УИХ дахь бие даагчдын зөвлөл долоо хоног бүрийн эхэнд тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийдэг улалжлалтай. Оюутолгойн шударга бус гэрээг анхнаас нь эсэргүүцэж, нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бие даагчдын зөвлөлийн хоёр гишүүн өчигдөр ИНЕГ-т үүсээд байгаа хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж, зарим хүмүүсийг хууль хүчний байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Энэ үеэр УИХ дахь бие даагчдын зөвлөлийн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нараас дараах тайлбарыг авсан юм.
-Та бүхэн өнөөдөр нэлээн ноцтой баримт, материал дэлгэн үзүүллээ. Энэ нь тодорхой нэг албан тушаалтан, ажил хариуцаж байгаа хүний эсрэг чиглэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа биш гэдгийг юугаар нотлох вэ?
-Өнөөдөр хэн нэгэн албан тушаалтан, ажил хариуцаж байгаа ямарваа хүнийг гүтгэн доромжилж, санаатайгаар баримт материалыг мушгин гуйвуулбал Монгол Улсын Эрүүгийн хуулиар ял эдлэх ёстой.
Бид яг энэ үүднээс ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал бидний нэр төрд үндэслэлгүй халдаж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгааг эсэргүүцэн харин ч өөрийнх нь удаа дараагийн хууль бус үйлдлүүдийг баримт нотолгоотой дэлгэн тавьж байгаа юм.
-Өчигдөр /уржигдар/ ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Т.Батжаргал болон тэндээс халагдсан хүмүүс хэвлэлийн бага хурал хийлгэж байхыг зурагтаар үзсэн. Таныг ИНЕГ-ын харьяа Мөрөнгийн нисэх буудалд танил талын 13 хүнийг ажилд оруулсан. Х.Болорчулуун, С.Ганбаатар гишүүдийн хувьд ч С.Буяндалай даргатай хуйвалдан олон хүнийг ажилгүй болгож, өөрсдийн төлөөний 100 гаруй хүнийг оронд нь оруулсан хэмээн мэдэгдэж байсан. Яг юу болсон юм бэ?
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Аудитын газраар дамжуулаад төрийн байгууллагын төсөвт шалгалт хийдэг. Энэ хүрээнд Үндэсний аудитын газар, МХЕГ-ын Санхүү, хяналт шалгалтын газраар ИНЕГ-т хоёр удаа шалгалт оруулж, удирдлагууд нь мөнгө угаасан ноцтой зөрчил илрүүлсэн. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаад хуучин дарга С.Батмөнх нарын хүмүүст ял оноосон.
Одоо ч тус газрын зарим албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ингэж шалгалт оруулсантай холбогдуулан өсөрхөж, хэвлэл мэдээллээр ИНЕГ-т ах дүү, хамаатан садан, төрсөн дүү нараа албан тушаалд томилсон гэж гүтгэж байна. Нэг удаа тушаал гаргаад л 100 гаруй хүнийг ажилгүй болгочихоод эргүүлээд танил тал, хамаатан садан нийлсэн 200 гаруй хүнийг ажилд оруулчихна гэж Монголд яаж байж болох вэ дээ. Миний хувьд сонгогдсон тойргоосоо ганц нэг хүнийг ажилд оруулсан юм бол бий.
Гэхдээ эдний гүтгэж байгаа шиг нэг дор хэдэн арваар нь чихчихсэн юм огтхон ч байхгүй. Миний хоёр дүү ямар ч албан тушаалд очоогүй, Мөрөн сумандаа нэг нь тогооч, нөгөө нь техникч хийгээд л явж байгаа. ИНЕГ-т ямар хууль зөрчсөн үйлдэл болж байсан болон одоо ч үргэлжилсээр байгааг баримтаар дэлгэнэ. Намайг болон Х.Болорчулуун гишүүнийг гүтгэсэн ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргалыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэх болно.
-Сая та бүхэн ажилдаа эргэж ороод байгаа ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батжаргалын талаар нэлээн ноцтой баримт дэлгэлээ. Зарим нэг ноцтойгоос нь дурьдахгүй юу?
