Унасан бөх ууртай гэгчээр Н.Алтанхуяг сүүлийн өдрүүдэд их л бухимдуу яваа бололтой. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах санал өгсөн АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” гэлээ. Одоохондоо АН-ын даргаас хусуулчихаагүй, хусах хурал нь ч арай болоогүй тул ийнхүү “зангараг” зааж том дуугарсан биз. Гэхдээ түүний энэ үг коммунист засаглалын үеийнхний болон өөр бусад хэлбэрийн дарангуйлагчдын амнаас л унах үг гэлтэй. Хэнийгээ Ерөнхий сайд болгох нь уул шугамандаа АН-ын ҮЗХ-ны шийдах асуудал юм. Гэлээ гээд яалтай билээ, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын өндөрлөгөөс газарт бууж ирэх нь тийм ч таатай биш санагдсан, нөгөөтэйгүүр хаширт урьд өмнөх ийш тийш гулгуулсан мөнгө төгрөг нь ил болчих гээд сандрахдаа Ерөнхий сайдаас огцроход түлхэц өгсөн Р.Амаржаргалд дургүйцсэн болов уу.
Н.Алтанхуяг нэг талаар их азтай Ерөнхий сайд байлаа. Бөөн, бөөн бондын мөнгөтэй, түрүүчийн Засгийн газруудыг бодвол “баян” Ерөнхий сайд байсан гэдгээрээ түүхэнд үлдэж байх шиг байна. Гэхдээ бас хамгийн болчимгүй эр гэж үнэлэгдлээ. Дэнзэн хүргэнийх нь “дээрэм тонуул”-ын дуулиан үргэлжилсээр байгаа…
Саяхнаас тэдний өнөр гэр бүлийнхний оролцоотой 3 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж байна. Дэнзэнгийн хадам Д.Гэрэлхүү нь Н.Алтанхуягийн 50 хувийн эзэмшлийн “Мах экспорт” ХХК-ний Ерөнхий захирал ажээ. “Мах экспорт”-ын үйл ажиллагаа бол энэ нэрээс нь л тодорхой, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод нийлүүлэх. Тиймээс тус компанидаа Н.Алтанхуяг гурван тэрбум төгрөг олгосон байна. Энэ мөнгөөр нь Дэнзэн, Д.Гэрэлхүү нар Хэнтий зэрэг аймгаас адуу мал худалдан авч нядалж эхэлжээ. Одоогоор Хэнтий аймаг дахь тус компанийн үйлдвэрлэлийн байр гэгчид адууны мах нэлээд их хэмжээгээр хадгалагдаж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээс үзвэл нийтдээ 3 мянга гаруй адууны мах бэлтгэн ОХУ руу гаргах тооцоотой юм байна. Гэвч мал нядалгаа, мах хадгалалтын горим алдагдсанаас түрүүчээсээ экспортын шаардлага хангахгүй болж байгаа аж.
Хүмүүсийн анхаарлыг татаж буй хамгийн гол зүйл нь гэвэл тэрхүү гурван тэрбум төгрөгийн гарал үүслийн асуудал болоод байна. Иргэний байгууллагууд, авлигын эсрэг “шүгэл үлээгчид” энэхүү гурван тэрбум төгрөг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын нөөцөөс гараад явчихсан байх магадлалтай гэж үзээд хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ. Түүнчлэн “Мах экспорт”-ын Ерөнхий захирал Д.Гэрэлхүү нь энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн захиргаанд хандан “Хамтран ажиллах тухай” бичиг илгээж лоббидох гэсэн боловч экспортын чанарын шаардлага хангахаа больсон адууны махыг нь тус лабораторийнхан авч хэлэлцэхгүй бололтой. Ийнхүү юутай ч Н.Алтанхуягийнхны гурван тэрбумаар “Дэнзэндэх” ажиллагаа хууль хяналтынхны сонорт хүрлээ. Хэрхэхийг харж л суухаас…
Б.Отгонбаяр
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (November 15, 2014 3:10:35 pm )
АЛТАНХУЯГ ИЙМ Л БОЛОХООРОО АР ТАЛАА ДАЛДЛАХ САЙХАНБИЛГИЙГ ЕС БОЛГОХООР ЗҮТГҮҮЛЖ БАЙГАА ЮМАА. УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН САЙХАНБИЛЭГ АЛТАНХУЯГИЙН ҮГЭНД ИХ ОРОХ ЮМ БОЛ ӨӨРӨӨ Л ХОХИРОГЧ БОЛОХ БАЙХДАА. ОДОО ТЭР ГАНСҮХИЙГ ХАР. ХЭН ТЭРНИЙГ ТООЖ БАЙГАА ЮМ. ӨӨРӨӨ Л ЯЛТАН БОЛОХ НЬ БАЙНА Ш ДЭЭ.
