Өглөө суух ёстой автобусандаа суусан ч буух ёстой газартаа бууж чадсангүй. Бараг хаалганы дэргэд шахуу байсан атал дүүртэл нь чихэлдсэн хүмүүстэй яаж ч хичээгээд зөрж болсонгүй. Шархадны чиглэлээс ажил ирэх хүртэлх гучаад минутанд гутлан дээрээ гишгүүлж, хажуугийн бүсгүйтэй хацраа нийлүүлэх шахан хавчигдаж, өмднийхөө шуумгаар хэдэн ч гутлын шороог арчиж, гадуур явсан бол хамраа чимхээд, зайтайхан зөрөх шивтэр ханхлуулсан ахаас гарах үнэрийг дэргэдээс нь мэдэрч дуниартаж, хавиргаа нудчуулан байж явлаа.
Автобусны кондуктор ч голоор явж чадахаа больсныг харвал яагаад ч мөнгөө бүрэн авч чадахгүй нь ойлгомжтой. Сургуулийн жаалууд доогуур чихэлдэх бөгөөд цүнх нь ард үлдэн хавчуулагдаад урагш тэмүүлэн бүлтэгнэнэ. Тэдэнд суух суудал байтугай барих бариул ч олдохгүй. “Өглөө оройд дандаа ингэж чихэж байх юм” “урагшаа хойшоо яваад өгөөч, хаалган дээр байгаа хүмүүс чинь орж чадахгүй нь байна” “дараагийн буудалд буух хүмүүс урагшлаарай” “хөөе би бууя, хүнээ буулгачихаад орж ир л дээ” гэх зэргээр бухимдана.
Нэгнийхээ хөл дээр гишгэх, дуу алдтал нь шахсанаас болж явган түргэн хэрүүл уруул автобусанд тасрахгүй. “Би, чи”-гээс эхэлж, “гахай нохой”-гоор үргэлжлэн, “таксиндаа суугаад явахгүй яасан юм, ямар олигтойдоо чи автобусаар явж байгаа юм” гэх зэргээр өндөрлөнө.
“Өглөө, оройн ачаалалтай үеэр нэмж автобус явуулж болдоггүй юм уу. Цаад удирдлагадаа хэлж дамжуулаач” гэж бухимдах үгс, “цагаараа л явж байна” гэх тайлбар ч дуулдана.
Жирэмсэн, настай хүн, бага насны хүүхэдтэй хүнд автобус гэх унаа жинхэнэ шийтгэл. “Автобусаар яв” гэх шинэ хараалын үгийг ч бий болгомоор. Тэдэнд суудал битгий хэл, уначихгүйгээр зуураад явчих зай ч алга. Хэнийг ч буруутай гэхийн аргагүйгээр хүүхдээ эндүүлэх гээгүй л юм бол автобус руу бүү зүглэ гэж зөвлөмөөр. Гэвч байнга таксидаад, машин сэлгээд унаад явчих боломжгүй нь олон, ядарсан, жирэмсэн эмэгтэйчүүд ийм эрсдлийг мэдэж байгаа ч автобусанд багтах гэж зүтгэсээр. Олон олон эцэг эхчүүд, эмээ өвөө нар бяцхан жаалуудаа цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж нийтийн тээвэр лүү зүтгэж л явна. Нийтийн тээвэрт нь ингэж багтахгүй байхад заавал долоо хоногийн нэг өдөрт нь автобусаар яв гэсэн дугаарын хязгаарлалт ч зорчигчдын ачааллыг нэмэгдүүлсээр.
