antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 Comments are off

Шинжаан руу Хөшөөтийн нүүрсийг зөөж эхэллээ

нийтлэсэн Admin

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Мон ЭнКо” компани Шинжаан руу албан ёсоор нүүрс экспортлож эхэллээ.

Тус компани Хятадын “Baosteel Group Xinjiang Bayi Iron and Steel” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан ч ажил хэрэг болгоогүй өдий хүрээд байсан юм. Учир нь шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гарснаас хойш хатуу хучилттай зам тавих ажилд хугацаа алджээ.

Тэгвэл арваннэгдүгээр сарын сүүлчээс 1000 тонн металлургийн нүүрс ачсан машинууд Барлаг-Янтын боомтоор гарч эхэлсэн байна. “Мон ЭнКо” компани Хөшөөтийн уурхайгаас тус боомтыг хүрсэн 311 км хатуу хучилттай замыг энэ сарын 6-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Түүнээс хойш албан ёсны нийлүүлэлтийн бэлтгэл ажлыг хийсээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дууссан аж. Тус компани эхний ээлжинд жилдээ гурван сая тонныг нийлүүлж байгаад 2015 он гэхэд жилд 10 сая тонн нүүрс Шинжаан руу экспортлохоор төлөвлөж буй юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car