-Энэ Т.Батжаргал гэдэг нөхөр урьд нь ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байгаад олон ноцтой зөрчил, луйврын асуудалд холбогдон шалгагдаж, түүнийхээ ч улмаас ажлаас халагдсан нэгэн. Гэтэл эргээд ажилдаа орохоор барахгүй ИНЕГ-ын Захиргаа, нөөцийн удирдлагын хэлтсийн даргаар тавигдсан байгаа юм. Энэ Т.Батжаргал гэгч нь 44 оюутныг 50 мянгаас дээш ам.долларын төлбөртэй АНУ, Канадын их дээд сургууль, коллежид сургах нэрийдлээр Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба” гэгч хуурамч институт байгуулж, түүгээр дамжуулан ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй. Өнөөдрийн байдлаар мөнгө угаах зорилгоор байгуулагдсан “Соба” институт гэгчийн талаарх хууль ёсны баримт материал олдохгүй байгаа юм билээ. Энэ нөхөр өөрийн хүүхэд болох Б.Номондалайг АНУ-ын Пералта коллежийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний ангид жилийн 56 мянган ам.доллараар сургаж байх жишээтэй.
Түүгээр ч зогсохгүй өөрийн эхнэрийн дүү Б.Ариунболд гэгчийг Канадын Торонто хотын Жорж Брауны коллежэд жилийн 100 гаруй мянган ам.доллараар сургасан байна лээ.
Мөн түүнчлэн өөрийнхөө жолоочоор ажиллаж байсан Алтансүхийн хүү Баянмөнхийг ч АНУ-д жилийн 45 мянган ам. доллараар сургасан. Гэхдээ зүгээр ч нэг сургаагүй. ИНЕГ-ын данснаас гаргасан энэ их мөнгөнөөс ноцтой ихээр идэж шамшигдуулсан байж болзошгүй. Жишээ нь 56 мянган ам.долларын төлбөртэй коллежийн төлбөрийг 81 мянган ам.доллар гэж тооцоолоод дундаас нь их хэмжээний мөнгө завшсан байна.
Эдгээр гэрээг өдгөө ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга энэ Т.Батжаргал гэгч гардан гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг хууль хяналтынхан ид шалгаж байгаа.
-Энэ хүн ажилдаа эргэж ороод удаагүй байгаа гэсэн. Түүнээс гадна бас нэг Батжаргалын нэр яригдаад байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Энэ Т.Батжаргал гэгчийг Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан албан тушаалаас нь түдгэлзээд байсан ч шүүхээр заргалдаж явсаар сарын өмнө энэ албан тушаалд очсон юм билээ. Харин түүнтэй нэр нэгтэй Хойд Америкийн боловсролын нийгэмлэг “Соба” институтын менежер гэх Б.Батжаргал нь Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан учраас хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байгаа гэсэн. Б.Батжаргалыг интерполоор эрэн сурвалжилж байгаа, удахгүй үр дүн гарна гэдэгт хууль хяналтын байгууллагууд итгэлтэй байна лээ.
Х.Болорчулуун: Миний охин ИНЕГ биш, “Дорнод гурил”-даа ажиллаж байгаа
-Танай охиныг нэр заан ИНЕГ-т хариуцлагатай алба хашиж байгаа гэсэн нь ямар үндэслэл дээр тулгуурласан юм бол. Уг нь их л үнэмшилтэй ярьцгааж байсан л даа?
-Энэ этгээдүүд миний охины нэрийг гүжир гүтгэлэгтээ хамруулахдаа зөв нэрлэж байна лээ. Тэгж нэрийг нь зөв хэлээд улаан цайм гүтгэж чадаж байна гэдэг нь эдгээр этгээдүүд хүн гүтгэж гүжирдэхдээ гаршсан гэдгийг нь харуулж байгаа юм. Энэ Т.Батжаргал гэдэг этгээдийн удирдсан бүлэг зөвхөн 2011-2012 онд 1.6 сая ам. доллар АНУ, Канад руу сургалтын төлбөр нэрээр шилжүүлсэн байна лээ. Би тэдгээр баримтыг бүгдийг нь цуглуулсан.