Автобусныхаа тоог өглөө оройд ядаж нэмэгдүүлээч, эсвэл ядаж жирэмсэн хүнд дугаарын хязгаарлалт үйлчлэхийг болиулж болохгүй гэж үү.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 17, 2014 10:12:03 am )
micro abtobus ch heregtei bna shuu
-
zochin (November 17, 2014 10:46:20 am )
manai niitiin meevriin uilchilgeeg saijruulah heregtei, bohir zavaan, hureltsee muutai. avtobusand suusan hunii gutal huvtsas tesehgui yum bilee
-
зочин (November 17, 2014 11:12:25 am )
автобусны үйлчилгээ үнэхээрээ муу. кондуктор нь хүмүүсээсээ гүйцэд мөнгөө хурааж чадахгүй байж алдагдалтай ажиллаж байна гэж орилоод яахав дээ. шал тэнэг хэнээс авсан хэнээс мөнгө аваагүй гээ ч мэдэхгүй зүйлэгтсэн хүмүүс л явж байдаг. тэгээд хүмүүсийн барьж гардаг хөндлөн төмөр дээр суу чихаад шороотой гутлаа хүмүүсийн өмд хувцасанд арчдаг. нээх том бөгсөө гаргачихаад л тэр төмөр дээр суучихаад л орилоод байдаг. эсвэл бөгсөөрөө хүнэий сууж буйы сандалын түшлэг түшиж байна гээд тэр балиар заваан бөгсөө мөрөн дээр тавьчихаад ичих ч үгүй юу ч болоогүй юм шиг яваад байдаг. тэр настай авгай нар бүр хэрэггүй. биеээ ч даахгүй байж яаж мөнгөө гүйцэд хураах юм бэ? тэгээд алдагдал гээд улсаас тааас авч, чүү чамай хураасан хэдэн юмныхаа талыг нь хармаалдаг байх л даа. бас бохир заваан хувцастай явдаг. тэгээд хүмүүсийг шаардлага тавихаар тэр таксигаараа явахгүй юу гэж олны дунд хэл амаар доромжилдог. энэ автобусны үйлчилгээ нэг л онцгүй ээ. хэзээ соёлтой сайхан үйлчилдэг болно тэр үедээ дугаарын хязгаарлалт хийх хэрэгтэй. Монропольдсон хэдэн компаний үйлчимлгээ үэнхээр муу байна. нэг удаа автобусанд анзаарч явахнээ. Автобусанд 10 хүн орж ирэхэд кондуктор 6 хүнээс нь билет авч чадаж байна лээ. бусад нь худлаа дүр эсгээд л зогчихоэж байна лээ. кондуктор нь зүүлэгтээд л яваад өгчихөж байсан. ийм кондуктор байхад яаж алдагдалгүй ажиллах вэ дээ. бас тэгээд нэг юм хэлэхэд автобусны мөнгөө төлөхгүй явахаар мөнгүй болдог юм шүү гэж хэлмээр байна. иргэн нь ухамсартай төлөөд кондукзтор нь инэжж зөв боловсон хүнийг шүргэж наалдахгүй үйлчилдэг болмоор байнаа.
-
Anonymous (November 17, 2014 11:13:37 am )
nisehiin chigleld avtobus nemej yavuulmaar ugluu oroi dandaa huviin teregend suudag unuu hed ni suuldee 2000 -r l yabdag boison suuhgui geed ch yahav.
-
Anonymous (November 17, 2014 11:45:32 am )
автобусны муухай үнэр тэнэг жолооч нар нь хүн дайрчих гээдл ногоон гэрлээр дайрна. үнэхээр бүдүүлэг хүмүүсээ бүгдээрээ явган алхацгаая эртхэн гэрээсээ гараад эрүүл мэндэд тустай
-
зочин (November 17, 2014 11:45:32 am )
ШАХЦАЛДААД УРД ЗОГСОХ БҮСГҮЙН ГЭЗЭГНИЙ ҮЗҮҮР ӨГЗӨГ ХОЁРТ НЬ НААЛДААД СЭРЭЛ ХӨДЛӨӨД САЙХАН ЮМ БИШ ҮҮ
-
zochin (November 17, 2014 11:56:23 am )
haha bariul bol buur oldkuushd humuus dund naigool yaviishd unaval hamt unaal haha
-
sonin yum (November 17, 2014 11:56:47 am )
alivaa hotiin hun amiin nyagtarshil 1.000.000 deesh garaad ireheer mitro gedeg zuiliig hussen huseegui barij baiguuulah yostoi shuu dee. Yaaj bodood dan gants avtobusaar irgeded uilchleh ve dee tor zasag odoo hoorondoo suudliin toloo alaldaj baihaar zarim ded butetsdee iluu heruul ene tereegee handuulj baval taarna
-
zochin (November 17, 2014 11:58:01 am )
Shar hadnii chiglel bol unendee l aimar avtobusaa nemj yavuulmaar yum
-
зочин (November 17, 2014 2:14:46 pm )
энэ залуучууд өндөр настай, жирэмсэн эмэгтэй, хүүхэдтэй хүнд суудал тавьж өгнө гэсэн ойлголт ёстой алгаа. автобусны дунд хаалганаас хойшхи суудал нь үнэгүй явдаг оюутны суудал юм шиг л байх юм.
-
зочин (November 17, 2014 2:21:41 pm )
zaluuchuud avtobusand orj suudal ezleed chihende chihevch hiigeed nudee tas aniad suuhda sanaa zovdoggui
-
Зорчигч (November 17, 2014 2:57:53 pm )
Алдагдалтай ажиллаж байнаа гэх… Оюутнууд, Цагдаа цэрэг, тэтгэврийнхэн гээд хөнгөлөлттэй үнээр, үнэгүй зорчдог тэр олон билет үнэмлэхийг тарааж байснаас үнэхээр иргэддээ хөнгөлөлт өгөх гээд байгаан бол мөнгөөр нь тараагаад өгчөөчдээ. Тэрэнгээрээ суугаад явна уу алхаад явна уу өөрсдийнх нь дур. Харин автобусанд зорчсон л бол бүх зорчигчдоос мөнгөө авч билетээ таслах хэрэгтэй. Тэгвэл ядаж наад автобус дүүргэлт чинь утга учиртай, ачаалал нь ч арай дээр болно. Үнэгүй үнэмлэхээ үзүүлээд явдаг хүмүүс биш, Үнэхээр ажилдаа явах гэж яарч байгаа хүн нь суух боломжтой болох байлгүй.
