antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2011 Comments are off

Кисэносатод озэки цол хүртээв

нийтлэсэн Admin

Японы сумогийн холбооны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 10 давж, таван барилдаанд өвдөг шороодсон амжилтаар кюүшю башёг өндөрлүүлсэн Кисэносатод озэки цол хүртээжээ. Ингэснээр ирэх оны тэргүүн башёд мэргэжлийн сумо бөхийн макүүчи зиндаанд таван озэки цолтон зодоглох болж байна. Дашрамд дуулгахад, 2012 оны хару башё нэгдүгээр сарын 8-нд эхлэх бол башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг нэгдүгээр сарын 2-нд зарлах юм.

Жилийн өмнө ёкозуна Хакухогийн дараалан 63 давсан буухиаг тасалж байсан Кисэносатогийн талаар Японы сумогийн холбооны тэргүүн ояката Ханарэгома “Кисэносато сүүлийн хэдэн башёд тогтмол өндөр амжилттай барилдаж байгаа. Харин одоо өөрийгөө түрүүлэх хэмжээнд сойгоосой гэж хүсч байна. Ёкозуна болохыг зорьж, бэлтгэл сургуулилтаа шаргуу хийнэ гэж итгэж байна” хэмээжээ.

Сумогийн холбооны дүрмийн дагуу сүүлийн гурван башёд 33 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд озэки цолны болзол хангана. Харин Кисэносато кюүшю башёгийн сүүлийн өдөр Котошогикүд өвдөг шороодсоноор сүүлийн гурван башёгийн нийт даваа 32 болсон ч экс-ёкозуна Таканоханагаар удирдуулсан Ёс жаягийн хорооноос Кисэносатогийн авьяас, ур чадвар, амжилтыг нь бодолцон үзэж, озэки цол хүртээх шийдвэр гаргасан юм.

Ибараки мужийн уугуул Кисэносато буюу Юүтака Хагивара 2002 оны хавар 15 настайдаа мэргэжлийн сумод хөл тавьсан бөгөөд ердөө хоёр жил хагасын дараа буюу 18 нас, гурван сартайдаа макүүчи зиндаанд дэвшин барилдах болжээ. Тэрбээр 42 башёд зодоглож, озэки цолд хүрч байгаа юм.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car