Гэтэл тэр мөнгөний дутагдсан зөрүү нь 850 мянган ам.доллар болсон юм билээ. Үүнийг яаж мэдсэн гэвэл ИНЕГ-ын шинэ удирдлагууд хүмүүс томилж АНУ, Канадын сургуулиуд дээр очин баримтын шалгалт хийснээр энэ хулгай, луйвар илэрсэн юм билээ. Сургалтын төлбөр нэрээр гуйвуулсан мөнгөнөөс тал нь сох дутсан энэ том хулгай, луйвар Т.Батжаргал гэгч энэ нөхөртэй салшгүй холбоотой.
ИНЕГ-т олон жил бугшиж үүрлэсэн энэ нөхдүүд УИХ-ын нэр бүхий гишүүд, том дарга нартай хуйвалдаж олон жил хулгай луйвраар амьдарсаар ирсэн. Засаг солигдох үеэр нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Ц.Нямдорж, Су.Батболд нар очиж хэвлэлийн хурал хийлгэн, нэг ёсондоо “Та нар тайван бай, бид хамгаална” гэж хэлсэн байлгүй. Би тэгж л ойлгож байгаа.
Миний охин Б.Хэрлэнг ИНЕГ-т ажиллаж байгаа гэж ор үндэсгүй гүтгэсэн. Гэтэл охин маань одоо ч гэсэн “Дорнод гурил” компанидаа ажиллаж байгаа. Нэрийг нь зөв бичиж гүтгэсэн ч гэлээ ИНЕГ-т Б.Хэрмэн гэдэг эмэгтэй ажилладаг юм билээ. Ингэж хүнийг утга учиргүй гүтгэж, хавь ойрын хүмүүстэй нь гүтгэж болохгүй.
Тиймээс УИХ дахь бие даагч гишүүдийн зүгээс энэ гүтгэлэг хийсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.
Нөгөө талаар энэ Т.Батжаргал гэгч маш их мөнгө завшиж, хулгайлсан хэргээр шалгуулж байгаа хэрнээ сул чөлөөтэй, элдэв асуудал үүсгээд яваад байгааг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг болсон. Бидний хамаатан, үр хүүхдээс ИНЕГ-т нэг ч хүн байхгүй.
-Жилийн сургалтын төлбөр нь 300 гаруй мянган ам.доллар болсон тухай дөнгөж яса та ярьлаа. Үнэхээр тийм өндөр төлбөртэй сургууль байдаг хэрэг үү?
-Энэ бол үнэхээр маш сайн шалгаж тогтоох ёстой ноцтой баримт мөн. ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Г.Наранцэцэг гэгч нь өөрийнхөө Х.Энхжин гэдэг хүүхдийг жилийн 320 мянган ам. доллараар Канадын Сенека гэдэг коллежэд сургаж байгаа. Ийм юм гэж байж болох уу. Энэ бол жирийн иргэд байтугай УИХ-ын гишүүд бид ч толгой хүрч ойлгохын аргагүй маш ноцтой хэрэг болоод байна.
Бид энэ ноцтой, Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, үнэн мөнийг эцэслэн тогтоохын төлөө ажиллах болно.
Д.Түвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (November 12, 2014 9:52:02 am )
aimshigtai iim ih mungu luivardah gej
-
zochin (November 12, 2014 9:55:07 am )
neg oyutanii surgaltiin tulbur jildee 300.000 myanga gevel 4*300,000= yamar aimar ih mungu ve. iim surguuli Harvard, Oxford-s darui 10 dahin ih yum baina
-
Ачуу (November 12, 2014 9:59:43 am )
За энэ бол арай хэтэрсэн шуналт эрээ цээргүй үйлдэл байна.Ядаж байхад мэнгэт Су овогтонгууд ч юувдээ.Мэнгэт иймэрхүү зальт хэрэгт нэр нь оролцдог болсон байна лээ.Гэхдээ худлаа гэсэн дүгнэлт гарах биздээ.
