antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2014 11 comments

Говь-Алтайд духан дээрээ ганц нүдтэй хүүхэд төрснийг эцэг эхийн хүсэлтээр утгасан

нийтлэсэн Admin

1nudtaСоц нийгмийн үед гаж хөгжилтэй, гоц сонин зөн билэгтэй төрсөн хүүхдүүдийг нууж, устгаж байсан олон тохиолдол байдаг. 1940-өөд оны үед Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт алгандаа нүдтэй хүүхэд төрсөн. Тэрбээр есөн нас хүрсэн агаад баруун алган дахь нүдээ тоглож байгаад бохирдуулснаас өвчилж удалгүй бурхан болсон гэж нутгийн хөгшчүүл ярьдаг. Урьд өмнө алгандаа нүдтэй хүүхэд төрөхөд, түүнийг До яамныхан “бурханы хойд дүр” хэмээн хүмүүс шүтэж дээдлэхээс айж, шууд устгаж байсан аж. Тиймээс Зүүнхараа сумынхан алгандаа нүдтэй хүүхдийг 9 нас хүртэл улс амьтнаас нууж байсан гэдэг. 1980-аад оны эхээр Эрдэнэт хотод жоомон толгойтой хүүхэд мэндэлсэн гэдэг яриа бий. Үнэн худлыг мэдэхгүй. Зарим хүмүүс үүнийг цуу яриа хэмээдэг бол учир мэдэх хүмүүс ийм хүүхэд арван сая дотор нэг удаа төрдөг.

Түүнийг эх барьж авсан Эрдэнэтийн Нэгдсэн  эмнэлгийн эх баригч Вера гэх нэртэй монгол хүүхэн галзуурч байсан гэх. Бас Баянхонгор аймагт 1960 оны эхээр гүрвэлэн биетэй охин төрсөн гэх яриа ч байдаг. Харин эдгээр хүүхдүүдээс хачин хүүхэд 1970 оны сүүлээр Говь-Алтай аймагт төрсөн байна. Хөдөөгийн алс бөглүү суманд амьдардаг Гарамжавын гэр бүл шинэ хүнээ хүлээж авахад ердөө хэдхэн хоног дутуу байлаа. Олон охин хүүхэдтэй болохоор хэнзэлж ирж байгаа үрээ голомт залгах хүү байгаасай гэж битүүхэн горьдоно. Сумын  эмнэлгийн эмчээр тухайн үед оросмэргэжилтэн ажиллаж байсан болохоор хэдий хожуу төрөлт ч гэсэн нутагтаа амаржихаар шийджээ. Гарамжавын гэргий Цэдэндолгор хаван нь тулаад байсан тул төрөхөөсөө өмнө 10 гаруй хоногийн өмнө сумын эмнэлэгтээ ирж хэвтэв. Эмнэлэгт хэвтсэнээс хойш долоо хоногийн дараа үүр шөнийн заагаар Цэдэндолгорын хэвлийгээр базалж, дуншиж эхэлжээ. Дуншихтай зэрэгцэн гэдэс дотор нь арвагнах нь гайхалтай. Сумын орос эмчийг гэрээс нь дуудаж авчиртал асрагч, сувилагчгүй хэрэндээ сандарч угтав.

Учир нь Цэдэндолгорын даралт нь ихэсч, юун төрөхтэй манатай болж байлаа. Эмч ч ирсэн даруйдаа дуншиж буй бүсгүйг орон дээр гаргаж төдөлгүй хонгор шар үстэй хүүхдийн зулай эхийн умайгаар тодхон харагдав. Хэдхэн минутын дараа хөөрхөн нярай үр өнөөх эмчийн гар дээр гулсан гарч ирэхэд эмч муухай орилон ухаан алджээ. Харин ойрхон зогсч байсан насаараа сувилагч хийсэн авгай хүүг нь газар унахаас урьтаж, тосч авахад үзээрийн аймаар царайтай хүү байв. Духан дээрээ мэлхий аятай ганц товойсон нүдтэй тэр хүүгийн бусад эрхтэн хаа очиж зүв зүгээр байлаа. Сувилагч түүнийг уйлуулахаар бөгсөнд нь зөөлхөн алгадтал хүүхдийн час хийн уйлах дуу өрөөгөөр хаджээ. Ингээд хачин хүүхэд тосч авсан тэд өлгийдөж, эхэд нь өгөхөө түр хойшлуулжээ. Дөнгөж төрсөн нялх биетэй эхэд нь ямар хүүхэд гарсныг яаж хэлэх талаараа тэд зөвлөлджээ.

