antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2011 1 comment

Н.Төмөрхуяг:Хоёр хөл маань 2,3 жил мэдээгүй болсон

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс саяхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авсан дуучин Намдагийн Төмөрхуягтэй ярилцлаа.

– Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байгаа вэ?
– Би монголдоо л байгаа. \инээв\ Чөлөөт уран бүтээлч шиг орон нутгаар тоглолт хийж байна. УБ-т уран бүтээл хийх гээд бэлтгэж л байгаа.

– Нэг үе уран бүтээлээ завсарласан байх аа?
– Хөл муудаад, бие тааруу байсан.
-Таны нас барсан гэсэн ташаа мэдээлэл хүртэл гарч байсан. Та түүнд эмзэглэсэн үү?

-Тархины цусан хангамжаас болсон. Хоёр хөл маань 2,3 жил мэдээгүй болсон. Хэвлэлээр намайг нар барсан гэж бичсэн гэсэн. Үгүй яахав дээ. Одоо амьд мэнд л байгаа биз дээ.
– Хүмүүс  нүдээ олсон шагнал боллоо гэж ярьж байна?
– Хүн бүр өөрийнхөөрөө дүгнэх байх. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг. Намайг ойлгож, хүндэлдэг юм байна гэдгийг мэдээд баярлаж байна.
-Таныг нэг хэсэг бор дарсанд орсон гэсэн?
– Тэр зөндөө.  30 жил бор дарсыг хүртсэн байх. Одоо хааяа бас уунаа. Гэхдээ бие, нас дийлэхээ больсон, сонирхол ч бага болсон.
– Хүүхдүүдээс чинь таны авъяасыг өвлөсөн хүн байгаа юу?
– Би 3 хүүтэй. Бүгд урлагаас өөр мэргэжлээр ажиллаж байна.
– Саа мөнгөн хэрлэн гээд олон сайхан дуу дуулдаг байсан.  Ер нь өөрийн дуулж байсан дуугаараа цомог гаргах уу?
-Өмнө нь дуулж байсан, шинээр гарах дуунууд болон өөрийн зохиосон уран бүтээлээрээ тоглолт хийнэ дээ.

– Таны зохиосон ямар дуу байдаг вэ?

-Хүмүүс одоо сайн мэдэхгүй байхаа.
– Тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Цагаан сар өнгөрөөд 3 сард хийнэ гэж бодож байгаа.
Баярлалаа танд уран бүтээлийн амжилт хүсье.

Г.Батцэцэг www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 15, 2012 1:08:13 am )

    Huurhii mini togloltoo hiisengui de

antalya rent a car