antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2014 22 comments

Айдсаасаа салаагүй Н.Энхбаярын болгоомжлол

нийтлэсэн Admin

enhЭнэ намрын сар дамжин рекламдсан зүйл бол Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм”-д орсон тухай яриа. Энэ ч утгаараа үзэгчдийг удтал хүлээлгэсэн “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цэнхэр дэлгэцээр үзэгч олонтой учрав.

   Нэгэн цагт “Урт шар дээлтэй хүн орой бүхэн цэнхэр дэлгэцээр малилзана” хэмээн хэлц үг хүртэл гаргуулж байсан Ерөнхийлөгч асанд маань малилзаад байх ч дүр төрх тэгтлээ үлдсэнгүй. Нөгөө талаар тэр өнгөрсөн болоод өнөөдрийн улстөрийн үнэнхүү мөн чанарыг тэр чигт нь уудалж чадсангүй. Сүүлийн гуч шахам жилийн улстөрийн амьд домог болсон түүнээс үзэгч сонсогчид олон зүйл мэдэхийг хүсч байсан ч тэр энэхүү хүсэлд хүрээгүй. Тэр тусмаа Монгол төрийн сүүлийн 20 жилийн түүхэнд тодоос тод бичигдэх энэ хүнээс илүү ихийг хүссэн байж таарна.

     Яахав, ямар ч үед олны анхааралд байж чаддаг сонирхолтой фигур тулдаа л нэвтрүүлгийг унтаачихгүй жаргаав бололтой. Түүнээс биш тэр зүрх сэтгэлээ уудалсангүй. Зарим нэг хамтрагчийнхаа нулимс цийлэгнүүлж, хоолойгоо зангируулсныг дурдсаныг эс тооцвол ноцтой зүйл яриагүй гэхэд болно. Яагаад гэвэл түүнээс маш сонирхолтой түүх сонсох гэж үзэгчид хүлээж байсан учраас тэр шүү дээ.

    “Монгол туургатны 100 эрхэм”-д оролцсон “Женко” Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын дэргэд бол сонирхол татахгүй яахав. Гэхдээ л сэтгэл дундуур. Тавантолгойд орж ирсэн улстөрийн олигархи бүлэглэлийн тухай дурдсан нь ч өнгөц хэсэг. Харин Ц.Элбэгдоржийг шоронд орохоос нь бараг аварч байсан тухай дурдсан хийгээд “Долдугаар сарын 1” хэмээх хар өдрийг ч алсуур нь Ц.Элбэгдоржид наахаа мартсангүй, шууд бус утгаараа. Хэрвээ би эрх мэдэлд очиж гэмээнэ гэсэн заналхийлэл ч сэтгэлийнх нь мухарт хадаастай байгааг мэдэж цөхөх юу байх билээ.

     Энэ бүгдийг харан суухад тэрээр өнөөдөр ч улстөрийн заналхийлэлд амьдарч байгаа гэдэг нь илт. Дахин шүүхэд дуудсан, үүнээс үүдсэн дарамт шахалт байгаа нь ч цухалзаж байсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тэгэхээр Н.Энхбаяр гэгч нөхөр шоронд орсон ч, өвдсөн ч, хавдсан ч улстөрчдийн айдас гэдгийг үүгээрээ баталж өгч байна. Тэр тусмаа эрх баригчдад халгаатай нөхөр байсаар байгааг дахин баталж байна уу гэсэн бодол хэнд ч төрж суусан байх. Түүний хэлж байгаа үг үйлдэл бүхэн болгоомжлол байгааг хэн ч анзаарсан болов уу. Орхиж чадахгүй байгаа улстөр нь л өнөөдөр түүнд туг ч бариулах, тугал ч хариулах тавиланд аваачсан.

А.Гал

– See more at: http://www.unen.mn/content/42681.shtml?alias=unen#sthash.BCOzXoGh.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • ж (November 21, 2014 10:35:01 am )

    энэ нэвтрүүлэгийг үзэхэд баттулгын элбэгдоржын эсрэг пиар бас давхар явж бнлээ 16 оны сонгуульд баттулга нам байгуулаад энхбаяртай эвсэл болж орох бололтой

    • jv (November 23, 2014 11:01:08 am )

      Телевизийн нэвтрүүлэг бол хөтлөгчийн асуултад хариулах нь зөв. Таван толгойн орд бол асуудал ойлгомжтой байгаа биздээ. Сү Батболд, С.баяр, М.Энхболд, Бадамжунай,Ц.Элбэгдорж нар гээд бүгд л байгаа биздээ. Авилгач гэвэл эд байгаа биздээ. Олигаркууд гэж бас эднийг хэлж болно.АСУУДАЛ ОЙЛГОМЖТОЙ.

  • - (November 21, 2014 11:04:50 am )

    МОНГОЛД ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?

