antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 20, 2014 14 comments

Д.Баярсайхан дарга хамаатандаа нийгмийн халамж vзvvлж ашиг олсон гэнэ

нийтлэсэн Admin

2761d932f02884dforiginal“Цагаан захтнууд”-ын гэх тодотголтой хэрэг улам ихээр хvрээгээ тэлж олон ч тєрийн албан хаагчид буюу дарга нар нь аавынд морилох болсоор хоёр жилийн нvvрийг vзлээ. Тэгвэл энэ удаад хоёр жилийн ємнєєс хуулийнхан Нийгмийн халамж vйлчилгээний ерєнхий газрын vйл ажиллагаа болон санхvvгийн асуудлыг нь сайтар нягтлан шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан ч яг тийм зvйлээр гээд хэлчих тодорхой чиг байхгvй байсан учраас энэхvv хэрэг ихээхэн хаагдмал байдалтай байсаар єнєєг хvрсэн гэж ойлгож болно.

Тухайлбал, 2013 оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын санхvvгийн тайлан тооцоо зарим нэг хvмvvсийн анхаарлыг татсан учраас ийнхvv нууц байдлаар орсон, гарсан гvйлгээ болон халамжийн vйлчилгээнд зарцуулагдах ёстой хєрєнгє нь зориулалтын бусаар єєр зvйлд зарцуулагдсан байж болзошгvй гэх хардлагыг хуулийнханд төрүүлсэн гэсэн үг.

Тиймээс зарим нэг зvйлийг нягтлахын тулд єнгєрсєн даваа гараг буюу 17-ны єдєр тус газрын дарга Д.Баярсайхан, Санхvv бvртгэл, тєлєвлєлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, нарыг Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхийн шvvгчийн захирамжаар Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан байна. Гэхдээ Д.Баярсайхан, Ч.Эрдэнбулган нараас гадна хэд, хэдэн эрх мэдэл бvхий албан тушаалтнуудыг ч цагдан хорьсон байна. Дээрх нэр бvхий хvмvvсийг хорих саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Дvvргийн нэгдvгээр прокурорын газраас хорих саналтай байгаагаа шvvгчид хvргvvлсний vндсэн дээр тэднийг цагдан хорьж байж зарим нэг зvйлийг лавшруулан шалгах шаардлагатай болжээ. Єєрєєр хэлбэл, сэжигтнvvдийг цагдан хорихгvй бол тэд vгсэн тохиролцож, vгээ нэгтгэж, нэг мэдvvлэг єгєх магадалал єндєр байгаа учраас ийнхvv хорих болсон байна.

Гэхдээ одоогоор тэднийг яг ямар хэргээр саатуулан шалгаж байгаа нь тодорхойгvй байна. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг нийгмийн даатгал , халамжийн мєнгєнєєс зохиомол нэрээр их хэмжээний мєнгє завшсан байж болзошгvй гэж шалгаж байгаа гэж хэлж байв. Харин єєр нэгэн баттай эх сурвалж хэлэхдээ “ Нэр бvхий хvмvvсийг халамжийн vйлчилгээнд зарцуулагдах ёстой хєрєнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгvй гэх асуудал.

Мєн Д.Баярсайхан дарга дvv нарынхаа компаниар дамжуулан халамжийн мєнгийг угаасан байж болзошгvй гэх хоёр гурван vндэслэлээр саатуулан шалгахаас єєр аргагvй болсон гэсэн. Гэхдээ одоогоор тэдний холбогдоод байгаа энэхvv асуудлыг зарим нэг хэвлэлийнхэн маш ихээр буруу ташаа зvйл бичиж нийгэмд бруу ойлголт єгч байна. Энэ хvмvvс яг одоогоор хийсэн хэрэг нь тогтоогдоогvй байгаа шvv дээ. Д.Баярсайхан даргын дvv нарыг тvvний сэжиглэгдэж байгаа хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэв. Юутай ч албаны болон Нийгмийн халамжийн газарт ажилладаг эх сурвалжууд дээрх нэр бvхий хvмvvстэй холбоотой хэргийг єєр, єєрєєр тайлбарлан хэлж байсан юм.

Ингээд Нийгмийн халамж, vйлчилгээний ерєнхий газрын хэвлэлийн тєлєєлєгчєєс эл хэргийн талаар асуухад “Тодорхой мэдээлэл алга” гэх хариулт єглєє. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр Д.Баярсайхан дарга єєрийн дvv нарынхаа компаниар дамжуулан эмнэлэгт огт хэвтээгvй хvнийг хэвтсэн мэт болгон хуурамчаар бичиг баримт vйлдэн халамжаас их хэмжээний мєнгє завшсан гэж ярьж байсан юм. Тэгэхээр vнэхээр Д.Баярсайхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан дvv нарынхаа компаниар халамжийн мєнгийг шууд шилжvvлдэг байсан бол асуудал цааш улам ихээр єрнєх нь ойлгомжтой. Єєрєєр хэлбэл энэхvv хэрэгт Д.Баярсайхнаас гадна тvvний гэр бvлийн бизнес болон олон хvнийг хоморголон шалгана гэсэн vг. Иймэрхvv тєрлийн их хэмжээний мєнгє угаасан эдийн засгийн гэмт хэргийг манай шvvхийн байгууллага хэрэгсэхгvй болгож байсан тvvхтэй.

