Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримтыг олон нийтийн цахим сүлжээгээр цацсантай холбогдуулан Голомт банкнаас дараахь тодруулгыг авлаа.
Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танай банкны харилцагчийн төлбөрийн баримтыг олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан банкны зүгээс тайлбар хийж өгнө үү.
Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан.
Энэ гүйлгээг яагаад хууль бус, авлигатай холбоотой гэсэн тайлбартайгаар гаргаж байгаа юм бол?
Тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2014 4:33:24 am )
YAG UNENDEE BARIMT BOL BARIMT. ODOO INGEJ IL TOD MEDEELEHGUI BOL TEDNIIG ZOGSOOJ DIILEHEE BOLISON. MAN-R OLON JIL UDIRDUULSNII GAI , UR DUND NI YUND CH DIILDEHEE BAISAN ZASAG TURUUSUU CH AIKHAA BOLISON JINKHENE MAFIIN SULJEE BII BOLSON BNA. ODOO CH GESEN YAJ ZASAG TURUURUU TOGLOJ BNA. NEGENT HUCHEE AVSAN MSFI HEND CH DIILDEHGUI.
-
Anonymous (December 05, 2014 4:34:30 am )
YAG UNENDEE BARIMT BOL BARIMT. ODOO INGEJ IL TOD MEDEELEHGUI BOL TEDNIIG ZOGSOOJ DIILEHEE BOLISON. MAN-R OLON JIL UDIRDUULSNII GAI , UR DUND NI YUND CH DIILDEHEE BAISAN ZASAG TURUUSUU CH AIKHAA BOLISON JINKHENE MAFIIN SULJEE BII BOLSON BNA. ODOO CH GESEN YAJ ZASAG TURUURUU TOGLOJ BNA. NEGENT HUCHEE AVSAN MSFI HEND CH DIILDEHGUI. MASH IKH ZAG HUGAZAA ORNO.
-
Anonymous (December 05, 2014 9:07:36 am )
юун сүртэй юм бэ Нэг хулгайчийн сефнийл мөнгө бөйнашдээ
-
Амар (December 05, 2014 9:08:19 am )
Энэнд банк ямар хамаатай юм бэ,авилга мен эсэхийг нь ёстой негее АТГ тогтооно биздээ.
-
Anonymous (December 05, 2014 10:41:39 am )
ХУЛГАЙЧ НАР ТЭМҮҮЖЭНГ БУРУУТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА УУ
-
Су (December 05, 2014 7:51:00 pm )
ЭНД БАНК ЯМАР ХАМАА БАЙНАА МЭДЭЖ БАЙГАА САЙД НЬ Л МЭДНЭ БИЗДЭЭ
6 Comments