    МОНГОЛД ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ? БИД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ ?
    ОДОО МАНСУУРУУЛАХ БОДИС,АРХИ,ХОГИЙН САВААР ДҮҮРЧ БАЙНА
    БИД ХЭДЭН МУУ БАЙШИН БОСГООД ЮУГ НЬ
    ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ БАЙНА ГЭЭД ХӨӨРӨӨД БАЙГАА ЮМ ВЭ?
    ХАА САЙГҮЙ ОВООЛСОН ШОРОО,ХОГИЙН САВ ИХЭНХ НЬ БОЛООД БАЙНА
    УХААНТ АРДЫН МИНЬ АМЬДРАЛД ЮУ ТОХИОЛДОХ БОЛОО?
    АРД ТҮМЭН МИНЬ НОМХОН ДӨЛГӨӨН БАЙСААР БАЙХУУ?
    УЛС ОРНЫХОО ЦААШИДЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛИЙН ТӨЛӨӨ,
    САНАА БОДЛОО ИЛ ТОД ИЛЭРХИЙЛЭЖ
    НЭГЭН ЗЭРЭГ ХҮЧ ОЮУНАА НЭГТГЭН
    БУРУУТАЖ ЯВАА ХЭН НЭГНЭЭ ,
    ЗААВАЛ ХЭРЭГ ҮҮРҮҮЛЭН ХАР НҮХ РҮҮ ТҮЛХЭЛГҮЙ
    ЗАСАН ЗАЛРУУЛАЖ ,ЧИРЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ
    ГЭХДЭЭ ОДООГИЙН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД
    ХААНААС ОРЛОГО ОЛЖ БАЙНА ВЭ?
    ЯАГААД ИХ ХУРАЛ, АЛБАН ТУШААЛ ГАРАХДАА
    ТЭДНИЙ ДОТООД ЭДИЙН ЗАСАГ ӨСӨН НЭМЭГДЭЭД БАЙГАА ЮМ
    ЯАГААД АРД ТҮМЭНИЙ АМЬДРАЛ
    УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ДОРОЙТООД БАЙГАА ЮМ
    ЯАГААД САЛБАР БҮРТ ЦОМХОТГОЛ ХИЙЖ
    ЭДГЭЭР ХҮМҮҮС АРД ӨЧНӨӨН ХҮМҮҮСИЙН
    АЖ АМЬДРАЛ БАЙГАА ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙЖ
    АЖИЛГҮЙДЛИЙН ЭГНЭЭГ НЭМЭЭД БАЙГАА ЮМ
    ЯАГААД ЭНЭ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА ЭРХМҮҮД
    БУРУУ ШИЙДВЭР ГАРГААД БАЙГАА ЮМ
    УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙНА НЭРИЙДЛЭЭР
    ХҮН АРДАА БОДОЛГҮЙ БУРУУ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГААГ
    ЗОН ТҮМЭН ЗҮГЭЭР ХАРААД СУУХ ГЭЖҮҮ
    ҮГҮЙ ШҮҮ УЧРЫГ ОЛЖ ГЭМТНИЙГ ШИЙТГЭХ Л ҮЛДЭЭД БАЙНА
    ***
    ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ АГУУ УХААНААР ,
    ДОМОГТ МОНГОЛЫН ҮРС БИД
    ДОТРОО ЭВ ЭЕЭ ХИЧЭЭН ХОЙЧ ҮЕЭЭ БОДОН
    УЛС МОНГОЛОО ӨР ЗЭЭЛГҮЙ,ӨВЧИН ЭМГЭГГҮЙ
    УДАМТ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ЭЗДЭД
    УРАМ ЗОРИГТОЙ ХИЙСЭН БҮТЭЭЛЭЭРЭЭ
    ДЭЛХИЙД АЛДАРШИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
    ОДОО ЮУ БОЛООД БАЙНА ЦААНА ЧИНЬ
    ТА БИДНИЙ СОНГОСОН ХҮМҮҮС
    УЛС ОРНОО УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    ТИЙМЭЭС ЧАДВАРТАЙ НЭГНЭЭ СОНГОЖ СУРААЧ
    ИХ ХУРАЛ БОЛОН,АЛБАН ТУШААЛ АХИГЧИД
    ТА БИДНИЙ ТӨЛӨӨ БИШ ХЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛААД
    ЭДИЙН ЗАСГИЙГ ДОРОЙТУУЛААД БАЙНА ВЭ

