antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 1 comment

Э.Оргил гэж хэн бэ

нийтлэсэн Admin

Дэлхий нийтэд хаалттай гэгддэг Камбожийн удирдагч Пол Потын хүү хэн бэ гэдгийг монголчууд бид мэддэг атлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн хүүхэдтэй, том хүү нь хаана сурч төгссөн, ямар боловсролтой гэдгийг мэддэггүй.

 

Ерөнхийдөө энэ талын мэдээлэл ховор, бараг байдаггүй аж. Ц.Элбэгдоржийн үр хүүхдүүдийн тухай мэдээлэл тэгэхээр монголчуудын хувьд хэр их хаалттай, бас ямар хэмжээнд нууцлагдаж байгааг гэрчилж буй юм.

 

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсных нь дараа Ц.Элбэгдоржийг таван хүүхэдтэй гэдгийг мэдэж авсан. Харин том хүү Э.Оргил нь тэр үеэр телевизийн дуран, сонины гэрэл зурагчдын хараанд өртөөгүй гэнэ. Дээрх сонгуулийн өмнөх сурталчилгаанд зориулан, бас өнгөрсөн жилийн наадмаар “Соронз” гэдэг сэтгүүлд Ц.Элбэгдоржийн гэр бүлийн зураг нийтлэгдэхэд л Э.Оргилын төрхийг олон нийт харсан гэж болохоор.

 

Үүнээс өөрөөр хэвлэлд Э.Оргилтой холбоотой мэдээлэл гарч байгаагүй бололтой. Интернетээр мэдээлэл хайх явцад Facebook рүү орж, Э.Оргилын дээрх зургийг татаж авсан юм.

 

Ирээдүйн Ерөнхийлөгчийг Львовт оюутан байхад нь Э.Оргил мэндэлж, түүнийг аав болгожээ. Э.Оргил 1986 онд Львовт төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Виржиниагийн их сургуулийн докторантурт суралцаж төгсчээ. Өнгөрсөн жил АНУ-аас ирсэн гэнэ. Тэр Э.Эрдэнэ, Э.Цэрэндорж, Э.Цэнд, Э.Анужин гэдэг дөрвөн дүүтэй. Э.Оргилын дараагийн хүү нь болох Э.Эрдэнэ АНУ-ын Drexel University-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо Монголдоо амьдардаг гэнэ. Удаах хоёр хүү болох Э.Цэрэндорж 12, Э.Цэнд 10 настай гэнэ. Ц.Элбэгдоржийн өргөмөл ганц охин Э.Анужин өнгөрсөн хавар 11 дүгээр ангиа төгсч, оюутан болсон гэнэ. Том хүү  Э.Оргил нь одоо Монголд амьдарч буй бөгөөд чухам ямар ажил эрхэлж буй нь тодорхой бус. Энэ талын мэдээлэл бараг үгүй гэхэд болох ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 05, 2011 12:14:06 am )

    Yasan saihan zaluu ve TSagaan hel am hvrchih vii dee

antalya rent a car