. Алив хувьсгал өөрийгөө зөвтгөхийн тулд өмнөх үеэ буруутгадаг. Ардын хувьсгалд Тусгаар тогтнолоо олсон зэрэг үгүйсгэх аргагүй олон сайн зүйл байсан.

-Зураг дууслаа. Сургууль төгсөх үед комисс хэрхэн хүлээж авав?

-Сайхан зураг болжээ. Гэхдээ үзэл суртал талаасаа нийцэхгүй байна. Ардын хувьсгалаас өмнө Монголчууд ядуу байсан. Хүмүүсийн хувцас нь уранхай, ноорхой, үс, гэзэг нь сэгсийсэн, , баяд, ноёдоо эсэргүүцэж байгаагаар зурсанаар үзэл сурталд нийцэх байж.

enhtaivan -Дараа нь тэр үеийн ЗХУ-д суралцахаар явсан байдаг. Оюутан насаа дурсвал?

–Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид суралцахаар очив. Сайхан багш нар угтсан. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон, Ленинградын 900 хоногийн бүслэлтийг даваад гарсан, үхлийн дэргэдээс амьд ирсэн хүмүүс. Дөрвөн жилийн дайн, тэр их зовлон зүдгүүрийг туулсан хүн хувиа бодох, эд хөрөнгөд шунах зэргийг мэддэггүй ариусч гэгээрсэн байдаг.. Дайнаас амьд ирсэн учраас юунаас ч айхгүй болсон. Хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ хийнэ. Монгол судлаач И.Е.Гумилев амьд сэрүүн байв. Монголчуудын түүхийг гажуудуулж, Чингис хааныг “харлуулж” байхад Гумилев л үнэнийг бичиж байлаа.

-Уран зургийн академи төгсөхдөө ямар зургаар диплом хамгаалав?

-1984 онд академиа төгсөхдөө “Талын шөнө” зургаараа шилдэг диплом хамгаалж байлаа. Тас харанхуй шинэ алсад гэгээ харагдах нь малчны хотонд нүүдлийн кино ирсэн гарч буй байдал. Нөгөө талаасаа алсын гэгээ нь түүхийн үнэн хэзээ нэгэнт цагт тодорч гарна гэх санааг илэрхийлсэн.

-Сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ?

– Эрдэнэт хотын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Гоо зүйн секторын эрхлэгчээр томилогдсон

Ардчилсан хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулж, оролцож байсан бэ?

Зөвлөлт холбоот улсад өрнөсөн М.С Горбачевын өөрчлөн байгуулалтын уур амьсгал хамтарсан Эрдэнэт үйлдвэрт хамгийн түрүүнд нөлөөлсөн. Тухайн үеийн үндсэн хуулиар Монгол улсыг манлайлан чиглүүлэгч, удирдах хүч бол МАХНам байсан. Улс орныг удирдаж байсан МАХН, түүний төв хороо Улс төрийн товчооны явуулж ирсэн бодлогыг шүүмжилсэн хүмүүс хатуу шийтгэгддэг байсан учраас олон түмэн айдастай, дуугарах шүүмжлэх хүмүүс ил гарч чаддаггүй байсан. Бидний хэсэг уран бүтээлчид 1989 оноос “ЭНХ” нэртэй улс төрийн нууц бүлгэм байгуулсан. Мөн уулын үйлдвэрийн засвар механикийн завод дээр До. Ганболд тэргүүтэй ЗХУ-д төлөх өр барагдуулах зорилготой улс төрийн бүлгэм ажиллаж байсан. Манай 2 бүлгэм “хүмүүсийн айгаад хэлж чадахгүй байгаа асуудлуудыг цуглаан зохион байгуулж, өргөн барих бичгээр тавьж тэмцье. Ажилгүй болвол бид ажилгүй болъё. Элдэв шахалт дарамт ирвэл ирэг, эрслэн тэмцэцгээе.” хэмээн санаа зориг шулуудан, үйл ажиллагаагаа нэгтгэсэн.

Анхны цуглаанаа хэзээ ил гарч үйл ажиллагаагаа явуулсан бэ?

1989 оны 12 дугаар сарын 03-нд тайван жагсаал

1989 оны 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрөөр Эрдэнэт хотод зохион байгуулсан цуглаанаас МАХН-ын Төв хорооны V бүгд хуралд өргөх бичиг явуулсан.

Ямар зүйл заалт, шаардлага тавив?

– Улс орныг удирдах чадваргүй болсон МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох. “Эрдэнэт”, “Мардай”, “Заамар” зэрэг томоохон ордыг Монголын үндэсний уул уурхай болгож ашиглах. Монголд байгаа Зөвлөлтийн цэргийг гаргах зэрэг шаардлагыг тавьсан.

