antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2014 5 comments

Тамга барьж, даргын ордод төрөгсөд

нийтлэсэн Admin

2222233324223019201411271035Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг ажлаа авангуутаа л халаа сэлгээ хийж эхэлсэн.  Таалдаггүй нөхдүүдээ “таалдаг” нөхдүүдээрээ солих нь тодорхой болсон.

Харин өчигдөр Засгийн газрын хуралдаан болж  хэсэг бүлэг нөхдүүдийг  тамга барьж, даргын ордод төрөгсдийг  дахин эрхлүүлээд авав.  Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг  МоАХ-ны талын нийгэмд “галзуу нохой” хочтой хүмүүст  хуулийн байгууллагаа даатгаж байна.  Өнөө хэд нь  ч гэж  тамга барьж, даргын ордод төрсөн юм шиг л  байх юм.  Уул шугамдаа тэд хариуцлага алдаж, ажлаасаа ичгүүртэйгээр хөөгдөж байсан улс юм.

Тухайлбал Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Хурц хүнд өс санамтгай, заргачаараа алдартай.  Тагнуулын ерөнхий газ­рын Сөрөг тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хээл хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, М.Энхболд, У.Барсболд нарыг хууль бусаар тагнасан хэмээн тагнуулаас хөөгдсөн. Мөн ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан бөгөөд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг үүсэж 2006 онд өршөөлийн хуульд хамрагдснаар эл хэрэг нь цагаадаж байсныг хэлэх эх сурвалж байдаг. 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж машин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж асуудал үүсэж байсан. Тэрбээр уснаас хуурай гараад сурсан сүрхий зодоонч, хэрхэн баяжсан нь тодорхойгүй эвгүй нөхөр.  Ядаж байхад энэ удаагийн томилгоо нь хүртэл хууль бус гэдгийг ярих хүн байна. Тодруулбал Б.Хурцыг УИХ-аас АТГ-ын дэд даргаар томилсон бөгөөд УИХ энэ шийдвэрээ цуцлаагүй байхад  Засгийн газар хүчингүй болгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөнхэрэг гэдгийг хэлэх хүн байна.

Тагнуулын ерөнxий газрын дарга байгаад Татварын ерөнхий газрын дарга болдог  Б.Ариунсан гэж нөхөр сүүлийн  хэдэн жил даргын сэнтийгээс буугаагүй нэгэн.  Намтрыг нь сөхвөл  1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-нд дэд сайд, 2012.11.30-2013.03.19-нийг хүртэл Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байгаад  ТЕГ-ын даргаар 2013.05.18-нд томилогдож өчигдөр  бууриа сэлгэж Татварын Ерөнхий газарт очсон.  Тагнуулаас гарсан хүмүүс ихэвчлэн Монголын тэрбумтнуудын тоог нэмж байгаа.  Хамгийн наад захын жишээ гэвэл  МАК Б.Нямтайшир.  Монголын хамаг орд баялагийг мэддэг болонгуутаа газрыг ухаж сэндийчиж, цалингаа тавьдаггүйгээрээ алдартай. Тэгвэл энэ хүний түүхэн замналыг  Б.Ариунсан Татварын Ерөнхий газарт очоод  үргэлжлүүлэх биз. Тагнуулын Ерөнхий газрын дарга байхдаа хусагдаж байсан тэрбээр эргэж суудалдаа суусан, улмаар хэний ямар мөнгөөр зугаалж, Солонгост казино тоглосон нь тодорхойгүй ч татвар төлөгчдийн мөнгөн дээр туйлах байх гэсэн хардлага төрж байгааг нуух юун.

Б.Билэгт. Хүмүүс түүнийг жинхэнэ галзуу нохой гэдэг.  Цагдаагийн дарга байхдаа Монголчуудыг эрүүдэн шүүхээр БНХАУ-д захиалж хийлгэсэн яргын сандлуудыг Б.Билэгт тушаал гаргаж, төв, орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилсан байдаг.  Эндээс хичнээн харгис хүн болох нь харагдаж байгаа юм. Хууль зүйн сайдыг огцруулах гэж  хурандаа нартай үгсэн хуйвалдаж Г.Сарангэрэл  гэх охины амьдралаар тоглосон.  Зодоон цохион хийсэн, тэргүүн хатагтай асан О.Цолмонтой янаг амрагийн харьцаатай байсан гээд Б.Билэгтийн талаар сайн мэдээ байдаггүй.  Б.Билэгтийн хувьд даргын суудалд суухын мөрөөсөл болсон нэгэн. Тиймдээ Захиргааны хэргийн шүүхээр явах маргааныг Иргэний хэргийн шүүхээр явж, өнөөдрийн даргын сэнтийдээ заларч байгаа.  Одоо өс хонзонгийн сэтгэлээр  хэдэн хорих ангийг сэжигтнээр дүүргэх биз.

Улс орондоо олигтой зүйл хийж сайн нэрээр дуудуулаагүй улсуудаар  улсынхаа санхүү, тагнуул,  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраа даатгаж байгаа нь Ч.Сайханбилэгийн нэр хүндийг унагаж байгаа юм. Нөгөө талаас тамга барьж, даргын ордод төрөгсөд  өөрсдөөсөө ичээсэй. Сайн ажиллаа гэж нэг удаа дуулдаагүй дээрх нөхдүүд тэргүүлж байгаа  агентлагаа хэрхэн “самрах”-ыг харж халаглахаас өөр сонголт үлдсэнгүй дээ…

А.Баярмаа  

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 27, 2014 12:26:04 pm )

    Энэ шинэ Ерөнхий сайдын анхны томилгоо нүдээ олсонгүй . Хэн нэгний ам хаасан юм боллоо. Даргад дуртай улсад шагналын журмаар томилгоо хийсэн байна.Улсын эрх ашгийг хөсөр хаясан энэ хүн иймэрхүү томилгооноосоо болоод удахгүй “ОГЦРУУЛАХ “дохио хүлээж авна.

  • иргэн (November 27, 2014 12:53:29 pm )

    yag unen, ed nar yu xiisen bee,

  • авилгач (November 27, 2014 1:53:50 pm )

    Гарчиг дээр нэмж, казинод цэнгэх хувьтай төрсөн хүмүүс гэж бичих ёстой ш тээ.
    Энэ Хурц гэдэг аймшигт мангасыг ард түмэн л яллахгүй бол Ан-хан шүтээд л дуусах юм байна. Одоо тэгээд тангаж, чангадаг нь нэмэгдэнээ. Яаана даа

  • hereg (November 27, 2014 3:42:18 pm )

    heregl hiihgvi bol ene hvmvvstei holbogdohgvi shdee yunaasn aidiin ta nar haha

  • зочин (November 28, 2014 11:49:13 pm )

    ард нь нэгдүгээр хүн

antalya rent a car