-
Setguul (November 12, 2014 10:00:34 am )
Энэ ч арай үгүй байлгүй дээ. Сайн шалгаагүй хольж хутгасан мэдээлэл байна даа. УИХ-ын гишүүн юу ч ярьсан болно гээд сайн нягтлалгүй хаа хамаагүй ярьж болохгүй л баймаар юм. Шалгаж тодруулсан нь дээр биз.
-
Sanaa (November 12, 2014 10:07:47 am )
Batjargaliig hen shorongoos avch uldeed baidag ni todorhoi bolsoonkkkk odoo shorond ni yavuul
-
Zochin (November 12, 2014 10:35:57 am )
Nisehiin salvariin tsus oirtoltiig tsegleh tsag bolson
-
Anonymous (November 12, 2014 10:37:39 am )
ИНЕГ үнэхээр МАН-ын саалийн үнээ байсан гэдэг нь ойлгомжтой. Тэр хурлын үеэр МАН-ын удирдлага ямар юмны дарга гэнээ Даваасүрэн гэгч этгээд хачин хачин юм яриад байсан. МАН-ын тэр нөхөр ИНЕГ-ын хүмүүстэй уулздаг хэн юм бэ.
-
иргэн (November 12, 2014 10:44:43 am )
Даваасүрэн,Болорчулуунаа та нарын оруулсан хүмүүс чинь та нарын оjолцоотой юу хийж, яаж дуруураа авирладагийг нисэх даяараа мэдэж байгаа та нар ийм заваан юм хийж дураараа мөнгө идэх гэж л үхэн хатан УИХ-д суухын төлөө явдаг, шудурга хүн болох гээд яахав дээ!
-
Зочин (November 12, 2014 11:05:08 am )
Даваасурэн болорчулуун та хоероо! Та нар Алтанхуягтай нийлж ИНЕГ-ыг торийн албыг торлийн алба болгосон чинь хэнтэйч маргашгуй унэншдээ! Батжаргал монго угаагаагуй, та нар Батмонх нарыг ч гутгэж ял ууруулсэн, энэ их нугэлээ дааж чадах уу?! Гэмгуй цариалсан хулгайч цариатай ноход бол та хоер шуу! Ес жаягтай журам дурэм эмх цэгцтэй газрыг галзуу солиотой хунээр дуургэсэн нь унэн шуудээ! Та хоерын ярьсан яриа чтнь бугд худпл! Эрх дарзаар халайлгаж бас Батжаргалыг хилмэгдуулэх санаа байгаа бол горьдсон чинь болноо.
-
Эрдмэ (November 12, 2014 11:19:45 am )
Т.Батжаргалыг мөнгөний мангас гэж дотроо ярьдаг юм билээ, яанадаа зайлуул. Ц.Нямдорж хамгаалах байлгүй, айлтгүй.
-
Зочин (November 12, 2014 11:32:53 am )
Даваасурэн болорчулуун та хоероо! Та нар Алтанхуягтай нийлж ИНЕГ-ыг торийн албыг торлийн алба болгосон чинь хэнтэйч маргашгуй унэншдээ! Батжаргал монго угаагаагуй, та нар Батмонх нарыг ч гутгэж ял ууруулсэн шуу! 300000 мянгын сургалтын толбор байна гээд та хоер нэг жаахан тунгапж узэхгуйдээ! Энэ мэт гутгэлэгийн чанартай юм дуурэн байна. Харин Батжаргал бол унэн хэлжээ.
