antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2014 Comments are off

Хэт идэхээс сэргийлэх 10 зальтай арга

нийтлэсэн Admin

idehӨнөө үед таргалахаас хамгаалах зорилгоор нэг дор хэт идэхээс зайлсхийх болсон. Тэгвэл сэтгэл судлаач Ричард Вайсмен хоолноос татгалзах аргуудыг танилцуулж байна.

1.    Жижиг аяганд хоолло. Учир нь том аягатай байх тусам их иднэ.
2.    Солгой гараараа хоол ид. Ингэснээр зөв гараараа хооллоноос 20 хувиар бага иддэг болохыг судалгаагаар тогтоожээ.
3.    Урт гозгор шилэнд сүүгээ уу. Ийм шилэнд шингэн бага ордог гэдгийг санах хэрэгтэй.
4.    Гал тогоондоо толь байрлуулсанаар та жингээ тогтмол хянаад байх боломжтой. Эрүүл мэндэд тустай, тусгүй хүнснүүдийг ялган зааглаж, толиндоо байнга харж бай.
5.    Хэт өлссөн үедээ хэт их идэхгүйн тулд жимсний амттай бохийг олноор нь зажлах.
6.    Маш удаан хоолло. Хурдан идэх тусам их иддэг болохыг санаарай.
7.    Улаан өнгөтэй аяга, таваг хэрэглэ. Судлаачид улаан өнгөтэй саванд зууш хийхэд хүмүүсийн дуршил буурдагийг судалгаагаар тогтоосон байдаг гэнэ.
8.    Хоол идэж байхдаа телевизороо унтраа. Өөрөөр хэлбэл, зөвхөн хоолондоо анхаарлаа хандуулсанаар 50 хувь бага идэх магадлалтай.
9.    Эрүүл бус хоолнуудыг ангилж, гэрэл зургийг нь утсан дээрээ ав. Ингээд түүнийгээ хооллохынхоо өмнө харж бай.
10.    Янз бүрийн хоол хольж идэхээс зайлсхийх хэрэгтэй. Олон янзын хоол хольж идэх тусам илчлэг их авна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car