Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог цагтаа нэлээд чансаатай хуульч явсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Тэгтэл хуулиа маш сайн мэддэг Засаг дарга Д.Оросоо Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны газраас хумсалж, “ЦЭБ” ХХК-д орон сууцны барилга бариулах эрх олгожээ.
Уг нь Хараагүйчүүдийн Үндэсний холбоо нийт 1,2 га газраа 2012 онд баталгаажуулан, кадастрын зураг болоод бусад бичиг баримтаа бүрдүүлсэн байна. Харин Оросоо 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Энхтайван гэгчийн нэр дээр Хараагүйчүүдийн газраас 800 метр,кв газрыг нь шууд таслан өгөх зөвшөөрөл олгосноор ЦЭБ компани орон сууцны барилга барихаар хашаагаа хатгаад авчээ. Үүнээс үүдэн хараагүйчүүд хаагуур гарч орохоо мэдэхгүй будилах гэх мэтээр амьдрах эрхээ их хэмжээгээр хасуулаад байгаа гэнэ. Үүнээс гадна барилга баригдаж эхэлбэл цэвэр бохир, дулааны шугамыг нь хүртэл тасалж, зайлуулахаас эхлээд хараагүйчүүдийн тайван амьдрах эрхэнд нь шууд халдах юм байна. Иймээс Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гэрчилгээтэй газрыг дэрэмдэн, хувийн хэвшлийнхэнд өгөх асуудлаа эргэн харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнлэг хандахыг хараагүйчүүдийн зүгээс хүсч байгаа юм байна. Хэрвээ энэхүү асуудлаа эргэн харахгүй бол Хотын дарга Э.Бат-Үүлд хандаж, эрхийнхээ төлөө тэмцэнэ гэдгээ ч илэрхийлж байсан юм.
Ингэхийн учир нь Монголын хараагүйчүүдийн холбооныхон энэхүү газартаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв барихаар төлөвлөж байсан аж. Ийнхүү ажлаа эхлүүлж амжаагүй байхад хувийн компани газрыг нь улаан цайм дээрэмдсэнд ихэд бухимдалтай байгаа юм байна.
Үнэхээр ч Засаг дарга болохоороо хотын газраас дур мэдэн өгч, хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг хүмүүс болиосой.
Эх сурвалж: http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13802
Холбоотой мэдээ
-
Дэлгэрмаа (November 21, 2014 11:16:22 am )
хөгжилийн бэрхшээлтэй хүмүүсээ хөгжүүлж чадахгүй атлаа хөөцөлдөлгөөтэй нэгнээ хөрөнгөжүүлэхээ больё
-
ЗОЧИН (November 21, 2014 2:50:01 pm )
Оросоо, Үүл нар хэлээд ойлгохгүй. Харин хараагүй болгочихвол ойлгох байх
-
Дэлгэрмаа (November 21, 2014 5:10:15 pm )
тэд нүдний хараатай ухааны цараатай улс төрчид гэдэгт нийт хараагүй иргэд найдаж байна.
-
Зочин (November 21, 2014 5:14:23 pm )
Энэ Орсоо гэдэг залуу газрын наймаагаар гаршаад дийлдэхээ болилоо. Зөвхөн энэ ч биш 38 дугаар сургуулийн газраас хүчээр булааж аваад барилга бариад эхэлчихсэн. БГД-ийн 4 дүгээр хорооны 52 дугаар байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай, 20-иод машины тоосгон гараажийг иргэд нь эсэргүүцээд байхад хүчээр нураагаад томоо ногоон хашаагаар хашаад авсан, одоо тэр хавийн байрны оршин суугчид машинаа тавих зогсоол ч үгүй боллоо. Энэ дарга өвөл болохоор байшин барилга барьдаг гаж зантай, Өнгөрсөн өвөл БГД-ийн өргөтгөлийг барьсан, одоо зүүн талд өргөтгөл юм уу, хувийнх нь орон сууц юм уу бариад эхэлчихсэн байна. МХЕГ-аас хасах хэмтэй болсон үед барилгын суурь, хана цутгахыг хориглосон шийдвэр гаргасан байсан. Энэ Орсоо гэдэг ойворгон залууд хамаардаггүй бололтой. Энэ нөхрийг хазаарладаг дарга даамлууд байна уу???? Бат-Үүл баатар аа.
-
Anonymous (November 22, 2014 10:07:05 pm )
Ard ni Erdenee baigaa
-
-
irgen (November 21, 2014 7:58:30 pm )
Batuuliin baruun zuun garuudiin negshdee Ter buuralch bai orosoo ch bai buged luibarchinguud
-
иргэн (November 21, 2014 9:09:16 pm )
Оросоо бол С.Эрдэнийн халамжийн хүн.түүний зангаргаар хөдөлдөг хүүхэлдэй. Цаашид яана даа. С.Эрдэнэ 7 хоног бүр зааварчлагаа өгч ажлыг нь заадаг гэж иргэд ярьдаг.Бас ИХ.ын дарга Дэлгэрбат гэдэг хамсаатан бий.
-
irgen (November 21, 2014 9:52:25 pm )
Batuul baachkaa aishd
-
irgen (November 21, 2014 9:55:25 pm )
Batuul orosoogoor oroldbol uuruu yahaa medej bgaa bailgui uul Baatar ch geh shig uul hulgach gebuul yasiin
-
Yanaa (November 23, 2014 9:46:17 am )
C.erdeniin ygeer baidag gej conccon shuu tegexeer notoi l bga bizdee
-
Алим (November 24, 2014 9:52:59 am )
Оросоо болиочээ. Шунал чинь ихдээд бүр хараагүй хүмүүсийн эрх чөлөөг булаацалдаад яанаа. Эрдэнэ та 2-т ичих зүрх, энэрэл сэтгэл, шудрага ёс зүй гэж байна уу. Одоо та 2 болисон чинь дээрдээ. Явсаар эцэст нь нэг л өдөр харамсалтай байдалд орох вии.
-
Gundalai (November 24, 2014 9:53:21 pm )
Orosoo jaalaa ter gazar chinii ereh medeliin hureend olgogddog gazar bish biz dee uuuleee chi yugaa. Hiiigeeed bgaaagaaambeeeeee
12 Comments