-
нэрkk (November 12, 2014 9:26:53 pm )
chi bolioch unench shudraga humuusig
-
-
irgen (November 12, 2014 11:52:54 am )
tangarag urgusun gishuun arai hudulaa yariagui blgui Mongol ulsiin Huuli hyanaltiin baiguullaguud ni shuurhai shalgaj uneniig gargaj ireesei bilee
es tegbees hen neg ni hen negniig gujirdjil baidag zuil hebshil bolj bn shuuu -
anu (November 12, 2014 12:03:36 pm )
za ene Batjargal gegch eree tseeree aldsan nohor bol hutgan uimuulegch.darga narin tsunh barij guideg baisan iim l nohor yostoi budliani horongo ene yahaaraa butsaad ajildaa ordog bnaaa.tor zasag haraa hyanalt gej bna uu.Narantsetseg.Altantsetseg geed 2 avgai Batmonh dargin dalvaan door aimaar bayajaad garsan daa
-
Zochin (November 12, 2014 2:35:17 pm )
Batjargal Batmunh dargaa shorond yavuulaad uuruu ergej ireed odoogiin buduun dargataigaa hamt shoron yavah bolj dee lhagvasuren gej nisehiig samarch baigaa heg arhichin horchin gar ene Batjargaliin ard baigaa shu hamt ahiinh ruu ni yavuul
-
нисэх (November 12, 2014 2:39:36 pm )
Аль нь үнэн ярьж байгааг тогтоогоод эргэж мэдэгдээч, тэгэхгүй бол хүн бүр нэг нэгнээ гүтгэдэг байдал хавтгайрлаа. Тэргүүн дэд дарга Мөнхжаргал, Санхүүгийн Ерөнхий менежер Наранцэцэг, Захиргааны Батжаргал гэх мэтчилэн ер нь тэр үеийн удирлагууд уралдаж Батмөнх даргад тал засаж жоохон юм олж идээд амаа үдүүлдэг байсан нь нууц биш шүү дээ. Тийм тогтолцоотой байсан.
-
CHINGIS KHAAN OYNB (November 12, 2014 3:09:42 pm )
ЗА ОДОО ХАМГИЙН ЗАНАЛТ ДАЙСАН ЧИНЬ СОГТУУ БУДУУН БООВНЫ ГАЖИГТАЙ С. ЛХАГВАСУРЭН ГЭЭД ЭЭЛЖЭЭ ХУЛЭЭГЭЭД САМРАХ ГЭЭД ЗОГСЧ БАЙНА! НАЙЗУУДАА МЭРГЭЖИЛ НЭГТ НЕХДЕЕ ЛХАГВАСУРЭН ЗАСГИЙН ЭНЭ СИЙМХИЙГ АШИГЛААД ГАЗРЫН ДАРГЫН ШАЛГУУРЫГ ХАР ЦОГООГООР БУЯНДАЛАЙ АХЫХАА ЗААСАН ЗАМААР ЕЕРТЕЕ НИЙЦУУЛЭЭД ГАРГАХ ГЭЖ БАЙНА ТЭМЦЬЕ ЗАЙЛУЛЬЯА ЦАГ ХУГАЦАА БАГА ШУУ…….
-
CHINGIS KHAAN OYNB (November 12, 2014 3:12:23 pm )
NAIZUUD AA ENE LUIVARCHIN BAJARGAL, BUDUUNEE LHAGVASUREN NARIIG INEG-iig SAMRAHAAS NI UMNU ZALUULTSGAAYA TEMTSETSGEEYE NUHDUU
-
Zochin (November 12, 2014 3:33:07 pm )
Yaaya ardiin huuhed surgaltiin tolboroo tolokh gej unendee zowj bgaa. tegehed bayjuud bol ai arai denduu yum bna. yaliin uruuleechee
-
zochin (November 12, 2014 3:36:25 pm )
ene dabaasvreng medehgvi hudalch amitan
-
Nisgegch (November 13, 2014 1:29:01 am )
Batjargalaa chamaas OHUlsin nisehiin surguulid huuhedee yabuuliya gej ih guidance. Chi l meddeg baisan shuudee. Getel buh ah duugee chi yabuulsan baisan. Yum nudeeree gardag gej unen yumaa. Minii huu hubiin zardalaar surch baigaa. Gehdee chinii heldeg ondor zardalaar bish. Nyamaa orost togsood niseed darga hiigeed bolood bna. Chi Kanadad nisgegch beldeh yamar hereg baisan yum.
-
Nisgegch (November 13, 2014 1:35:32 am )
Ta nar noen soliotig hamgaalah hereggui. Naadah chini haana heden udaa nisleg hiisen yum. Baildaani ongotsni toos archaad l baij baidag baisan. Batjargal neg ajlig olon jil hiij ih ch mongotei bolson. Cham shig land-200 unadag zahirgaani darga Mongold baihgui. Chi olood hariu bicheerei.
22 Comments