    ЭХ ОРНЫ МИНЬ ЭРГЭН ТОЙРОН, ГАЗАР НУТАГ БҮХЭНД
    ЭХ ГАЗРАА ХАА ХОЛЫН ХҮМҮҮСТ СЭНДИЙЧҮҮЛЭЭД
    ЭХ НУТАГТАА ЭЗЭН НЬ БАЙЖ
    ЭРХ МЭДЭЛГҮЙ НЭГЭН БОЛЖ БАЙНА УУ?
    УЛС ОРОН МААНЬ ӨР ЗЭЭЛД БАРИГДАЖ
    УРАГШЛАН ХӨГЖИХ ЗАМД ХЭН,ЮУ СААД БОЛООД БАЙНА
    УРУУДАН ДОРОЙТОХ ОЛОН САЛАА ЗАМЫН,
    УУЛЗАР ДЭЭР ИРЭЭД БАЙНА ГЭЖ ҮҮ
    АРД ТҮМНИЙ МИНЬ УЛС ТӨР,ЭДИЙН ЗАСАГ,
    АРД ТҮМНИЙ МИНЬ ЭРҮҮЛ МЭНД,ХҮЧ ЧАДАЛ
    АРД ТҮМНИЙ СОЁЛ БОЛОВСРОЛ,ЗАН ЗАНШИЛ
    АРД ТҮМНИЙ МИНЬ АМЬДРАЛ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ?
    ***
    УНШИГЧ ТА ХАРИУЛТТАЙ ЦУГ ӨӨРИЙГӨӨ ОЛОХЫГ БОД
    ***
    ЭХ БИЧГИЙГ БАГА ЗЭРЭГ ӨӨРЛӨН ТАВИЛАА
    УНШИХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БИЧЭЭРЭЙ

    • zochin (November 21, 2014 11:29:08 am )

      Saihan bichsen bna Ulsiinhuu tuluu tani shig ingej zovj yavaa olon hun bii gedegt itgeerei

    • зочин (November 21, 2014 10:20:44 pm )

      ЗӨВ ЗӨВ БАС ДАХИН ЗӨВӨӨ

  • ЗОЧИН (November 21, 2014 11:06:31 am )

    Н.ЭНХБАЯРЫН ЯРИЛЦЛАГЫГ ОРОН ДАЯАР ДАХИН НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

    • Anonymous (November 23, 2014 8:50:23 pm )

      энэ худалч луйварчины жүжгийг орон даяар нэвтрүүлэх ямар хэрэгтэй гэж ??? ийм гэнэн тэнэг байхад чинь энэ энхбаяр шиг зальт этгээдүүд та нараар тоглохоос өөр яах ч билээ дээ !?????

  • Anonymous (November 21, 2014 11:08:32 am )

    нямка энхбаяр хоер хов базаад нус наагаад хэзээ нэг өдөр бүлавч бултайна шүү

  • Цоогий (November 21, 2014 11:23:14 am )

    Тиймээ бид хаашаа яваад байгааг өөрөө мэдэхгүй байна. Улс төр болоод тарийн байгууллагат олон жил ажилласан хүмүүс гаршаад ирэхээрээ төрийн мөнгөнөөс хумслаад ашиг сонирхолтой болоод байна гэж би мунгинаж явжээ одоо хүүхдүүд ажил албан тушаалын сураг сонсонгуутаа шунал нь хөдөлж өөрийн ах дүү хамаатнаас өөр хүнийг танихаа больж байгаа нь дэндүү харамсалтай улс орны хойч үе яана даа

  • Бат (November 21, 2014 12:34:14 pm )

    ЭНХБАЯР ТА МАШ ЗӨВ АЛХАМ ХИЙСЭН БАЙНА. ТАНЫ ТЭМЦЭЛ ЭНЭ МОНГОЛ ОРНЫГ МИНЬ, АРД ТҮМНИЙГ МИНЬ ЗӨВ ЗАМД НЬ ОРУУЛНА ГЭДЭГТ ИТГЭЖ , ХҮЛЭЭЖ, НАЙДАЖ БАЙНА. ТАНД АМЖИЛТ ХҮСЪЕ…

  • irgen (November 21, 2014 7:44:30 pm )

    Enbayraa neg musun bugdiig ni gazar dooguur hiigeecheeeeeee

  • зочин (November 21, 2014 10:30:41 pm )

    Бид хаашаа ямар чиг хандлагатай хөгжихөө тодорхойлоогүй зүгээр л 1990оны ардчилсан
    хувьсгал гэж нэрлээд байгаа зүйл рүү орсон. 25жжил өнгөрлөө. Энэ хугацаанд улс төрчид гээд байгаа нөхдүүд үнэхээр улс орноо хөгжүүлэхгүй чангааж байна.Урлаг соёл, спорт,шинжлэх ухаан бол энэ 25жилд үнэмлэхүй амжилт үзүүлж эд нараас хамаагүй хөгжил дэвшилттэйгээ цуг явж байнаа.10жилийн хүүхдүүд, дээд сургуулийн оюутан. залуучууд уг нь улс төржих ямар ч шаардлага байхгүй сурах ёстой нь сураад ажлаа хийдэг нь хийгээд явмаар байх юм.Улс төрчид муухай харагдаж байна.

