antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 Comments are off

Дурлалыг цастай зүйрлэдэг Б.Баярцэцэг дуулалт жүжиг рүү урважээ

нийтлэсэн Admin

Дуучин Б.Баярцэцэг шинэ он гараад шинэ “хөгжимт дуулалт” концертоо дахин үзэгчдэдээ толилуулахаар бэлтгэж яваа гэнэ. Ер нь дуучин Б.Баярцэцэг өөрийн уран бүтээлээрээ дамжуулаад өөрийгөө нэлээд “романтик” сэтгэлгээтэй нэгэн гэдгээ хааяахан зарлаад авчихдаг юм билээ.

Хэсэгтээ даруухан стилээр хувцаслан уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг байсан дуучин Б.Баярцэцэг гэнэтхэн “Дурласан цас” яриад “эрос” имиж өөртөө бүрдүүлэхийг ч нэлээд оролдох болсон. Хэдхэн сарын өмнөхөн дуучин бүсгүй Б.Баярцэцэгийн “Хязгааргүйн цаана”, “Дурласан цас” гэх нэртэй романтик шинжийг агуулсан уран бүтээлүүдээ ээлжлэн үзэгчдэд хүргээд байгаа.

Дурлалыг цастай зүйрлэн санаж явдаг дуучин Б.Баярцэцэг дуучин болох тухай уг нь зүүдлээгүй явсан гэдэг. Халамжит ханийнхаа ачаар дуучны мэргэжил сонгосон хэмээн хайртай нөхрөөрөө бахархсан сэтгэлээ багагүй илчлээд авчихдаг уран бүтээлч, дуучин маань шинэ уран бүтээлийн ажлаа нууцхан амжуулж яваа сурагтай байна. Түүнчлэн дуучин Б.Баярцэцэгийн хувьд бага насаа Оросод өнгөрүүлж байсан тул оросоор чөлөөтэй ярьдагийн дээр хятад хэлээр сайн ярьчихдаг хэмээн урлагийн хүрээнийхэндээ үнэлэгдээд авдаг гэх юм билээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car