-Өргөх бичгийг хэнд гардуулсан бэ?

-Эрдэнэтийн МАХН-ын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Чимэдцэрэн, “Үнэн” сонины тусгай сурвалжлагч Цэрэнжав нарт тус бүр нэг хувийг гардуулсан.

Screen shot 2014-12-05 at 6.48.32 PM-Таны удирдаж байсан Эрдэнэтийн МоАХ-ны салбар хэдэн гишүүнтэй байв?

-13 салбар зөвлөл, 2500 гишүүнтэй байсан.

Та бүхний тэмцлийн зорилго юу байсан бэ?

– Арын хаалга, хүнд суртлыг устгаж, Ардчилал шударга ёсыг тогтоох

– Та бүхний зорилго биелэгдсэн үү?

Хаалттай нийгмийн хана хэрмийг нураасан. Олон ургальч үзэл, өмчийн олон хэлбэр бодит зүйл болсон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Ардчилсан чөлөөт сонгууль зэрэг нь биелэлээ олсон.Screen shot 2009-11-30 at 3.04.40 PM

  • Одоо Ардчилалд саад болж байгаа зүйл байна уу?
  • Хуучин нийгмийн тогтолцоог эвдэж нураасны дараа завсраас завшигчид хууль, хяналтын байгууллагын сул доройг ашиглан төр олон түмний өмчийг завшсан дуулиант хэргүүд Ардчиллын сайн сайхан, ололттой бүхнийг муухай харагдуулж байна. Нийтийн өмчид халдсан авлигын гэмт хэрэгтнүүд улс төрийн намуудад төрөөс төрсөн тэрбумтнууд буюу олигархиуд Ардчиллын ололтыг эвдэн бусниулж байна. Ардчиллын цорын ганц дайсан бол авлига болоод байна. Юуг ч, хэнийг ч, улс төрийн намуудыг ч, шүүх прокурорыг ч, хэвлэл мэдээллийг ч, улс орон тусгаар тогтнолыг ч АВЛИГА ЗАЛГИХ ХЭМЖЭЭНД ХҮРТЛЭЭ ТОМОРЧЭЭ. Ардчиллын амин сүнс болсон хараат бус хэвлэл мэдээлэл хаалтын гэрээгээр хаагдаж, хууль хяналтын тогтолцоо, улс төр дэх тохиролцоо, наймаагаар арилжигдах ёсгүй.

 

www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • irgen (December 05, 2014 9:48:15 pm )

    ardchilalaas umnu avilga 1 shil arhil bdg blaa.

  • Mglд (December 06, 2014 1:00:18 am )

    Хулгайч юу гэж хашгирдаг билээ

    • Danzanbaljiriin Enkhtaivan (December 06, 2014 3:26:08 am )

      Оюуны ундраагийнхнаас юугаа хулгайлах вэ дээ нэрээ нуулгүй ил гарараад үгээ хэлчихээч юундаа хулгайч шиг нэрээ нууцлана вэ?

  • зочин (December 06, 2014 9:12:55 am )

    Ёстой амныхаа зоргоор бурж байна даа. Ардчилал гэдэг ухагдахуунаа ойлгох биш сонсоочгүй байсан нусгай жаал гэнэт улс төрч болоод тодрох нь. Үнэн дээ энэ ардчилал гэдэг юм чинь зохион байгуулалттайгаар Соц системийг устгах програм байсан АНУ зорилгодоо Орсыг ашиглаж хүрсэн юм. Үүний үр нөлөөгөөр соц системийн орнуудад ардчилал гэж мөрөөдлын эрх чөлөө толгойгүй биегүй нэг л тийм хоосон яриа амьлаж ирээд өнөөдрийг хар тэр ардчилал монголын ард тзүмэнд юу өгөв дэнслээд үзье. 1. Ядуурал 2. Авлигал цэцэглэсэн 3. эмх замбррагүй анаархи байдал 4. Зовлон авчирлаа. АНУ төлөвлөсөн зорилгодоо хүрлээ. Дүгнэлт: Бид эрх чөлөө амьдарлын баталгаагаа алдаж АНУ улс төрийн ашиг хонжоогоо 100 биш Ф1000%-иар давуулан биелүүлэв. Үндсэн дээ бид Хэрээг дагаж хөлөө хөлдөөв. Үнэн гэвэл энэ байна. Та нарын ардчилал сүүлийн үед бие бие төрийн шагналд нэр дэвшүүлж юу хийсэн гэж улсын баатар, бригадын генерал цол олгож байгаа юм бол. Мурийтай тоглоомчин хүн төр удирдаж үлгэр жишээ байж чадах уу? Энэ бол ёстой эмгэнэл дампуурал гэж үүнийг хэлдэг байх тэгээд бас идэх мөрөөрөө идэхгүй халамж нэрээр ард түмнээ хахуулдаад. Ёстой инээдтэй юм

