antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2014 9 comments

Ш.Батхүү, С.Баяр нарын гайгаар 109 сая ам.долларын өр нэхэгдэх нь ээ

нийтлэсэн Admin

11005_857“Жаст групп” ХХК-ний захирал  Ш.Батхүүгийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж  байна.  Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банкыг  Төрийн банканд нэгтгэх үеэр  5.4 тэрбум төгрөг, 470 мянга орчим ам.доллар сох дутсан байв.  Энэ нь банкны  гүйлгээний орлого, зарлагын зарим мэдээллийг  Ш.Батхүү болон хамтрагчид нь устгасантай холбоотой юм. Банкны хуулийг ноцтойгоор зөрчиж, ийм их хэмжээний хохирол учруулсан хэргийг  Эрдэнэт үйлдвэр, төмөр замыг барьцаалан гадаадаас зээлдсэн  зэрэг хэргүүдтэй нь хамтатган мөрдөн шалгаж байна. Эдгээрээс  Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд 109 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг барьцаалж, зээлийн баталгаа гаргуулахдаа баримт бичиг, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн  гэж анх мэдээлсэн нь   учрыг ойлгох зарим хүмүүсийн гайхлыг төрүүлж байлаа. Английн “Стандарт” банк бол өнөөгийн Монголд элбэг тааралдах захын нэг муу хулхи компани биш. Шалгуур, хяналт, баталгаа өндөртэй. Өөрөөр хэлбэл,  дэлхийн жишигт нийцсэн банк. Тус банкны удирдлага Ш.Батхүүгийн хэргийг сонсмогцоо зээлийн төлбөрөө хуулийн дагуу олж  авахын тулд  Лондонгийн арбитрын шүүхэд хандсан байна. Монголын тал буюу тухайн үед Засгийн газрыг толгойлж байсан С.Баяр  “Жаст”-ын Ш.Батхүүд зээлийн баталгаа  өгөхөд дэмжлэг үзүүлсэн гэх бөгөөд  арбитрын шүүхийн шийдвэр “Стандарт” банкны талд  гарах магадлал өндөртэй  ажээ. Арбитрын шүүх хуралдаан нь ирэх сарын эхээр болох бололтой.  Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол эцсийн дүнд манай Засгийн газар Ш.Батхүү, С.Баяр нарын балгаар тавьсан тэрхүү зээлийн 109 сая ам.долларыг төлж таарах нь ээ. Ш.Батхүү өнгөрсөн онд Хадгаламж банкаа Төрийн банканд нийлүүлчихээд сэтгүүлчидтэй уулзахдаа “Би С.Баяртай их ойр дотно харилцаатай явж ирсэн” гэснийг уншигчид санах биз ээ.

Б.Отгонбаяр Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • huyag (November 20, 2014 10:28:29 am )

    iim lalaruudiig tsaazalbal taarna uheesei muusain luivarchid

  • Anonymous (November 20, 2014 11:15:04 am )

    Bayariin tarisan balag uugeer duusaghui, sogtuu tolgoi huuhnee erguuleed duugui amidraach, ard tumend gai bolihoo odoo bolimoor yom, turiin mungunuus hangalttai humslaa biz, teriigee duugai ureed suuj bai, Sanjiin Bayraa

  • Anonymous (November 20, 2014 12:35:03 pm )

    бага байхад үлгэрт гардаг байсан хүний юмыг аваад зугтчихдаг ороолонгууд нь одоогийн ардын намын ард түмнээ хэлмэгдүүлж хяддаг,төрийг гацаадаг,татвар төлөгчдийн мөнгийг зээл нэрээр аваад гадаадад гарчихдаг энхбаяр,баяр,билэгт мэтийн нөхдүүдийг хэлж байсан бололтой.тэхээр тэднийг залгамжлагчдад яаж итгэх болж байнаа.бямбацогт,энхбат нар ард түмнээ хайрлаад барс зах дээо очив уу?төр, ард түмний холбоо,итгэл найдварыг таслах гэж жүжиг тависан уу?тэдэнд итгэх,сайн юм бодох ямарч сэтгэл,бодол алга болж дээ

  • Зочин (November 20, 2014 12:46:35 pm )

    Өөрснөөс нь авч өгнө биз, улсаасаа баян болсон юм чинь.

  • zochin (November 20, 2014 5:19:20 pm )

    ii yamar aimaar mangaanuud be arai l dendej baina daa yanaa hynii shunal baragdahgyi yum daa zamd ni engiin olon tymen ih yregdeh ni yutai haramsaltai bilee

  • иргэн (November 20, 2014 8:56:09 pm )

    С.Баяр 2008-7-1-нд ерөнхий сайдын үүрэгт ажлаа орхигдуулаж,сонгуульд ялалт байгуулах,булхай хийх ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэж,иргэдийн цуглааныг үймээн болтол нь дэвэргэж олон хүний амь нас цус нулимс,эрх эрх чөлөөг хохироож ноцтой хор хохирол учруулсан гэмт хэрэгтээ одоо болтол хариуцлага хүлээхгүй ял завшиж яваа этгээд шүүдээ,хууль хэрэгжих болоогүй юу?

  • Anonymous (November 21, 2014 10:59:21 am )

    с баяр монгол хүний таван төгөлдөршил хошигоруулаад мөн сүртэй байсан чинь таван толгой оюутолгой батхүүгын толгойтой зараад дашийваа

  • zochi (November 22, 2014 12:21:14 pm )

    5 tuguldurshliin achaar mongol ulsiin zeregtei yavaa shuu

  • bayar doh tusaad gesen vheegvi l bnu? (November 23, 2014 8:55:56 pm )

    doh tuslaa gesen vheegvi bas l gai bolood l yavaj bnu ed nariig shorond hataagaachee!!! bayar bol oyutolgoi 5ntolgoig ooriin garaar vgvi hiisen mongoliin orchin tsagiin esergvvn shvvdee!! tsaazaar avbal taarna!!!

antalya rent a car