antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 Comments are off

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар…

нийтлэсэн Admin

hunsniibaraa2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувь, адууны махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 5.5  хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн ястай махны үнэ 1.6 хувь, ямааны махны үнэ 4.7 хувиар буурсан бол үхрийн цул махны үнэ, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5850 төгрөг, үхрийн /ястай/ мах 7510 төгрөг, үхрийн цул мах 9585 төгрөг, адууны мах 5390 төгрөг, ямааны мах 5015 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 6.5 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.1 хувь, луувангийн үнэ 0.9 хувиар буурч, байцааны үнэ 4.2 хувь, манжингийн үнэ 4.3 хувь, сонгины үнэ 1.3 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхоос байцааны үнэ 5.3 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /Нэг литрийн/ сүүний үнэ 1.3 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 12.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос савласан /Нэг литрийн/ сүүний үнэ 1.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 3.0 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж Үндэсний Статисткийн хорооноос өөрийн цахим хуудсаар мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car