    • Danzanbaljiriin Enkhtaivan (December 06, 2014 1:12:53 pm )

      odoo l gants neg hun ingej yarij baigaa ni sain hereg . Gehdee boloogui ee sain bod

  • зочин (December 06, 2014 10:52:31 am )

    Авилгал хөгжих үндэс нь авилгын эсрэг хууль.Авилгал өгснөө хэлвэл хуулийн хариуцлага тооцоно шүү гэсэн заалт.Авилгыг дуртайдаа өгдөг юм биш.Аргагүй дарамтанд орхоороо өгч салдаг.Үүний хор уршиг тоочоод барамгүй.Хэрэгжүүлж байгаа төслүүд хамгийн муу материал ур чадвар муутай хямд ажилчид хэт шуналтай захирлууд нийлэхээрээ юу босгох вэ ойлгомжтой.Авилга өгсөн хүнийг буруутай гэж үзэхгүй байх,бүр өгсөн авилгын 60,70,80%-ийг буцаан олгоно гэсэн заалт оруулах хэрэгтэй.Авилгал өгсөнөө батлах орчин үеийн техник хэрэгсэл элбэг болсон цаг шүү.Энэ үед тахар л хэрэгтэй.Алсдаа АТГ ажилгүй болно биз.Авилгал хөгжөөд ирхээрээ өнөөдөрийн Мексик шиг болдогийн бодит жишээ харуулж байна.Төрийн захиргаа нь цагдаа мафийн бүлгүүдтэйгээ нийлчхээд жагсаалд оролцсон 43 оюутнуудыг хээр аваачиж буудаж алаад булчихсан.Тэнд иргэний бүх эрх хаагдмал.Баячууд нь юу дуртайгаа хийж байдаг талаар зурагтаар яриад байгааг төрийн бодлого тодорхойлдог ухаантнууд маань хардаг ч болоосой.

    • Danzanbaljiriin Enkhtaivan (December 06, 2014 1:15:36 pm )

      Buhimdaj bainaa gedeg Uls orniihoo tuluu sanaa zovj baigaa hun baina . Zuv demjij baina. Odoo neree taviad il garah tsag bolson shuu huu. Amjilt nusie

    • Enkhtaivan (December 06, 2014 1:17:15 pm )

      Buhimdaj bainaa gedeg Uls orniihoo tuluu sanaa zovj baigaa hun baina . Zuv demjij baina. Odoo neree taviad il garah tsag bolson shuu huu. Amjilt nusie

    • Enkhtaivan (December 07, 2014 9:01:15 am )

      АВЛИГАЛ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ ДЭЛБЭРТЛЭЭ ДААМЖИРЛАА http://www.shuurhai.mn/64872

  • tseegii (December 06, 2014 7:58:35 pm )

    Toroos todorson terbumtanguudtai hariutslaga tootsoh uu alt dileriin hereg yu bolson be martagdsan uu songuuliin amlaltuud yu bolov oo martagdsan uu amlalt neheh ard tumnii hodolgoon yu bolson be hamt tohoi niiluulen suusan bolohoor duugarch chadahaa boliv uu erhem gishuun uyanga ovoo duugarch bna songuuliin surtalchilgaa ehlev uu ta bugd ard tumniig teneg gej bodoj bna uu ard tumen yug ch martaagui 2016 onii songuulid dahiad l hudlaa yarij bgaad garna gej bodoj bgaa bailgui ugui enhtaivan gedeg ene hun shig shiidemgii zov bodoltoi 76 hun tord garval ulsaa zov bodlogoor udirdah bh

    • Enkhtaivan (December 07, 2014 8:52:20 am )

      АНамын даргын зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга хэмээх олон гуншинтай С.Отгонбаяр хятад хоёр нийлэн Егзөр хутагтын нутгийг бүр тахалж цөлмөөд дуусаж байгааг олон хүн ярьж байна шүү дээ. Ер нь “Оюуны Ундраа” компанийнхан маш их луйварчин улс шүү дээ.http://news.gogo.mn/r/20740

  • tseegii (December 06, 2014 8:40:18 pm )