Мєрдєн байцаалт сайн хийгдсэн ч шvvхэд хэргийг хэрэгсэхгvй болгодог

Тухайлбал, 2012 онд Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг євчтєний хуурамч тvvх бичиж, санхvvгийн баримт бvрдvvлэх замаар Эрvvл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мєнгє завшсан хэрэг гарч байсан. Энэхvv хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрvvлэн тогтоож хэргийг 2012 оны наймдугаар сард Чингэлтэй дvvргийн шvvхэд шилжvvлэхэд хэрэгсэхгvй болгож байсан ч энэхvv шvvхийн шийдвэрийг улсын яллагч хvлээн зєвшєєрєхгvй эсэргvvцэл бичиж Нийслэлийн шvvхэд хандснаар анхан шатны шvvхийн шийдвэрийг хэрэгсэхгvй болгож дахин нэмэлт мєрдєн байцаалтад буцаасан ч хэрэг яаж шийдэгдсэн тодорхойгvй болж vлдсэн юм.

Мєн єнгєрсєн нэгдvгээр сард Баян-Єлгий аймгийн Нийгмийн халамж, vйлчилгээний хэлтсийн дарга, асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нар Монгол Улсын харьяатаас гарсан хvмvvсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая тєгрєг, 70, 50, 21 мянган тєгрєг, нас барсан хvнийг амьд мэтээр бичиг баримт бvрдvvлж, тэтгэвэр єгсєн гээд халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бvрдvvлж, завшсан хэрэгт тэдэнд шvvхээс ял оноосон.
Юутай ч хєдєє орон нутгийн “Жараахай”-нуудын араас “Акул”-ууд нь ийнхvv шалгагдах боллоо. Хамгийн гол нь саатуулагдсан хvмvvсийн ард улстєрийн томоохон хамгаалалт байгаа чраас энэ хэрэг цаашид хэрхэн яаж єрнєх бол гэсэн хvлээлт нийгэмд vvсээд байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zzz (November 20, 2014 9:25:12 am )

    elbegdorj helsen dee hurne…

  • ДААНЧ ДЭЭ (November 20, 2014 9:45:54 am )

    ҮНЭН БАЙХ ӨӨ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАРЪЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ДАРГААР БАЯРСАЙХАНЫ ЭХНЭР НАРАНЧИМЭГ АЖИЛЛАДАГ БОЛОХООР ИТГЭХЭЭС АРГАГҮЙ ЮМ БАЙНА.
    НАРАНЧИМЭГ ИЙМ АРГААР МӨНГӨ ЗАВШИХДАА ГАРШСАН БАЙЖ МАГАДГҮЙ

  • зочин (November 20, 2014 9:56:28 am )

    траншейны бараг бүх хүн халамж авдаг шүү дээ. халамж хүрэх хүндээ хүрэхгүй байгаа. бараг эрүүл хүн халамж аваад байгаагаас харахад танилтай бол хичнээн ч төрлийн халатж авч болно шүү

  • татвар төлөгч (November 20, 2014 10:03:01 am )

    Бузар амьтад…

  • зочин (November 20, 2014 3:38:30 pm )

    арай ч тийм ажил хийх хүн бишээ

  • zochin (November 20, 2014 6:42:40 pm )

    enheriig n shalgah heregtei yum bnda. eruul mendiin daatgald ajildag sh dee

  • zochin (November 20, 2014 6:48:33 pm )

    хөдөөний ядуу хүмүүсийг төрд ажилууляих юмаа юм үзээгүй юмнууд ард түмний мөнгийг хулгайлсан байна хохиролыг барагдуулах хэрэгтэй

  • zochin (November 20, 2014 6:50:39 pm )

    хөдөөнөөс хоосон ирээд төрөөс баяжина гаж юм хэлээд байна даа

  • zochin (November 20, 2014 7:04:16 pm )

    Наранчимэг ийм аргаар гаршсан юм байнал даа сайн шалгаад гэр бүлийн бизнес бол хохиролыг барагдуулах хэрэгтэй дээ

  • tuul (November 20, 2014 7:39:36 pm )

    Altanchimeg ded darga ni ilvv ih erh medeltei baisan ter hvniig shalgaach

  • зочин (November 20, 2014 10:55:53 pm )

    Хулгайч нарыг шууд шоронд.

  • Anonymous (November 21, 2014 10:58:01 am )

    ахмадад үйлчилгээ үзүүлдэг газрыг нь мөн шалгах хэрэгтэй бүх дүүрэгт ах дүү нар нь тэр үйлчилгээг явуулдаг гэж байсан тендер шалгаруулсан болсон дандаа ах дүү нар нь ялж ажиллуулдаг гэж байгаа шүү эдийн засгийн алба нь энэ талаар сайн шалгах биздээ дүүргийнхэн халамж үйлчилгээний санхүүгийнханд бас их но байгаа жирийн ард иргэддээ ширүүн муухай аашилдаг мөртлөө Баярсайханы ах дүү нар болохоор хаалтгүй байх зарчим энэ нийгэмд үйлчлэх ёсгүй биздээ

  • zochin (November 21, 2014 12:51:45 pm )

    Niigmiin halamjiin eronhii gazriin mergejilten Daariimaa gej olon niitiin oroltsoond tushiglesen halamjiin uilchilgeenii tender zarlah nereer aj ahuin negj baiguullaguudaas mongo abaad garshsan huuhen bii de. Bayrsaihantai hamtarch mongo ugaadag nohor bii. ter huuhniig ch gesen shalgah heregtei. Sain shalga. Ih ym garna da. Hodoonoos irsen mortloo ger oron unadag mashin ni ih oor bolson gesen.

  • баяр (November 24, 2014 11:56:44 am )

    энэ хүнийг шалгаад юу ч гарахгүй ээ үнэхээ шударга хүн шүү манайхан нэг шуурахлаараа арай дэндүү юмаа энэ зан чинь л монголчуудад хөгжлийн садаа болоод бна даа… энэ хүн л нэр цэвэр үлдчих гээд байна гээд л хамаагүй хүний нэр төрд халдахаа болий ёоо…

antalya rent a car