antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2014 5 comments

Хүний наймааны золиос болсон охиныг авчирчээ

нийтлэсэн Admin

humantrafficking2-middle“Цалин өндөртэй ажил санал болгож байна, очиж ажиллаач” гэсэн найзынхаа ятгалгаар урд хөршийг зорьж, улмаар хүний наймааны золиос болж зовж байсан охин Г-г өнгөрсөн аравдугаар сард манай Консулын газраас эх оронд нь авчирчээ. Түүний хувьд Эрээнд хүний гарт орсноос хойш биеэ үнэлж, Замын-Үүд-Эрээн хоёрын хооронд хэд хэдэн удаа хар тамхи зөөвөрлөж байжээ. Г нь бүтэн өнчин нэгэн бөгөөд асрамжийн газар өссөн аж.

Тэрбээр нас биед хүрч, ажил хийж байгаад нэгэн охинтой танилцсан бөгөөд тэр нь “Хятадад томоохон цайны газар зөөгч хийдэг. Тиймээс хамт очиж ажиллая. Сайхан орчинд мөнгө илүү ихийг хураана” гэж худлаа хэлэн дагуулж аваачаад хятадуудад худалдаж хаячихаад бичиг баримтыг нь мөнгөний хамт аваад ор сураггүй алга болжээ.

Түүнтэй хамт мөн худал үгэнд итгэж очсон гурван монгол охины хамт хятадуудад зарсан байжээ. Ийнхүү хүчээр биеийг нь үнэлүүлж, ашиг олдог байсан газраасаа амь зугтаж Бээжин дэх Элчин сайдын яамыг бараадсан охинд тус газар болон манай Консулын газраас тусламжийн гараа сунгаж, эх оронд нь авчирсан байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн харьяат бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс туслах боломжтой бөгөөд эхний ээлжинд амьдрах байр олж өгч, ажилтай болоход нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • 99999 (December 02, 2014 10:16:46 am )

    tep zapcan oxiniig olj yalalaa ch olond il bolgooch

  • Шижирээ (December 02, 2014 7:54:54 pm )

    Найз ч бай ойр дотны хүндээ итгэх гэцүү болжээ.Одоо цагт

  • Anonymous (December 02, 2014 8:16:07 pm )

    Haytad ulasad uldsen 2huuheniig yahii bol doo mongol ulas hunii naimai hiisan mongol huuhund hatuu arg hejee aw aihaad bas iim hun bich hunii oronstog nar jendee bii staachdan surgamj bolog

  • Дэлгэр (December 02, 2014 8:42:26 pm )

    Одоо амьдралд буу цохроороо хичээгээрэй алдаж болохгуй шуу

  • setgegdel (December 03, 2014 2:07:05 pm )

    tuslamjin garaa sungasan geh ym hih estoi ajil uureg ni bizde ugiin songoltondo anhaar

antalya rent a car