-
BAATAR (November 15, 2014 4:58:42 pm )
Saihanbilegee ALTANHUYGAAS bolgoomjil chamd ireedui bii
-
ariig tani daana aa (November 15, 2014 6:22:29 pm )
Hoorhii muu darga mini namaig chamgui l demjdeg baisan. Odoo bi achiig ni hariulj ariig tani daanaa. Hurgen densen, hadam ah Gerelhuu geed tanii hamaatan sadan haana baina ter gazart bi zasgiin neriin omnoos hurch hamgaalag bolnoo. Saihanbileg duu ni
-
-
СОНГОГЧ зочин (November 15, 2014 6:15:00 pm )
Ерөнхий сайд болохоосоо өмнө эхнэрийнхээ бизнес – биологийн нэмэлт бүтээгдэхүүний зөвшөөрлийн талаар Мэргэжлийн хяналтын газрынхныг байнга загнаж байдаг байсан даа
-
ariig tani daana aa (November 15, 2014 6:25:19 pm )
Harsaar baital huvian hicheegch Saihanbileg, Tegeed mongoldoo tsuutai huvia hicheeg bagshtai yum chin dee /Altanhuyaga. Hoorhii ug ni nud ni jaahan tseher bolohood davgui zaluu shunaldaa hotlogdood Altanhuyagat horlogddog baijee
-
O (November 15, 2014 6:55:41 pm )
MONGOL UNDESTENG AVRAACHEE.IREEDUIGEE HARJ HUDLUUREI.AMJILT
-
зочин (November 15, 2014 7:18:25 pm )
алтанхуяггүйгээр хөлдээрээ зогссон компани, би огт танихгүй ч гэсэн нэг үнэнийг хэлье, энэ Дэнзэн залуу байж эдний гэр бүлд зориуд наалдсан хувалз , дорноговьд төрж өссөн ч аав нь хэнтийгээс газар заагдан ирж багшилсан архины лүү дүнгээ архиар тавьдаг бсан,,, олны танил ийм аргаар болдог гэнээ, кккк , наад муугаасаа холд , алтанхуягийн эхнэр ч нэр төрийг нь гутаагаагүй байхад , , дүү нэр нь ч өөрсдиынхөөрөө яваад ирсэн, гэнэт хэнтий дорноговийн хог шаарууд нэр төрөөр нь сэвтүүлдэг,,, алтанхуяг монголоор сэтгэж ажиллаж бсан ,,, монголоор их оролдож байна даа,,,,,
-
burhan haldun (November 17, 2014 10:30:38 am )
chi hutsdag muu durved ve.naad ugur tolgoit chin uuruu baij baigaa tsarai n ushuu zunduu yum garna.hentii dornogoviin hog shaar bol uvs tsatcga baas.oilgoj av.bandiin hoshnogoo.
-
-
bi mongol (November 15, 2014 8:58:08 pm )
Алтанхуягийг АТГ-т заавал шалгуулах хэрэгтэй.
-
Anonymous (November 16, 2014 4:16:05 am )
Сайхан билэг чинь естой цагаан захтан гэдэг нь байхаа дандаа л дарга шууд моер билуу тэр гуй биднийг хааш нь жолоодох бол
-
Лондон (November 16, 2014 4:17:19 am )
Сайхан билэг чинь естой цагаан захтан гэдэг нь байхаа дандаа л дарга шууд моер билуу тэр гуй биднийг хааш нь жолоодох бол
-
Anonymous (November 16, 2014 11:21:57 am )
mongol ulsaa bodoye gevel amargalaa tavij ajilluulah heregtei bn daa
fraktsaa bodoye gevel saihan bileg deeree -
сарангэрэл (November 17, 2014 12:08:23 pm )
энэ тодорхой л асуудал юм бол шалгах ёстой газар нь яагаад шалгаж арга хэмжээ авч болдоггүй юм бэ.энэ алтанхуягт гэгч улсын хөрөнгөөр дэндүү тоглож байгаа юм биш үү арай дэндэнээ ичиж амьдармаар юмаа.энэ бүхн ийгээ нуун далдлах гэж л намын даргын суудлаараа наймаалцаж сайханб лэгийг нэр дэвшүүлж байгаа юм байна энэ хүн яаж хийжчадах юмбэ ичиж амьдармаар юм даа ичиг ичичг ичичигя
-
Baatar (November 18, 2014 12:06:43 am )
Bid iim niigem huseegui.Sots niigemiin darga naraas dor humuus eh ornoor mini togloj bna daa
14 Comments