Жүжигчин Б.Амарсайхан Холливудыг зорьсон билээ. Залуу уран бүтээлчдийн дундаас өөрийн гэсэн “Өвөрмөц арга барил, дотоод тоглолттой, дүрийн хуваарилалт нь тун өвөрмөц” гэж үнэлэгддэг тэрбээр Холливудын “UNEW” агентлагт жүжигчнээр ажиллаад ирсэн. Энэ дагуу АНУ-ыг зорьж, “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээсэн юм.
Тэгвэл түүний Холливудын жүжигчидтэй хамтран тоглосон “Марко Поло” кино 12 дугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болсон байна. Нээлтийн ёслол Нью Йорк дахь “AMC Loews” театрт болох болох бөгөөд энэ үеэр жүжигчин Б.Амарсайхан улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхахаар Холливудыг зорьсон байна.
Нийт 90 сая ам долларын өртгөөр бүтсэн энэ кино 12 дугаар сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болж эхлэх аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (December 01, 2014 10:30:49 am )
Goy yumaa. Bayar hurgie
1 Comment