-
СААРАЛ (November 17, 2014 10:02:00 pm )
Яг унэн, тэр менгее тэтгэврийнхэндээ шууд гар дээр нь егчих! Тэгээд тэтгэврийн хегшид менгее кармаалаад алхана уу, автобусандаа егне уу хэнд юуны хамаа байхавдээ
-
-
тиор (November 17, 2014 3:03:33 pm )
хөдөөнийхөн бүү давар та нарт тохирсон боломжийн унаа шүү Таалагдахгүй бол хотоос зайлаарай
-
Zochin (November 17, 2014 3:14:04 pm )
Ene bugd unen awtusnuud neeree aygui hetsuu uher malshig chiheel bna chiheel bna muujrah shahaj bga ym chin joohon zurh muutai hun orwol uheh baihoo agaar dutagdaad araichde 21zuun gecheed ingej awtusand chihuulj yawah gejde manaih shig iim oron bhgui bhoo
-
2014/11/17 (November 17, 2014 5:01:04 pm )
tr ТИОР unen heljee
-
Anonymous (November 17, 2014 6:50:55 pm )
38 nomer.n avtobusaas uur unaa bdaggui yumuu Myaralzaagiin umch yumuu haashaa yum. Oirhon hugatsaatai yavuulmaar bnshtaa. Bagtahgui bhad chini l uragshaa yavaach geed l konduktar ni orilood l yo unen berh bnaa. Hezee chihtseldehgui suudal ni huntei yavdag bolnoo mal achij bgaa yum shig arai bishee. Ene tal deer ankhaaraachee esvel mikrogoo yavuulaachee yadaj bhad suuh suudaltai yum. Sharhad hoiguuraa uildver kombinat ordog gants Myaralzaagiin 38 nomer.n avtobus l bh yum.
-
zochin (November 17, 2014 7:36:08 pm )
12 bolon 54 chigleliin avtobusn’ toog yadaj ogloo nemj boldoggui l yum baikh daa. Khet acjaalaltai yavakh yum. Ankhaarch uzeech. Tiishee surguul’ ikh uildveriin gazar ikh. Unekheer kharj uzekh kheregtei bna. Gol n’ khuviin chiglel. Duugai bai durgui bval buu gekh yum. Uls’h avtobus yavuulj bolokhgui yu
-
мгл хн (November 17, 2014 9:06:09 pm )
Болиоч автовус нь зогсоолдоо багтахгүй байна гэж хүмүүс ярих юм.
-
zogii (November 17, 2014 10:32:02 pm )
avtobusnii ih changa hogjim duug ni boliulah argaggyildee gehdee duug ni bagasgamaar baigaa yum.yneheer hetsyy.joloochid ni heleed toodoggyi.deerees hogjimgyi bol yavuulahgyi geed baidag gedeg.
-
zogii (November 17, 2014 10:34:58 pm )
ulaanbaatariin avtobusnuud hyn shiitgej zovoodog mehanizm bolj huvirsan.suuh buuh yed hodlood yavchihdag.hynd tsynh buuh yed genet hodlood yavdag baidal ni hol ovdog gemteedeg.
-
demjigch (November 18, 2014 10:44:17 am )
Urgah naran-5 shar chigleliin 9-148 dugaaryn avtobus zogsoogui baihdaa haalgaa ongoilgood 6 nastai huug mini unagaachih duhuv. Helsen chin DUUGAI YAVAACH gej konduktor guai tulhev. Bid yamar niigemd anigraag baina aa. Sots-n ued iim yum baigaagui shuu.
-
amin (November 18, 2014 12:44:51 pm )
Avtobusnii jolooch. konduktoruud uilchlgeend yavj bhdaa changa haraaliin ug helj yarihaa bolimoor .. Jaahan ch gesen soyoltoi bval zugeer bna….
-
ГЭРЭЛ (November 19, 2014 4:57:27 pm )
кондукторууд, жолооч нар оройдоо ихдээ 100 мянга, багадаа 60 мянган төгрөгтэй буудаг гэсэн. Тэгэхээр жинхэнэ автобус компаниудаа дампууруулж байгаа юм биш үү.
24 Comments