  • зочин (November 22, 2014 12:40:06 pm )

    Энэ удаагийн нэвтрүүлэг эхлэл нь боллоо гэж бодож байна.Цаана нь арвин их ярих юм байгаа гэлэгт эргэлзэхгүй.Нэг мөсөн бүгдийг нэг бор яриж болохгүй байсан байхаа.Тэр бол ойлгомжтой.Ухаантай хүн нэгийг бодож 2-ыг тунгаана биз ээ. Хүлээх л үлдлээ дээ.Маш том амжилт итгэл найдвар ард иргэддээ хүсье.

  • зочин (November 22, 2014 12:41:48 pm )

    Энэ удаагийн нэвтрүүлэг эхлэл нь боллоо гэж бодож байна.Цаана нь арвин их ярих юм байгаа гэдэгт эргэлзэхгүй.Нэг мөсөн бүгдийг нэг дор яриж болохгүй байсан байхаа.Тэр бол ойлгомжтой.Ухаантай хүн нэгийг бодож 2-ыг тунгаана биз ээ. Хүлээх л үлдлээ дээ.Маш том амжилт итгэл найдвар ард иргэддээ хүсье.
    Хариулах

  • od12345 (November 22, 2014 2:07:52 pm )

    olon tv iigeer gargaachee

  • bnaa (November 23, 2014 2:16:50 am )

    avilgal heel hahuuliar manai uls 2,9 say huntei baij olon say hun amtai ulstai haritsuulah yum baihgui barilga deerees hun unalaa ; meregjiliin hynalt shalgaad horiotoi hortoig togtooloo ner kampaniig ni helj bolohgui hunii erh geed ard olon hord nuu uhnuu hamaagui gesen utag neg ug heldeg tiim meregjiliin hynalttai oron mongoloos oor baihguil hytaduud hun zodloo,gold hiimiin horoo hiij bna geedl toochood baival baragdahgui getel enuunii tsaana heel hahuul yvj baigaa bolood l tag said darga nar ni dulii sohor bolood suugaad baigaag yu gej oilgoh ve heel hahuuli baihgui baisan bol odiid dor ni arga hemjee avaad shat shatandaa hen buruutai hund ni arga hemee avchihval ahij tiim yum davtagdahgui bolno shuu dee nogoo shudraga baitsgaay geed bahiraad baidag ulsd ichih nuur algaa

  • bnaa (November 23, 2014 2:24:48 am )

    uynga gishuun ymar unen ug helj bnaa bayrlaj bna ajliin amjilt husey mon zov sanaatai uls ornoo gesen bodoltoi Ganbaatar bolon tsoohon ih hurliin gishuud ta nariig demjih ard irged olon shuu an arai dendlee buh yumiig olnoor turj bolohgui ardchilal gej baigui boljee

  • bnaa (November 23, 2014 3:48:28 am )

    eldev zam oron suuts geed baahan chanar muutai baiguulamjnuud barij mongoo hemnej ali muu materialiig hujaagaas avj yaval oorsdiin karmaag zuzaalah ve gesen humuus olshirson ulsin tor ni sain bol humuus tegj ulsiig orond oruulj tiim chanargui yum hiihgui shuu dee ene bol mongold nen yaraltai heregtei gehees iluu heseg humuusiin ashig sonirhol yaraltai baisan baih tegehed tsaana ni nen terguund tavih ystoi huuhed emegteichuudiin asuudal chuhaliig oilgoh hungui bna gedeg ymar emgeneltei ardchilal ve ehchuud ni toroh emneliin homosdoltoi emlegiin ,koridort shalan deer torood huuhed bagchuud ni gertee tsoojluulsan tsetserleg surguuligui ymar aimshigtai dur torh be uunii talaar sanaa zovoh hun alguu

  • ZOSHIN (November 23, 2014 3:43:51 pm )

    medeej Enhbayar gedg hun bugdiin yarihguil baih,aihtar hashir uls turch gedgee dahin batalsan bishuu.Enbayar ,Battulga nar negdeh nn todorhoi bn.ZUW ch yumuu.

  • зочин (November 23, 2014 3:46:09 pm )

    энэ нийгмийн хорт хавдар зайлаачээ, төр бусниулаад шууд л зугтаагаад явчих юм

  • zochin (November 23, 2014 6:02:51 pm )

    AN uursdiiguu l nuhsan, Enhbayar bish.

  • zochin (November 23, 2014 7:02:35 pm )

    elbegdorj ahaa haa ushuug abah gej iim um hiisen ,ah ni ulsiin umch ideed bogd uuland booj vhsen um.

antalya rent a car