Гэвч олон төрсөн эх хүн гэсэндээ Цэдэндолгор айж гайхсан сувилагч асрагч нарын байдлаас хүүхдээ эндсэн эсвэл гаж хүүхэд төрснийг төвөггүй мэдэрч байв. Сувилагч энэ тухай түүнд тайвшруулан хэлэхдээ “Хүсвэл харж, бас амлуулж болно” гэсэн байна. Мэдээж өөрийн өрцнөөс унасан юм болохоор аймшигтай ч гэсэн хүүгийнхээ царайг харахыг хүсчээ. Духан дээрээ ганц нүдтэй болохоос бус бусдаар бол цоо эрүүл хүү байлаа. Хүсэн хүлээж байсан хүү нь ийм гаж үр гарсанд гутарсан тэрбээр нөхөртөө энэ тухай хэлтэл нөхөр нь гэртээ авч очихыг зөвшөөрсөнгүй. Иймд арга буюу тэрбээр хүүхдээ эмнэлгийнхэнд үлдээгээд гарахаас өөр арга алга. Хэдэн долоо хоногийн турш эмнэлгийн  асрагч, сувилагч нар гологдсон хүүг ээлжлэн асарч байсан бөгөөд сар гаруйн дараа орос эмч нь нэг сувилагчийнхаа хамтаар Улаанбаатар хот Эх нялхаст үзүүлэхээр авч иржээ. Гэвч энэ хүүд дахиж нүд хийх боломж байхгүй тул эцэг эхийнх нь зөвшөөрлөөр эмнэлгийн аргаар сэмхэн устгасан байдаг. Орос эмч шалтгааныг нь тодруулах хүсэлтэй байсан ч манай Эрүүлийг хамгаалах яамны дарга нар “Нийгэмд энэ талаар элдэв яриа тарахаас өмнө нэн даруй устга” гэж үүрэгджээ.

Нутгийнхан Гарамжавынд ганц нүдтэй хүүхэд төрсөн талаар сонсоод “Ийм хүүхэд бурхнаас ирсэн. Хутагт хувилгаад, ренбүчигийн хойд дүр бололтой. Духан дээрхи ганц нүд нь бурханы билгийн нүд болой” хэмээн тэрүүхэндээ сенсаацилж байжээ. “Нууц товчоо” зохиолын Дува сохор, бурханы түүх шаштирт духан дээрээ ганц нүдтэй төрсөн хүүхдийг ад зэтгэр, хараал ерөөлийн хүүхэд хэмээн нэрлэж байсангүй. Харин ч долоон уулын цаадахыг хардаг Дува сохор, бурханы бэлгийн нүдтэй төрсөн хувилгаан хэмээн шүтэж, биширч байсан билээ. Хэрвээ энэ хүүхдийн амийг хэлтрүүлж, хорвоод ус уух хувь оноосон бол Монгол Улсын нэгэн билэгдэл болох байсныг үгүйсгэх аргагүй. Духан дээрээ ганц нүдтэй эл хүүхэд амьд сэрүүн байсан бол өдгөө 35 настай байх аж.

