antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2014 Comments are off

АСИ-д хайртай юм байна

нийтлэсэн Admin

asiiСэли охин аав, ээж хоёрынхоо яриаг сэмхэн сонслоо. Тэд дүүгийнх нь талаар ярьж байна. Бидэнд хагалгаа хийх мөнгө байхгүй,  амь насаа алдахад хүрээд байна, одоо ид шидэнд найдахаас өөр алга даа гэцгээж байлаа. Өдрөөс өдөрт дүүгийнх нь бие муудсаар л. Сэли охин ид шидийг хүлээсээр байв. Гэвч Сэли тэсэлгүй өрөөрүүгээ гүйлээ. Өөрийнхөө цуглуулсан мөнгөө  гартаа атгаад гэрийн ойролцоох эмийн санруу гүйчихэв. Үйлчлүүлэгч олон байсан учир бяцхан охин  руу эмийн санч харсангүй. Сэли хүлээж байтал эмийн санч анзаарч, за охин минь ямар эм авах юм бэ, хурдан үйлчлүүлээрэй гэв. Гэтэл жаал охин ид шид худалдаж авъя гэлээ. Эмийн санч гайхсан бололтой, манайд тийм зүйл зардаггүй хэмээн ундууцангуй дуугарав. Миний хөөрхөн дүү өвдөөд, аав, ээж хоёр мөнгөгүй болохоор  ид шид л ирж аврах байх гэсэн юм. Би хүлээж байхаар түүнийг нь худалдаж аваад, дүүгээ эдгээмээр байна, надад мөнгө байгаа гээд гараа сарвайлаа. Түүний гарт нэг доллар 65 цэнт харагдав. Гэтэл хажууд зогсч байсан цэмцгэр ноёнтон өхөөрдөн, бяцхан охинд тэр ид шид чинь би байна, гэррүү чинь хамт явъя гэжээ. Тэр хүн нь алдартай мэс засалч байж, Сэли охин дүүгийнхээ амийг аварчээ хэмээн МУГЖ Л. Чаминчулуун уншихад танхим тэр чигтээ чимээгүйд автаж, хаа тэртээгээс  хөнгөхөн шүүрс алдах анир сонстож, дуусангуут нижгэнэтэл алга ташиж байлаа.

 Энэ үдэш уран уншлагын мастер, хошин шог урлагийн нэрт жүжигчин, сурган хүмүүжүүлэгч  Л.Чаминчулуун  UB PALACE –ийн их танхимд хуран цугларсан үзэгчдэд “та бүгдийн сайхан сэтгэлийг хүндэтгэн мэхийе” гээд  алгаа хавсран мөргөлөө.  Жүжигчин гэхээсээ илүүтэйгээр эх хүний агуу нандин сэтгэл танхимын уур амьсгалыг зөөллөж, хүн хүнийхээ төлөө мөргөж амьдрахын  гайхамшгийг мэдрүүлэх шиг санагдсан. Тэнд хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэл дотор бадамлах хүнлэг энэрэнгүйн “галыг” улам өрдсөн гэдэгт итгэнэм. Бид бие биеэ  хайрлаж, хэцүү цагт туслах шиг сайхан зүйл гэж үгүй. Бүдэрч унасан нэгнийгээ тохойноос  нь түшээд босгодог, задарч яваа нэгэнд сургаалийн хатуу үгээ харамгүй хайрладаг, хүний өөрийн гэж алагчлалгүй өгөөмөр ханддаг, олуулаа боорлосон нэгнийг өмөөрч хамгаалдаг  монгол хүний уужуу ухаан бидний цусанд, генд нь одоо ч дамжигдсаар буй. Тийм өгөөмөр  чанар зах зээлийн нийгэмд бүдгэрэн уусч алга болсон гэдэгт   итгэдэггүй. Ороо бусгаа цагийн эргүүлэгэнд онож алдсан  зүйл бишгүй бий ч, монголчуудын хүн чанарын хэлхээс тасраагүй.

 “Шинэ үе” продакшны жүжигчин Аси буюу Р.Алтансүхийн бие тааруухан байгаа. Гэнэт цус харваж, нэг нүд нь  хэсэг хугацаанд харахгүй болсон ч алтан гартай эмч нарын буянаар  хорвоог тольдох мэлмийгээ алдчихаагүй байгаа юм билээ. Гэвч  БНСУ-д очиж эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Тэрээр урлагийн тайзтай амьдралаа холбоод багагүй он жилүүдийг үдэж байгаа ч эмчилгээнд май гээд шууд тоолоод өгчих олон зуун сая төгрөг байхгүй. Гэхдээ түүнд урлагийн төлөө гэх цохилох зүрх, урлан бүтээх  дэндүү дэврүүн тэмүүлэл бий. Найзууд, хамтран ажиллаж байгаа уран бүтээлчид, тэр дундаа хошин урлагийнхан нь түүний эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр хандивын тоглолтыг уржигдар UB Palace –ийн их танхимд зохион байгуулсан юм. Хөл гишгэх зайгүй шахам олон хүмүүс цугларчээ. Бүх суудал дүүрэн. Хана дагаад зарим нь босгоороо зогсч 3 цаг гаруй үргэлжлэх тоглолтыг үзэж байна лээ. Өмнө нь хандивын тоглолтууд болдог. Гэхдээ тэр өдрийнх шиг пиг дүүрэн үзэгчидтэй байх нь цөөхөн. Тоглолт эхлэхээс өмнө  арын суудалд тухалцгаан хууч хөөрч суугаа залуусын  яриа миний сонорыг мялааж, сэтгэлийн “утсыг” минь хөндсөн гэх үү дээ. Тэдний яриагаар  нэг  үйлдвэрт  хамтдаа ажилладаг бололтой юм.  Сайтууд дээр АСИ хараагүй болжээ гэх мэдээллийг уншаад дэндүү их харамссан, хайран жүжигчин гэж бодсон, энэ хүнийг аварч  дахиад олон сайхан дүр бүтээх боломжийг олгох хэрэгтэй гэж бодоод хамт ажиллагсаддаа уриалсан юм, тэд маань дэмжээд бид бөөнөөрөө тоглолтыг үзэж байна хэмээн ярилцах нь үнэхээр гайхалтай.

