Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга ОХУ-ын нийслэл Москва хотод ажлын айлчлал хийж байна. Манай төлөөлөгчид Москва хотын Думын тэргүүн Алексей Шапошниковтой уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Талууд ирэх онд Москва хотноо Монголын ард түмэнд зориулсан хөшөө барих талаар ярилцсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын талд орж, хамгийн их тусламж үзүүлсэн орон бол Монгол юм. Тийм болохоор Алексей Шапошников “Дэлхийн хоёрдугаар дайнд Фашист Германыг ялахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монголын ард түмэнд зориулсан хөшөөг Москва хотноо барих нь бидний хувьд маш чухал үйл явдал. Москва хотын захиргаанд хүсэлт гаргана” гэж мэдэгджээ. Хөшөөг хэзээ, хаана барих нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Москва хотын Дум хэлэлцэн шийдэх аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.