Тэрбум хүн дотор ганц заяах билгийн нүдтэй эл хүү ямар нэг далд авъяас, зөн билэгч болж Болгарын Ванга эмээгээс өндөрт залагдах байсныг үгүйсгэх аргагүй. Түүхээс үзвэл 19 дүгээр зууны эхэн үед Энэтхэгийн Крашина тосгонд төрсөн Сэхх гэх хүү мөн л духан дээрээ ганц нүдтэй байсан гэдэг. Сэхх хүүгийн эцэг эх ядуу зүдүү амьдралтай боловч билгийн нүдтэй хүүг хааны удамд бүртгэж, улсаас орд харш барьж өгөн, тусгайлан Хинди шашны сургуульд сургаж эхэлсэн байна. Духан дээрээ ганц нүдтэй Сэхх хүүг харахын тулд Энэтхэгийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж адис авдаг, нэг ёсондоо амьд бурханаар өргөмжлөгджээ. Гэвч Сэхх хүү 15 насандаа хижиг өвчнөөр нас барж, энэтхэгчүүдийг хэдэн өдөр уй гашууд автуулж байв.

Харин сонин хачин зүйлд дуртай барууныхан ийм гаж хөгжилтэй хүүхдийг төр нь хамгаалтандаа авч нас биенд хүртэл нь харж ханддаг. Мөн өндөр хөгжилтэй оронд ийм гаж хөгжилтэй хүүхдийг Геннисийн Түүхэн амжилтаар бүртгүүлсэн тохиолдол ч бий. Тэднийг цуглуулан нэгэн дээвэр дор өсгөж өндийлгөх, хожим нь гаж хөгжилтэй хүмүүсийн шоу, цирк зохиох, үхсэн хойно нь араг ясаар нь анатомийн музей байгуулах гээд л цагаан арьстнууд мөнгө босгох олон арга сэдэж олсон байдаг.

Ингээд дэлхийн гаж хөгжилтэй, хамгийн хачирхалтай хэдэн төрөлтийг сонирхуулъя.

Эдгээрээс зарим нь шинжлэх ухаан, анагаахаар ч тайлбарлаж барамгүйхачин хүүхэд мэндэлжээ. Миа Вашингтон хэмээх энэ эмэгтэй 2 өөр эцгийн ихэр хүүхэд төрүүлжээ. Үнэн хэрэгтээ тэд бол ихэр хүүхдүүд биш гэж эмч нарын нэг хэсэг нь тайлбарладаг. Зөвхөн нэг эхээс, нэг өдөр, нэг цагт төрсөн хоёр өөр эцгийн хүүхдүүд. Миа Вашингтон жирэмсэн болохынхоо өмнө нөхөртэйгээ харьцаанд орж, дараа нь нууц амрагтайгаа харьцаанд ороход жирэмсэн болжээ. Нэг үгээр хэлэхэд үр тогтож, жирэмсэн болсных нь дараахан дахин жирэмсэлсэн гэсэн үг. Үүнийг анагаах ухаанд “Heteropaternal Superfecundation”  хэмээн нэрлэдэг. Хүүхдүүдийн нэг нь аавтайгаа огт адилгүй байсан байдлаас сэжиглэн асуудал хүндэрчээ.

Гэвч нэг хүүгийнх нь жинхэнэ эцэг нөгөө хүүг үрчлэн авснаар аз жаргалтай төгсгөл ирсэн байна. Өнөөдөр Миа хатагтайн хоёр ихэр хүүхдийг үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг гээд бод. Мөн л зуун саяд нэг тохиолдож болох үйл явдал. 2008 онд төрсөн Миа, Лиа хэмээх нэртэй энэ хоёр ихрийн нэг нь цагаан арьстай, нөгвө нь тас хар арьстай. Аав, ээж хоёрыгоо тус тусдаа дууриаж төрсөн энэ ихрүүд дэлхийн хамгийн хачирхалтай ихрүүдэд тооцогддог. Тэднийг 5 настай байхад нь “Тот-зоп” фирм рекламандаа тоглуулж, тус тусад нь100 мянган евро өгч байжээ. Мөн Ражо Дэви хэмээх эмэгтэй 2008 онд 70 настайдаа эрүүл саруул хүүхэд төрүүлж, дэлхийн хамгийн хөгшин ээж цолыг хүртжээ.

