Энэ оны сүүлийн тэмцээнүүдийн нэг болох Олон улсын жүдо бөхийн холбооны календарт тусгагдсан Жэжүгийн гран-при өнгөрөгч бямба гарагт өндөрлөсөн. Өмнөд Солонгосын Чежү аралд болсон уг тэмцээнд 42 орны 278 тамирчин зодоглосноос БНСУ зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Франц /6+1+1/, Япон /1+2+0/, Румын /1+0+1/, Герман/0+2+2/ улсууд удааллаа. Манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй таван жүдоч өрсөлдсөнөөс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, VI байрт шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны дараагийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга” энэ сарын 5-7 өдрүүдэд болох билээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
muu bna (December 01, 2014 11:18:59 am )
muu bna
-
BAT (December 02, 2014 9:45:47 am )
tiimee muu baina shinjileh uhaanii undestei betgel heregteei baina tusgai tursun heden buhchuud hugshiruhuur yah be 1t orgui bol yamar hereg baisan yum
2 Comments