antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2014 7 comments

ШИЙДЧИХСЭН САЙДУУДТАЙ “ШИДЭТ” ЗАСГИЙН ГАЗАР БVРЭЛДЭХ НЬ ДЭЭ

нийтлэсэн Admin

zasag1202Шинэхэн Ерєнхий сайд Ч.Сайханбилэг єєрийнх нь нэрлэснээр шийдлийн Засгийн газрынхаа бvрэлдэхvvнийг гурав хоногийн дараа УИХ-д єргєн барьсан байх ёстой. Одоогоор шийдсэн зvйлгvй, харин шийдлээ хvлээж овоорсон тvмэн асуудлын хаанаас нь эхлэх, хэнд итгэж, ямар яамдыг МАН-д найр тавьж єгєхєє намтайгаа тохиролцох гээд бараг л орондоо унтах завгvй гvйж явна, Ерєнхий сайд Ч.Сайханбилэг. Зургаан жилийн ємнє 2008 онд гуйлгуулж байж Засгийн газарт орж байсан АН єнєєдєр МАН-аас хошуу дэвсэн гуйж зургаан яамыг бэлэглэхэд бэлэн болоод байна. Огцорсон Ерєнхий сайд Н.Алтанхуяг ажлаа єгєхийн ємнєхєн 16 байсан яамдаа 13 болгож, єрєнд ороод тэлчилж байгаа монголчууддаа сvvлчийн тусаа vзvvлчихээд явж одсон билээ. Тэгвэл тун удахгvй Н.Алтанхуягийн 13 болгон цомхотгосон яамдыг тvvний цэрэг байсан ч єнєєдєр эрх мэдлийн єндєрлєгт гарсан Ерєнхий сайд Ч.Сайханбилэг дахин 16, магадгvй 18 болгох нь тодорхой болоод байна. Яагаад гэвэл сайд болох хvсэл тэмvvлэлтэй МАН-ын нєхєд олноороо хvч тvрэн орж ирэх учраас яамдынхаа тоог нэмэхгvй бол горьгvй. Яг одоо дуулдаж байгаагаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар У.Хvрэлсvх єрсєлдєгчгvй тодорсон бол Ерєнхийлєгчийн мэдлийн гэгдэж байсан ГХЭЗХА-ны яамны сайдаар Ерєнхий сайд асан С.Баяр тодорч магадгvй болжээ. Уг нь энэ суудалд эртнээс яригдсан Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн Гадаад харилцааны бодлогын зєвлєх Л.Пvрэвсvрэн энэ удаа бvдэрч магадгvй дуулдав.