Дэлхийн улс оронд тэмдэглэн үлдсэн хачин сонин төрөлтүүд

Дэви ба түүний нөхөр гэр бүл болоод 50 жил болж байгаа ч, олон төрлийн арга барил хэрэглээд ямар ч аргаар хүүхэдтэй болж чадаагүй аж. Түүнчлэн 50 настайдаа цэвэршилтийн үе нь эхэлж, хүүхэд төрүүлэх хүсэл мөрөодөл нь аль хэдийнэ үгүй болсон байжээ. Дэви, нөхрийн хамтаар бууж өгсөнгүй, нэгэн эмнэлэгт нөхөн үржихүйн хөтөлбөрт хамрагдсан байна. 72 настай нөхрөөс нь авсан эр бэлгийн эс буюу спермээр жирэмсэлсэн Дэви 2008 оны 12 сарын 6-ны өдөр эрүүл саруул охин хүүхэд төрүүллээ. Тэдний хэлж байгаагаар 70 гарсан энэ 2 хос хөтөлбөрт хамрагдсан эмнэлэгтээ дахин очиж, эрэгтэй хүүхэд төрүүлэхийг хүсэж байгаа гэнэ.

Харин хамгийн залуу ээж бол Лина Медина гэх охин бөгөөд тэрээр 1939 онд ердөө 5 настайдаа эсэн мэнд амаржсан байна. Тэрээр эрүүл саруул эрэгтэй хүүхэд төрүүлснээр дэлхийн хамгийн залуу ээж гэсэн цолыг хүртжээ. Хамгийн гайхалтай нь Линаг хэрхэн жирэмсэн болсон, хэний хүүхэд болох талаар анагаах ухаан хүчин мөхөсдсөн юм. Учир нь охин бэлгийн харьцаанд огт ороогүй байсан бөгөөд ихрийн өрөөсөн нь түүний биед хадгалагдаж байгаад тохиромжтой үед гэнэт өсч томрон хүн болсон гэсэн учир утга муутайхан хариултыг л өгч байжээ. Тавхан настай ээжийн хүү Жерардо нь эмээгээ ээж, ээжийгээ эгчээ гэж насан туршдаа ойлгож өсчээ. Харамсалтай нь Жерардо 40 настайдаа ясны сийрэгжилтийн өвчнөөр нас баржээ. Харин түүний үхлийн шалтгаан нь онцлог төрөлттэй огт холбоогүй байсан гэдэг. Лина 1972 онд Жерардог төрүүлснээс 33 жилийн дараа 2 дахь хүүхдээ төрүүлжээ. Өнөөдрийг хүртэл Жерардогийн эцгийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй аж. Лина энэ мэдээллийг өгөхөөс үргэлж татгалздаг төдийгүй “Би өөрөөсөө ч хүүгийн минь эцэг хэн юм бол гэсэн хачин асуултыг цөөнгүй удаа тавьж байсан” хэмээжээ.

Тэгвэл хамгийн жижигхэн хүүхэд Канадад төрсөн аж, 1987 оны 5 дугаарсарын 20-ны өдөр Оттава хотод дэлхийн хамгийн жижигхэн хүүхэд төрж байжээ. Мэдээж, энэ нь анагаах ухааны хэллэгээр дутуу торөлт юм. Тэрээр 22 долоо хоногтойдоо төрсөн энэ хүүхдийн амьдрах магадлал 10 хувьтай байсан ч түүнийг гайхамшигт амьдрал хүлээж байлаа. Эмч нар болон хүүгийн эцэг эх ч ийм жаахан жинтэй төрсөн, дээр нь эрхтэн тогтолцооны асар дутагдалтай хүүхдээ эрүүл саруул хүн болно гэдэгт  эцсийн   мөч   хүртэл эргэлзсээр байсан юм. Гэвч зарим үед анагаах ухаан ч хүчин мөхөсдмөөр гайхамшиг энэ хүүд ч тохиосон юм. Гил хүүгийн амьдарсан гол эерэг нөлөө нь түүний жин 22 долоо хоногтойдоо 482 гр байсан нь харьцангуй сайн жинтэй байсан гэсэн үг юм. Тэрээр эмч нарын гавъяагаар инкубаторт бойжин, жингээ хурдан нөхөж авч, эрүүл саруул болж чаджээ.

