Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 14. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.