Учир нь эрх баригч АН, Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид ч С.Баярт ач хариулах шалтгаан олон бий. Vvний дараа ЗГХЭГ-ын даргаар шинэ Ерєнхий сайдын найз гэх С.Баярцогт ямар ч асуудалгvй томилогдоно. Тvvнтэй єнєєдєр адгийн тэнэг нь л биш бол хэн ч єрсєлдєж, нэр нvvрээ барахыг хvсэхгvй. Хамгийн адармаатай, басхvv авдар дахь мєнгє нь ч хvн дурлаад байх зvйлгvй Сангийн сайдаар АН-ын шинэхэн “казиноч” гэгдээд буй Д.Зоригтын нэр Н.Алтанхуягийн vед тодорсон нь єнєєдєр ч хvчинтэй байгаа гэлцэнэ. Харин Д.Зоригтыг хоосон хоцроож болзошгvй тун эвгvй єрсєлдєгч сvvлийн ганцхан єдрийн дотор сvрхий хvчээ авч байгаа нь МАН-ын Шинэчлэлийн хорооны толгойлогч, эдийн засгийн ухааны доктор Т.Аюурсайхан гэгч олонд тєдийлєн танигдаагvй эрхмийн нэр дvvхэлзэн гарч ирээд байна. Т.Аюурсайханыг хvчирхэгжvvлж байгаа гол хvчин зvйл нь єнгєрсєн хоёр жилд тун ч vрэлгэн, алдаатай ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газартай хариуцлага тооцох тэмцлийг удаан хугацаанд, vе шаттай єрнvvлж vр дvнд хvргэсэн. Дээр нь МАН-ын Бага хуралд МАН-ын зvгээс АН-тай хамтрах тохиолдолд гол программ болохуйц саналыг намынхаа удирдлагуудаас илvvтэй дэвшvvлж чадсан. Тvvний толгойлсон шинэчлэгчдийн тавьсан найман зvйлтэй санал нь єнєєгийн улс тєр, эдийн засгийн хямралын vндэс суурь болж байгаа нєхцєл байдлыг нэлээн бодитой тодорхойлж, шийдвэрлэх гарцыг нь ч МАНАН-гийн Засгийн газар гол чиг баримжаагаа болгохуйц тусгаснаараа єрсєлдєгчдєєсєє хол ялгарч байгаа аж.
Хэдийгээр саях­ныг болтол улстєрийн ажиглагчид Ерєнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д тав хvртэлх сайдын суудал єгєх болов уу гэсэн таамаглалыг дэвшvvлж байсан ч єнєєдєр байдал vндсээрээ єєрчлєгдєж магадгvй болоод байгаа. Дээрх хоёр сайдаас гадна нэгэнт хотонд нь ороод хойморт нь тухлахаар болсон МАН-ынхан Хууль зvйн яамыг нэхэж болзошгvй. Яагаад гэвэл Х.Тэмvvжингийн vед хэлмэгдэж, хохирсон нєхдvvдээ ял, шийтгэлээс мултлах, АН-ын зарим нэг нєхєдтэй данс дугуйлж тооцоо бодож шаардлага бий.
Давын ємнє Н.Алтан­хуягийг тойрон бvжиглэж байсан “хvргэн” Г.Дэнзэнгээс эхлээд “нvvрсчин” Л.Гансvх бас бус хvмvvстэй ярих зvйл нэлээн их байгаа нь тодорхой.
Товчхондоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтчих хvсэл МАН-д єрнєж С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Д.Сарангэрэл, Ж.Энхбаяр нар УИХ дотроос , гаднаас эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, НАМЭХ-ийн тэргvvн Ц.Цогзолмаа, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбат, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар гээд vргэлжилж байна.
Ч.Сайханбилэг­тэй дєрєє харшуулах нь тодорхой болоод байгаа У.Хvрэлсvх,С.Баяр нарыг монголчууд их багагvй андахгvй. Харин МАН-ын шинэчлэгч Т.Аюурсайханы хувьд одоо МАН-ын шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа. Тvvний мэдлэг, боловсролыг эдийн засгийн бодлого эрс дутагдаж байгаа vйлдвэрлэлийн чиглэлийн салбарыг удирдуулаад vзэхэд болохгvй гэх газаргvй.
Тvvнээс гадна Н.Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлогыг хамгийн хурцаар шvvмжилдэг байсан доктор Ч.Хашчулууны хувьд улс орны эдийн засгийн макро асуудлыг бодлогын хэмжээнд хариуцаад явах боломжтой мэргэжилтнvvдийн нэг.
Мєн тvvнчлэн ГХЯ-ны тєрийн нарийн бичгийн даргаар болон Байгаль орчны яамны сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатарын нэр хvчтэй яригдаж байгаа.
Намтартаа элдэв хар гуншингvй тvvнийг туршлагатай дипломатч, МАН-ын шилдэг боловсон хvчнvvдийн нэг гэдэг. Єдгєє МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргын vvрэгт ажлыг хашиж байгаа. Гэхдээ энэ удаа тvvний нэрийг ярьж байсан яаманд хоёр хvчтэй єрсєлдєгч ана, мана vзэлцэж байгаа тул найдвар багатай.
АН-ын Шинэчлэлийн Засгийн газар єнгєрсєн хоёр жилд хэтэрхий бардам, хэтэрхий vрэлгэн хандсаныхаа горыг эдэлж єнєєдєр нааашаа харж инээсэн болгон руу гvйж очиход бэлхэн байгаа. Чухам л энэ зовлон дээр нь МАН зангаргатайхан гишгэж дор хаяж зургаан яамыг нь єєрийн болгохоор газар сайгvй хор найруулж сууна.
Бараг ч тэдний хvссэнээр болох нь тодорхой болсон. Яагаад гэвэл Ерєнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргvvлсэн Шинэчлэлийн Засгийн газарт “Шударга ёс” эвсэл хамтарч оролцсоноор Шадар сайдын болон Сангийн яам, Эрчим хvч, Эрvvл мэнд яамыг єєрсдийн мэдлийнх болгосон тvvх давтагдахгvй болсон.
Ч.Сайханбилэгийн тэргvvлсэн засаг МАН-тай хамтрахаар болсноор “Шударга ёс”-чууд “бид явлаа” гэсэн. Єчигдєр “Шударга ёс”-ын гол хєдєлгєгч хvч МАХН засагт хамтрахгvй гэдгээ албан ёсоор зарласан. Ямартаа ч энэ удаагийн Засгийн газарт одоогийн байдлаар дєнгєж саяхан л “Ч.Сайханбилэг дарга аа одоо яах вэ” гээд гvйж явсан МАХН-ынхан болон бие даагч гурав сєрєг хvчин болж жаахан жvжиг тавьцгаах нь тодорхой болов. Ингэснээр гурван яамны мэдэл єєр намд буюу МАН-д очих нь тодорхой болсон. Хэдхэн хоногийн ємнє МАН-ын удирдлагууд “АН-тай хамтрах бололцоогvй. Тэр тусмаа Монгол Улсыг єрийн дарамтанд оруулсан Ч.Сайханбилэгийг Ерєнхий сайдад дэвшvvлэх нь бvv хэл хариуцлага тооцох ёстой” гэцгээж байсан билээ. Тэр ч байтугай єнєєдєр сайдын сэнтийд бараг л залрах шахаад байгаа УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт “АН єєрсдийн бий болгосон асуудлаа шийдээд ачаагаа vvрээд явах хэрэгтэй. МАН Засагт орохгvй” гэж байсан нь хэвлэлийн хуудсанд дурайгаад байж л байна.
Гэтэл єнєєдєр тэдгээр тэрслvv vгсээ хэд хувааж залгичихаад “Шийдчихсэн” Засгийн газарт багтах нь тодорхой боллоо. Шийдчихсэн сайдуудтай “шидэт” Засгийн газар ч бvрэлдэх нь дээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 02, 2014 9:50:22 am )