Одоо тэрээр 27 настай сайхан залуу болсон гэнэ. Харин дэлхийн рекордын жагсаалтаар энэ дэлхийд хамгийн том төрсөн хүүхэд бол Итали улсад 1955 онд 10.5 кг төрсөн Кармела Феделе байсан юм. Түүний амжилтыг эвдэх хүүхэд өнөө хэр төрөөгүй байна. 2009 оны 9 сард Индонези улсад 8.7 кг хүүхэд төрсөн ч, ээж нь чихрийн шижин өвчтэй байсан учраас тариулсан инсулин тарианы улмаас ийм том хүүхэд төрсөн нь батлагдсан байна. Мөн өнгөрсөн сард Хятад улсад мэндэлсэн    нэгэн   хүү   6.8 кг жинтэй төржээ. Энэ нь хэдийгээр Хятадын аварга хүүхэд хэмээн хүндлэлийг хүртэж? бэлэг сэлтэд даруулж байгаа ч Италийн мяраалаг жаал Кармела Феделегийн амжилтыг давж чадаагүй билээ. Эдгээрээс гадна дэлхийд сонин хачин төрөлтийн тохиолдлыг бүртгэж авдаг аж. Тэдний нэг нь жорлонд төрсөн хүүхэд юм.

Бури Калби Энэтхэг рүү явж байсан галт тэрэгний жорлонд хүүхдээ төрүүлсэн байна. Калби галт тэргээр явж байхдаа 7 сартай жирэмсэн байсан бөгөөд жорлонгоос хүүхдээ тэврээд   гараад   ирнэ   гэж бодоо ч үгүй явсан. Жорлонд бие засаж байхдаа хүүхдээ гарсныг Калби гэнэт мэдээд сандарсан ч, хүүхэд нь вагоны зам дээр аль хэдийнэ унаад үлдсэн байна. Галт тэргийг яаралтай зогсоож, төрсөн хүүхдийг очиж авахад азаар хүүхэд эрүүл саруул жаахан           даарчихсанаас өөр гэмтэлгүй уйлчихсан хэвтэж байжээ. Мөн дэлхийн түухэнд модон дээр дуугаа хадаан мэндэлсэн гурван хүүхэд байдаг аж. Тэдний нэг болох Каролина Чиринза өөрийн гурав дахь хүүхэд болох Рошидаг 2000 онд модон дээр авирсан байж байх үедээ төрүүлжээ. Мозамбик улсад амьдардаг Каролина тус улсад цөөхөн тохиолддог үерийн усны аюулаас зугатаж, матруудын идэш болохоос өөрийгөө аврах гэж модон дээр авирч гараад хоол ундгуй 4 хоножээ. Хэзээ мөдгүй нярайлах гэж байсан тэрээр 4 дэх хоног дээрээ хүүхдээ өөрөө эх барьж авсан бөгөөд тэднийг Африкийн цэргүүд нисдэг тэргээр аварчээ. Сүүлийн үеийн анагаах ухааны хөгжлийн ачаар эмэгтэйчүүд нэг удаа төрөхдөө голдуу хоёр ихэр хүүхэд төрүүлдэг болоод байгаа. Бүр хүйсийг нь хүртэл захиалдаг болсон. Анагаах ухааны энэ аргыг хэрэглэж, Америкийн иргэн Наталья найман ихэр хүүхэд төрүүлснээс хойш даруй 8 жил болоод байна. Түүний энэ амжилтыг эвдэх хүн гараагүй ч Натальягийн ихрүүдээс илүүтэй Дионнэгийн таван ихрийг хүмүүс илүү сонирхдог. Дэс дараагаараа Анете, Сэсилэ, Эмилие, Мариеэ, Ион гэдэг нэртэй ч тэднийг дэлхий даяараа Дионнэгийн 5 ихэр гэж мэддэг.