Бид чинь ийм агуу сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Тэр тоглолтыг үзэж суухдаа, тийм олон үзэгч цугласныг хараад АСИ-д хүмүүс хайртай юм байна гэдгийг мэдэрсэн. Түүний бүсгүй хүний дүрд чадамгай хувирдаг дүр зураг  хүмүүсийн сэтгэлд ойрхон байдаг.

 Сэтгүүлчийнхээ хувьд АСИ-г сайн жүжигчинээс гадна дориун найруулагч юм гэсэн үнэлэмжтэй болсон юм. Түүний найруулсан “Сүүлчийн хунгийн дуу” киног үзээд ядмагхан санаа, авцалдаа муутай найруулгатай борооны дараах мөөг шиг олон кинонуудаас эрхгүй ялгарч байсныг нуух юун. Тэр киног үзээд хөнгөхөн гуниг төрж, хэсэгтээ л  бодол автаж байсан минь санаанаас гардаггүй. Уран бүтээлч хүний амьдрал, урлагт зориулагдсан хувь хүний мөн чанарын тухай өгүүлсэн энэхүү бүтээл нь бусад дэлгэцийн бүтээлээс ур хийц, өгүүлэмжээрээ сондгойрч байлаа. Магадгүй өөрөө уран бүтээлчдийн шаналал, мэдрэмж, сайн, мууг дэндүү мэддэг учраас хүний сэтгэлд хүрэхүйц найруулсан биз ээ.

Энэ үдэш MАСК, ШИНЭ ҮЕ, Х ТҮЦ, ЭМОЦИ, ӨНГӨТ ИНЭЭД гээд бүх л хошин шогийн хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээсээ тольлуулж, үзэгчдийг инээдээр  бялхуулж, хөгжөөсөн юм. Харин дуучдаас МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Жавхлан, гэргийтэйгээ хүрэлцэн ирж ая дуугаа өргөж байлаа.

Эрч хүчтэй, цоглог, дуучин хатагтай Т.Ариунаа тайзан дээр гарч ирээд л “ Ямар гоё юм бэ. Ойрд ийм олон үзэгчдийг  харсангүй. Хошин урлагийг би дутуу ойлгож байжээ” гэж уулга алдаж харагдана лээ. Бодвол хандивын тоглолтод тийм олон үзэгч ирнэ гэж тооцоолоогүй байх л даа. Ингээд тэрээр дуулахаасаа өмнө “АСИ-гаа хурдан эдгэрээд тайзан дээрээ уран бүтээлээ туурвихыг ерөөж”  хурайлья хэмээн “Хурай, хурай” гэхэд үзэгчид даган уухайлсан юм. Тэр олон хүний уухайлсан дуу орон зайн хувьд хол ч гэлээ  эмнэлэгт хэвтэж байгаа АСИ-д ямар нэгэн мэдрэмжийг төрүүлсэн байх гэдэгт найдаж байна. Хүний сэтгэлийн залбирал, сайхан сайхныг бэлгэдсэн ерөөл хол, ойрыг үл харгалзан, сайхан энергийг дуудаж, шингээдэг юм гэнэ лээ.

МУГЖ С.Жавхлан, гэргий Г.Эрдэнэчимэгтэй хослон дуулдаг,  Төрийн соёрхолт   Ц.Чинзоригийн хөгжим, Б. Цэрэнжамцын шүлэг “Мөнхийн урсгалт амьдрал” хэмээх дуугаа  Аси ахдаа зориулж байна хэмээн эгшиглүүлэв.  Дээд хөх тэнгэр ивээж байгаа цагт ах маань алзахгүй ээ хэмээн сэтгэлийн үгээ өргөж байлаа.

Нээрээ л АСИ алзахгүй ээ. Олон мянган үзэгчдийн чин сэтгэл, хошин урлагт зүтгэж яваа нөхдийнх нь итгэл, хамтран уран бүтээл туурвидаг авьяастнуудын найдвар, найзуудынх нь чармайлт,  халамжит ханийнх нь хайр, ачит аав,ээжийнх нь энэрэл, алаг үрсийнх нь аавыгаа гэх тэмүүлэл өвчнөө даван туулах х замыг  тань гэрэлтүүлж байна. АСИ-даа хурдан эдгэрч, биднийгээ инээдээр хөглөж, ухаарал хайрласан олон уран бүтээл туурвихын ерөөл өргөе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car