antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2014 5 comments

Шуурхай мэдээ: Төв цэнгэлдэх хүрээлэнд мял нядлах зөвшөөрлийг хэн өгсөн вэ?

нийтлэсэн Admin

10641025_1516794051937802_798715337665947007_n-600x450Нийслэл Улаанбаатар хот бол  1  саяас дээш хүн ам нэг дор суурьсан дэлхийн хэмжээний томоохон   метрополис хотуудын нэг.  Ийм хотуудад мал амьтнаас хүнд халдах халдварт өвчин тархавал ихээхэн хэмжээний гамшиг тарьдаг байна. Иймээс мал ахуйн гаралтай мах хүнс бэлтгэх ажлуудыг  хотын төвөөс зайдуу Эмээлт   өртөө болон Налайх дүүрэгт бэлтгэх хууль дүрэм  гарсан байдаг. Хууль дүрмийг нягт мөрдөн ажиллах нь хүн амийг нийтийн халдварт өвчнөөс сэргийлэх гол хүчин зүйл.

Харамсалтай нь манай улсад эрх мэдэл, мөнгө хоёр хууль дүрмийг өмнөө сөхрүүлдэг “бичигдээгүй дүрэм” үйлчлээд нэлээд удаж байна. Ийм нэгэн жишээ бол Улаанбаатар хотын төв, Монголын Үндэсний байр наадам болддог Төв цэнгэлдэх хүрээлэнд бог  малыг машин машинаар нь ачиж оруулан нядалж байгаа бодитой   мэдээлэл  байна. img_9911

Монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ хэмээн  эртнээс нааш хүндэтгэж ирсэн  энэ газрыг  ог малын цус, сэвсээр будах зөвшөөрлийн хэн гэдэг албан тушаалтан, ямар хууль дүрмийг үндэслэн өгөв гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Монгол төрийн дээд шүтээн 9 хөлт цагаан туг залардаг, төрийн их ёслол үйлдэгдэн, ард түмний баяр цэнгэл наадам болж, хүчит бөхчүүдийн  эр бяраа гайхуулдаг  Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд  амьтны халуун амь бүрэлгэн, цусын асгаруулах зөвшөөрлийн ямар үнэ цэнээр олгосон вэ?  Мөнгө л  олж байвал бусад нь хамаагүй гэсэн  өчүүхэн бололтой хүмүүсийн  уршигтай үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Тэнд байгаа хүмүүсийн ярьж тайлбарлаж байгаагаар бол  өвлийн спортын тамирчид буюу мөсөн гулгуурын тамирчид Төв талбайд байрлан  спортын бэлтгэлээ базаах болсонтой холбогдуулан тэдний хоол хүнсийг бэлтгэх зорилгоор ингэж  мал нядлаж байгаа гэлээ. Тэгвэл,  багахан хашаа дүүрэн буюу  шахсан  100 орчим бог малыг эдгээр тамирчдын хоол болгон бэлтгэж байгаа хэрэг үү? Нядалгааг  зохион байгуулж байгаа  хүмүүс ийм л хүн  үнэмшээргүй  зүйл яриад сууж байна. 10377375_1516793958604478_2609379884706425311_n

Олон   арван бог малын амийг тасалж, цусыг асгаруулан Их нядлагааны  талбай болсон энэ газарт  ирэх жилийн баяр  цэнгэл наадмаа хийх хэрэг байна уу?

Ц.Мөнх

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зүрх судас (December 02, 2014 12:51:23 pm )

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

  • geh (December 02, 2014 2:01:59 pm )

    Dendvv heneggui garuuddaa heleh ch vg alga

  • nuhur (December 02, 2014 2:37:43 pm )

    Hui doloon hudagtaa hiiheer bolson Zasgiin gazraas UIH-d urgun barij bgaa

  • irgen (December 02, 2014 5:46:15 pm )

    ENE HAN UUL DUUREGIIN ZASAG GANHUYG DENDEJIINDUUU

  • ganaa (December 02, 2014 8:25:11 pm )

    Ezniig ni olj zuragtai tailbartai ni gargamaar ymaa nymdorj ni arai duugui suuhgui bailgui dee

antalya rent a car