    Huuchin niigem cots sistem gej ireed l ongorson ue ruugee buh muu muuhaig chihej bsan tegvel odoo ergeed neg harah uu ter ued hunii mos chanar odoogiinh shig bgaagui ter ued mongiig odoogiinh shig tahin shutej bgaagui ter ued ariin haalga gedeg ni odoogiinh shig ulaan tsagaandaa garsan avilga bgaagui ter ued ard tumen bugd negen jigd amidraltai bsnaas bish taransheind amidardag hun bgaagui ingeed haritsuulaad bicheed bval olon yum bichih bh hamgiin naad zah ni emneleg surguuli unegui blaa hort havdar gedeg zuil haya neg sonsogdono tegvel odoo ulsiin ch bai huviin ch bai emnelegt emchid uzuuleh gesen humuusiin daraalal yamar bna tegvel ter muu helegdeed bsan ongorson ue chini saihan bsan yum bish uu medeej hetsuu bolohgui yum bsan l bh teriig ni zaschihval boloh l bsan bh ter ued uzel bodoloo ilerhiileh hevlen niitleh erh haalttai bsan tegvel odoo uneniig helehees aidastai niigemd amidarch bgaa yum bish uu mongo alban tushaal erh medliin toloo ene aihtar humuus yu ch hiihees butsahaargui boljee bid haashaa l yavaad bna daa

    • Enkhtaivan (December 07, 2014 8:50:56 am )

      Онгоцны нэгдүгээр нисгэгч өөрөө л ИНЕГ-аас нисэх зөвшөөрөл очиж авдаг ч гэх шиг цүл пал үг унагаад л. Тогтож ядаад л…нэг л биш байсныг бид бүгдээрээ харсан.Ёстой нөгөө гэмт хүн гилбэлзэнэ гэдэг л энэ байх. Тэр их уй гашуун дотроос түүнийх шиг сэргэлэн сэжигтэй нүд би л лав олж хараагүй.
      Сайд онгоцныхоо хувийн хэрэгт засвар хийсэн байж болзошгүй http://ganchimeg.niitlelch.mn/content/334.shtml

  • zochin (December 07, 2014 8:34:13 am )

    Avilga ardchillig bus ard tumen,uls orniig min humurchihluushdee.turiin ergelt hiij uls undestnee tseverlehgui bol hezee ch tsevershihgui ee.shine ueiin medleg bolovsroltoi zaluusiig deesh gargahaa boliloo.ed hurungu alban tushaald dontson zaluuchuudiig uursdduu tataj bna.suirchihlee eh oron chin yu bodoj bna ta nar.

    • Enkhtaivan (December 07, 2014 8:49:41 am )

      Үүнээс илүү баримт нотолгоо гэж юу байх вэ дээ. Ерөнхий сайдын зөвлөх татварын гэмт хэрэгтэн биш гэж үү. Хууль үйлчлэхгүй байгаагийн тод томруун жишээ энэ биш гэж үү.. Хуулийг яаж завхруулдагийн яруу тод жишээ гэж үүнийг л хэлэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ. http://www.shuurhai.mn/66756

  • Enkhtaivan (December 07, 2014 8:44:32 am )

    МОНГОЛ ОРОН алт мөнгөгүйдээ БУС, албан тушаалд шунасан авилгалчдаас ХЯМАРЧ БАЙНА. http://www.shuurhai.mn/65820

  • Т.Алтанхуяг. (December 07, 2014 5:32:09 pm )

    ЭНЭ ХҮНТЭЙ 1990 ОНООС ХАМТРАН АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЗҮТГЭЖ ЯВЛАА. ҮНЭН ЮМ ЯРЬСАН БАЙНА. ЗОРИГТОЙ САЙН ЗАЛУУ БАЙСАН ЮМ ШҮҮ. ХАРИН ОДОО ТАГ ЧИГ БОЛСОН. АВИЛГАЧИДАД АМ ГЭЖ БАЙХААС ХОШНОГ БАЙДАГГҮЙ ЮМ ШИГ БАЙНА. ИДЭЭД Л УУГААД Л БАЙХ ЮМ. ХАНАХ ЦАДАХ ГЭЖ ЛАВ ҮГҮЙ БОЛОЛТОЙ. ТА НАР БАЯРЦОГТЫГ Л ХАР ДАА. ТАЙВАН ЧИ ТЭМЦЭХЭД БЭЛЭН ҮҮ…

  • enkhtaivan (December 07, 2014 10:49:53 pm )

    https://www.youtube.com/watch?v=56mn-fW9ojM&feature=youtu.be&a ЧИ ТЭМЦЭХЭД БЭЛЭН ҮҮ…

antalya rent a car