antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 1 comment

Чингис хааны онгоныг олсон гэдэг ташаа мэдээлэл гэв

нийтлэсэн Admin

argayasЧингис хааны онгоныг оллоо   гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Тэгвэл үүнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх \PhD\ С.Урантөгс залрууга хийв./

Тэрээр дээрх мэдээллийг үндэслэлгүй, худлаа гэдгийг онцолсон юм. Худал гэх учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Археологийн мэргэжлийн зөвлөлөөс малтлага, хайгуул, тандалтын экспедици ажиллах эрхийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас олгодог жишгээр манайхаас эрхээ авсан найман баг 2014 оны хувьд эрхээ аваад ажлаа гүйцэтгээд тайлан мэдээгээ эхнээсээ өгөөд эхэлсэн байна. Харин гадны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй дээрх мэдээлэл манай тус яаманд огт очоогүй ажээ.

С.Урантөгс “Түүний зэрэгцээ хиргэсүүр олдсон байлаа гэхэд Чингис хааны онгон мөн эсэхийг тогтоохын тулд шинжлэх ухааны маш олон үндэслэл бүхий судалгаа шинжилгээ хийх ёстой. Наад зах нь энэ боолын шарил гээд байгаа 68 палеоантропологийн материал дээр эхлээд краниологийн, морфометрийн хэмжилтүүд хийж ерөнхийд нь антропометрийн судалгаанд хамруулж реконструкцийн болон DNK шинжилгээ хийж байж сая Чингис байна уу Норов байна уу хэнийг нь тогтооно шүү дээ” гэсэн юм.

Мөн тэрээр “ийм олон хүний шарил бүхий дурсгалыг замын компани олж малтаад хэн хүнд мэдэгдэхгүй ямар шинжлэх ухааны үндэслэл, эх сурвалжаар он цаг, нэр усыг нь тогтоосон бас бүр тодруулаад хөөхөд ямар нэртэй замын компани хаанаас малтлагын эрх аваад хаашаа авч яваад гэх мэт ямар ч баттай эх сурвалж байхгүй байна шүү дээ.

Үнэхээр олдворт газар илэрсэн нь л бол Харьяа орон нутгийн удирдлагад мэдэгдэж орон нутгаас үнэн зөв мэдээллийн дагуу Мэргэжлийн зөвлөл баг бүрдүүлж яаралтай арга хэмжээг авах хүртэлх түвшинд ажилладаг” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 11, 2014 9:04:02 am )

    Urantogs nuuj baigaad hujaa nart ogoh gej baina

antalya rent a car