antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 6 comments

Самардаг Н.Алтанхуяг

нийтлэсэн Admin

altanhuyg969297098201411101107Монгол улсын эдийн засгийг самарсан Н.Алтанхуяг Монгол төрийг самрах гэж байна. АН-ын ҮЗХ өнгөрсөн бямба гарагт болж өчигдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийв.  Гэхдээ тэд  хоёр өдөр шөнө сүртэй хуралдаад ч олигтой шийдвэр гаргаагүй ажээ. Аргаа барахдаа УИХ дахь АН-ын бүлгийн 34 гишүүний З.Энхболдоос бусдыг нь  Ерөнхий сайд болгохоор төлөвлөөд байгаа гэх.  33 хүнийг санал асуулгад оруулаад хамгийн их санал авсанг нь Ерөнхий сайд болгох юм гэнэ.  60 чавганц уралдвал нэг нь түрүүлнэ  гэдэг шиг  33 гишүүний нэг нь олонхийн санал авах л байх.  Үнэн хэрэгтээ  АН дахь бүлэг, фракцийн  амбицлал хэт их байгаа болохоор  тугалийг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй гэдэг шиг ийм шийдвэр гаргаж байгаа бололтой юм.

Сайдын суудлын төлөө өнөөдөр хөнжилдөө хөлөө жийлцэж байгаа энэ байдалд хэн хүргэсэн бэ? Н.Алтанхуяг.  Мордохын хазгай байсныг  хэвлэлийнхэн, намынхан нь хэлж, ярьж, бичиж, учирлаж, шүүмжилсээр ирсэн. Гэвч мордохын хазгай нь  даамжирсаар өнөөдрийн энэхүү  эдийн засгийн болон улс төрийн гацааг бий болгоод байна.  Өнөөдөр Монгол улсад 28 дахь Ерөнхий сайдаа “төрүүлэх”, ирэх оны төсөв ярилцах шаардлага байна.   Мөн УИХ-аас 2014 оны 10-р сарын 15-ний өдөр долоон сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний улмаас Монгол Улсын Засгийн газрын 13 яамны 4 нь сайдгүй бүтэн сарын турш “Морь унасан толгойгүй хүн ” шиг байгаа. Толгой битгий хэл эзэн биегүй  3 яам байгаа бөгөөд  тэдгээрийг нэгтгэх,  салгах ажил уг нь байгаа.  энэ мэтээр цаг үеийн хувьд ярилцах, яаралтай шийдэх асуудал хангалттай олон байгаа.  Тэгтэл АН-ынхан тавлаж байгаа аятай  33 гишүүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ ч гэх шиг…

Энэ бол АН Монгол төрийг дорд үзэж,  асуудлааа шийдэж чадахгүй, лидергүй нам гэдгийг нь харуулж байгаа тод жишээ.  Н.Алтанхуяг лидер шиг лидер байсан бол өнөөдөр улс орон ингэж эдийн засаг, улс төрийн хувьд түгжилд орохгүй байсан.  Явсан суусан газар бүртээ  түгжил үүсгэдэг  Н.Алтанхуягийг  Норовын Алтанхуяг биш  Самардаг Алтанхуяг гэвэл таарна.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • MGL (November 10, 2014 4:20:08 pm )

    АН энэ олон фракцад хуваагдадгаа боль. Энэ та нарыг муухай харагдуулаад өөрснөөч хоорондоо эв зүйгээ олохгүй байна. Саяын үйл явдал бол цэвэр АН-н алдаа шүү. Энэ байдлаараа байвал дахиад л алдна.

    • bi (November 10, 2014 4:33:21 pm )

      yostoi unen

  • Өөрөөр хараач ээ (November 10, 2014 9:02:07 pm )

    Тэнгэр шиг бай О.Дашбалбар
    Хамаг бүгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хүмүүс гэж
    Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
    Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
    Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
    Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
    Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
    Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
    Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
    Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
    Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
    Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
    Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
    Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
    Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
    Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
    Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
    Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
    Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
    Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
    Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
    Онцлох нөхөргүй болсон цагтаа, хүнийг бас ойлгоно чи !
    Аз жаргал ирнэ гэвч, удалгүй алга болдог юм
    Аюул зовлон тохионо гэвч, төдөлгүй арилдаг юм …
    Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр, шөнө шиг ээлжилнэ
    Жаргал зовлонгийн алинд ч, мөнх тэнгэр шиг бай !…
    Атаатан түмэндээ мууг үйлдэвч, хариуд нь сайныг бүтээ .
    Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
    Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа
    Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна, сэтгэ
    Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
    Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
    Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
    Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
    Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
    Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
    Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
    Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
    Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
    Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
    Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
    Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
    Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
    Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
    Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
    Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
    Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
    Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
    Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
    Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
    Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
    Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
    Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!

  • zochin (November 10, 2014 9:27:55 pm )

    AN heterhii muulj bolohgui bha bidend mash tovchihnoor erh chuluu shudraga achaag avchirsan iimch uchraas uursdiinhuu boloh bolohguig odoo yrij ardchilsan uzlee gargaj bga n ololt busuu? MAN han hezee ingej uursdigu zadalj bla daa

  • цолмон (November 11, 2014 3:18:04 am )

    Нүдэн болж байгаа зүйлийг юу гэх бэ

  • jak (November 11, 2014 8:34:34 am )

    bid odoo hendee itgej heniig songoh we

antalya rent a car