Тэд өнөөг хүртэл жамаараа төрсөн цорын ганц 5 ихэр хүүхдүүд. Тэд 1934 онд Канадын хос Элзирэ ба Олива Дионнэгийн ядуу гэр бүлд мэндэлсэн. Төрснөөс нь 9 сарын дараа хүүхдүүдийг нь ядуу амьдралаас нь болж улс асрамжийн газартаа авчээ. Тэр газар хүүхдийг маш хатуу дэглэмээр хүмүүжүүлдэг байж. Тэднийг маш их хүн сонирхдог байсан гэнэ. Нэлээд олон хүн ирж тэдэнтэй ярилгүй холоос тэднийг харж зогсдог байв. Тэднийг 9 сар хүрэхэд эцэг эх нь тэдэнтэй уулзаж эхэлжээ. Гэвч тэд яг л аквариумд амьдардаг загас шиг л олон хүн тэднийг үзэж сонирхон зогссоор байлаа. Хэвлэл мэдээллийнхний болон хүмүүсийн сонирхол огт буурсангүй. Хэвлэл мэдээллээр тэднийг очиж харах нь тэдний эдийн засагт эергээр нөлөөлж байна гэсэн ойлголтыг төрүүлж байжээ. Харин хүүхдүүд өөрсдөө ингэж үзмэр болсныхоо төлөө ямар ч мөнгө авч байгаагүйгээ хожим илэрхийлсэн байдаг. Цаг хугацааны явцад хүүхдүүдэд сэтгэлзүйн асуудал үүсэж эхэлсэн учраас эцэг эх нь хүүхдүүдээ өөрсөд дээрээ авч хүмүүжүүлсэн байна. Одоо ихрүүдээс нь 3 нь Монтреалд өөрсдийн жамаар амьдарцгааж байгаа бөгөөд таван ихэр төрсөн хувь тавиланг нь хувийн зорилгодоо ашиглаж, үзмэр болгож байсанд мужийнхаа удирдлагуудад тун их гомдож явдгаа саяхан хэвлэлд ярьж, сэтгэлээ уудалжээ.

Эх сурвалж: Одоо цаг сонин  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • дондог (November 17, 2014 10:32:11 am )

    битгий худал хуцаад бай

  • Hi (November 17, 2014 1:12:08 pm )

    Duva sohor baisan baina

  • gan (November 17, 2014 1:55:00 pm )

    xeregtei xvn baij de xoorxi

  • zochin (November 17, 2014 2:56:36 pm )

    bitgii ingej teneg um bihcij bai l da. . . turulhiin emgeg gaj tursun huuhdiig gegeenten uvidastan geh ni uu. . zailuul, bagad ni barag tengeriin orond zalsan ni deer de. . hun bgaad ch uuruu zovj horvoog tuulna sh de

  • Anonymous (November 17, 2014 3:45:15 pm )

    Vagonii zam deer huuhed ni unaad uldjee!??? Hui muigee yaj taslaad vagon zogsoosiin. Zalj uguh ymaa

  • fhgnөахөахх (November 17, 2014 4:01:43 pm )

    yamarch huuhed bailaa gesen orovdmoor sanagdahgui bna uu yalgaagui l hun zurhtei bgaa

  • Anonymous (November 17, 2014 4:52:51 pm )

    yana yamar aimar yum be aimar orowdmoor yuma yasan hetsv yum be

  • zochin (November 17, 2014 6:16:42 pm )

    iim hudala zuil bichihe boli iim yum bichij bga humuustei hariutslaga tootsoh heregtei

  • mongol.tsus (November 17, 2014 7:08:41 pm )

    zalxima

  • ЗОЧИН (November 18, 2014 10:06:23 am )

    1970 ААД ОНД ПОЛЬШИД ЗУРГААН ТХЭР ХҮҮХЭД ТӨРСНИЙГ ДЭЛХИЙ ДАЯАРАА ТЭДНЭ МАНАЙ ТВ ЭЭР Ч ГАРЧ БАЙСАН

  • Anonymous (November 18, 2014 10:29:20 am )

    ter huuhed hamargui yum bn, yaj amisgalsn yum blo?

antalya rent a car