    Шарга морьт зусланд цэвэр агаарт харуул хамгаалалттай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, дулаан гражтай, цэвэр тохилог 1 ба 2 өрөө байруудыг 5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөрийг сар сараар нь авна.Утас: 99118457,91190055

  • Anonymous (December 02, 2014 10:19:05 am )

    С.баяр юу сайд вэ!!!Орчин уед хулгай хийж улс орноо худалдсан хун л дэвшиж сайд дарга болдог болж. Ингэхээр ард тумэн та нарт яаж итгэх юм бэ. Энэ хулгайчаас еер хун МАН-д алга уу!!!

  • zaluu (December 02, 2014 4:32:36 pm )

    шийдсэн хулгайч нар хувааж идэхээр шулуудлаа даа.Яана даа

  • geh (December 02, 2014 5:00:47 pm )

    Bayar demii bizde odoo bolno

  • халиун (December 02, 2014 6:17:02 pm )

    арай худлаа байлгүй хүн амын хөгжлийн сайдад оюунхорол авгай цохиж явахийн эрдэнэ сайд энэ салбарыг зангарагтай авч яваа шийдвэрлэх асуудлыг ч шийдвэрлэж чаддаг сайханбилэг сайд минь ухаантай л байгаарай даа орон нутгийг жинхэнэ улс төржүүлье гэвэл наад хүнээ дэмжээрэй

  • balt (December 02, 2014 10:04:42 pm )

    s bayr hyrelsyh 2 oos ard tymen nyyr buruulsan daa

  • зочин (December 03, 2014 2:55:47 am )

    said tvshmedvvd yakhav ard tvmen chini gol yum bish vv

antalya rent a car