antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2014 1 comment

Манай аэробикчид Азийн аварга боллоо

нийтлэсэн Admin

aerobikАзийн аварга шалгаруулах аэробикийн IV тэмцээн БНСУ-ын Ганвон хотод энэ сарын 17-22-нд болж, өндөрлөжээ. Тус тэмцээнд 11 орны 300 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас гурван насны ангилалд нийслэлийн ерөнхий боловсролын төв, 97 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн баг, ҮБТДС, МУБИС-ийн БТДС, ШУТИС, “Лайт” клубийн 35 тамирчин оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал уг тэмцээний 18-аас дээш насны ангилалд ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртжээ. Харин “Dance” аэробикийн төрөлд ҮБТДС-ийн Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай баг тамирчид шилдэг гуравт шалгарч, хүрэл медалийн эзэн болсон байна. Хамгийн бага насны ангилал болох 12-14 насны хосын төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Лайт” клубийн тамирчид болох Д.Батмөнх, М.Бямбацэнд нар мөн хүрэл медаль хүртжээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • uk (November 27, 2014 3:00:44 pm )

    saihan medee bna bayr hurgie

antalya rent a car